Жүжигчин Тодгэрэл: Яадаг юм, алгын чинээ эмэгтэйг эрхлүүлэхэд

Жүжигчин Тодгэрэл, Шүүдэрцэцэг нарын дурлалын романс олны анхаарлыг ихэд татаад буй. Хоёр жил араас нь гүйж өөрийн болгосон эмэгтэйгээ ёстой л алган дээрээ бөмбөрүүлэх шиг болдог жүжигчин Тодгэрэл Шүүдэрцэцэгээр гэрийн ажил хийлгэх дургүй гэнэ. Тэрээр энэ тухай “Би юм хийлгэх дургүй ээ, яах юм. Нэг муу аяга шанага, хоол ундыг бол өөрөө хийчихсэн нь дээр ш д. Заавал эмэгтэй хүн хийх ёстой гээд л тогоо шанагатайгаа зууралдуулаад л, тийм юм байхгүй ээ. Эрхлэх гоё ш д, яадаг юм алгын чинээ эмэгтэйг эрхлүүлэхэд” хэмээгээд авчээ. Хайртынхаа сэтгэлийг нь харж дурласан хэмээсэн тэрээр ийн өөрийн бүсгүйгээ хайрлан халамжилж буй нь олон ч эмэгтэйчүүдийн сэтгэлийг хөдөлгөв бололтой.

Image may contain: one or more people and closeup

Image may contain: 2 people, people smiling, people standing and shoes

Image may contain: 1 person, sitting and outdoor

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Жүжигчин Тодгэрэл: Яадаг юм, алгын чинээ эмэгтэйг эрхлүүлэхэд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.