Дурлахаараа би…

ressaca

“Дурлахаараа шидтэн болчих юм. Дурлахаараа би бүр солиотой болчих юм.” Чи ч бас тэгдэг үү? Хэн нэг залууд чин сэтгэлээсээ дурласан үедээ хүн өөртөө огт танил биш авирыг ч гаргадаг. Амны “фигур”-тай хүн гацаа болно, ухаантай хүн маанагдуу болно, үргэлж л хөмсгөө зангиддаг хүн инээдэг болчихно.

Мэдээж дурлалаа гээд өөрийгөө 100 хувь өөрчилдөг хүн хаа байхав, гэхдээ зарим бүсгүйчүүд санаанд ч оромгүй зүйлсийг дурлалын мананд цохиулаад хийчихсэн л явдаг. Дурласан бүсгүйд харсаар байтал дараах өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Дурлахаараа би…

1. Спортын хорхойтон болчихдог
Найз залуу чинь спортод хоббитой юу? Спортод огт сонирхолгүй эмэгтэй хүртэл MANU-гийн улаан шүтэн бишрэгч залуутай үерхээд ирэхээрээ хөлбөмбөгийн тэмцээнийг тэсэн ядан хүлээдэг болчихдог. Түүний дуртай чихэр амттай санагдаж, сонсдог хөгжим нь таалагдаж эхлэнэ. Энэ мэтээр бид өөрсөддөө шинэ ертөнцийг аажим аажмаар нээж эхэлдэг. Тиймээс л дурлал хүний мэдлэг, сонирхол, мэдрэмжийг тэлдэг гэлцдэг байх.

2. Илүү өөртөө итгэлтэй болчихдог
Үсээ янзлаагүй байсан ч, өндөр өсгийтөө өмсөөгүй байсан ч чамайг хайрлах эр дэргэд чинь бий гэж бодохоор яаж өөртөө итгэлгүй байж чадах билээ? Тэр чамайг байнга магтаж, онцгой гэдгийг чинь мэдрүүлэх үед чи цаг мөч, минут тутамд өөрийгөө улам хайрлах болно. Хайр хайрыг төрүүлдэг ээ гэж…

3. Сексийн онгод орчихдог
Дурласан эмэгтэй хүний сексийн онгод нь орчихдог. Тэд олон хүнтэй газар залуугаа өдөөд авахаас огт буцахгүй. Орондоо өөрийгөө танихаа больтол өөрчлөгдөх нь ч бий! Гэхдээ зөвхөн дурласан үедээ. Энэ бүхэн өөртөө итгэх итгэлтэй холбоотой ба дурласан хүнд айдас, эргэлзээ, дүрэм журам нэг их бодогдохоо больчихдогоос юм.

4. Гэнэтийн шийдвэр гаргаж чаддаг
Гэрт нь үстэй толгойноос их ажил хүлээж байсан ч, “Яадийм” гээд шөнөжингөө гадуур зугаалахыг сонгох хүмүүс бол дурласан бүсгүйчүүд. Машин авах гээд хадгалж байсан мөнгөө хайртынхаа шохоорхоод байсан хослолыг авахад зарцуулж чадах хүмүүс бол бас л дурласан бүсгүйчүүд. Тэгэхээр дурлал хүнд зориг өгдөг байгаа биз?

5. Улам бүр эмзэг болчихдог
…эсвэл өөрөө өөрийгөө эмзэг танхил, эрх танхи болгож орхидог. Өмнө нь шархалж байсан зүрх өөр хүнд хаалгаа нээхдээ бүр л дургүй байдгийг бид мэднэ. Гэхдээ чин сэтгэлээсээ дурласан бүсгүй багахан үгэнд уярч, жаахан үйл явдалд цурхиртлаа уйлж, үнэр, харцанд өмнөхөөсөө ч илүү мэдрэг болж өөрчлөгддөг.


Дурлахаараа би…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.