Б.Гангаамаа “Алуурчин” К2 оргилыг зорьж өнөөдөр мордлоо

31705

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил “К2” уулын оргилд төрийн далбаагаа мандуулахаар өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэрбээр энэ сарын 15-нд Сланабад, 16-нд захын тосгон Скардод очих юм байна. Харин авиралт энэ сарын 18-наас эхэлж нийт хоёр сарын хугацаанд үргэлжлэх аж.

Б.Гангаамаа энэ авиралтынхаа талаар “Энэ авиралтад 2013 оноос хойш таван жил бэлдлээ. Учир мэддэггүй ганц нэг хүмүүс үгний алдаа гаргаж хобби хэмээн хэлж байсныг би тод санаж байна. Тэгвэл ямар ч уулчин хобби хөөж энэ ууланд авирдаггүй юм шүү гэдгийг хатуу хэлье” гэжээ.

 Пакистаны К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог юм.


Б.Гангаамаа “Алуурчин” К2 оргилыг зорьж өнөөдөр мордлоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.