ЯПОНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨХӨНД ЗОРИУЛАГДСАН СҮМ

Зөвхөн эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан Японы нэгэн сүмд тавтай морил. Күдояма хэмээх бяцхан суурингийн Коя-сан хэмээх уулын бэлд орших Зисон-ин сүм бол Японы буддын хамгийн өвөрмөц газар мөн биз ээ.

Гаднаас нь харахад бусад сүмээс ялгарахааргүй энэ газрын дотор нь орж ирэхэд л хөхний хэлбэртэй зүйл энд тэндгүй өлгөөстэй байна. Үүгээр л та арай онцгой газар орж байгаагаа мэднэ. Эндээс та порлон, даавуу, хуванцраар хийсэн модон тавцантай мянга мянган хөх харах боломжтой.

761 Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм

Анх Зисон-ин сүмийг Коя-сан дагшин ууланд гарах гарц болгон барьсан аж. Нэг удаа энд хөхний хорт хавдраар өвчилсөн эмэгтэйг дагуулан нэгэн эмч онцгой мөргөл үйлдэх гэж ирснээс сүмд өөрчлөлт гарч эхэлсэн байна. Эмч энэ сүмд хөхний хэлбэртэй зүйл авчирч, өлгөх хүсэлтийг сүмийнхэнд гаргажээ. Сүмийн лам нар ч зөвшөөрч, эндээс шинэ уламжлал мэндэлсэн байна.

667 Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм

574 Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм

Ийнхүү эхний хөхний дүрс өлгөгдсөн цагаас хойш мөргөлчид мини хөх нэмэрлэхээр ирдэг болжээ. Зарим нь эсэн мэнд жирэмслэхийг гуйдаг бол зарим нь бурхнаас сүү сайн оруулж өгөхийг, эсвэл хөхний хорт хавдрыг нь эдгээж өгөхийг гуйдаг байна.

393 Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм

863 Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм

Энэ бол нэлээд хачирхалтай ч цаад мөн чанар нь тун гайхалтай уламжлал юм. Гэхдээ эдгээр модон тавцангийн хэд дээр нь хөхийг нь томруулах, эсвэл жижгэсгэхийг гуйсан байдаг бол. Магадгүй энэ сүмд ирсэн цөөнгүй эмэгтэйчүүд ийм зүйл хүсч, мөргөл үйлдсэн байдаг биз ээ.

1187 Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм


ЯПОНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨХӨНД ЗОРИУЛАГДСАН СҮМ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.