Хайрын романс үүсгэхээс айхгүй байхыг уриалжээ

35330493_2078062529119436_7858302005641478144_n-550x300

Х.ОЮУНБОЛД        

ОХУ-ын Биеийн тамир,аялал жуулчлал,спортын хорооны дарга,парламентийн доод танхимийн гишүүн  Михайл Дегтяров дэлхийн аваргын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр ирсэн гадаадын жуулчидтай хайр дурлалын романс үүсгэхээс айхгүй байхыг иргэддээ уриалсан байна.  Тэрээр “Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр орон орны хүмүүс дурлалцаж хайр сэтгэлтэйгээ учрах болно. Ингэснээр олон хүүхэд төрөхөөс гадна эдгээр хүүхдүүд дараа нь миний аав, ээж хоёрын хайрын түүх ОХУ-д болсон ДАШТ 2018 –ын үеэр эхэлсэн гэж дурсах болно гэжээ.  Их олон хайрын түүх,хүүхдүүд, олон хосууд гарна гэв. Харин энэ тухай төрийн Думын гэр бүл,хүүхэд, эмэгтэйчүүдийн хорооны дарга Тамара Плетинява орос бүсгүйчүүдэд гадаадын жуулчидтай ойр дотны харилцаа үүсгэхгүй байх ёстойг анхааруулсан байна. Тэрээр ийм хэлбэрийн харилцаанд орох нь улс оронд сөрөг үр дагавар авчирна. Энэ нь ганц бие ээжүүдийн тоо нэмэгдэхэд нөлөөлнө гэв. Харин ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков орос бүсгүйчүүд жуулчидтай хэрхэн харилцахаа өөрсдөө шийднэ гэж хэллээ.  Ялангуяа, Орос бүсгүйчүүд өөрсдийн асуудлаа гадны тусламжгүйгээр шийднэ гэж онцлов. Мөн тэмцээнийг үзэхээр ирсэн жуулчдад олгосон”Fan Id” картанд арьс өнгөөр ялгаварлаж үзэхгүй гэж бичсэн байгаа гэсэн байна.

Эх сурвалж: sputniknews.com/


Хайрын романс үүсгэхээс айхгүй байхыг уриалжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.