Хэрэглэсэн цайны идээгээ хаях гэж бүү яараарай

3-7

Цайны идээгээ хаях гэж байгаа бол түр азнаарай. Түүнийг юунд хэрэглэж болох, хэрхэн ашиглах тухай зөвлөгөөг хүргэх гэж байна.

1. Наранд түлэгдсэн арьсыг эмчилнэ
Цайны идээг хүйтэн усаар норгож бэлтгэнэ. Үүнийгээ түлэгдсэн арьсан дээрээ тавина. Хар цайны идээ нь таннин хүчлээр баялаг бөгөөд энэ нь арьсны эдгэрэлтийг түргэсгэдэг. Мөн антиоксидантын өндөр агууламжтай учир нарны түлэгдэлтээс гадна шарх сорвийг ч бас эдгээх аж.

2. Жижиг түлэгдэлтийг эдгээнэ
Хэрвээ та санамсаргүй байдлаар гар, хөлөө түлвэл айж сандралгүй цайны идээг хэрэглээрэй. Тэр даруй түлэгдсэн хэсэгтээ норгосон цайны идээг тавина. Ингэснээр шархны хорыг авч, хурдан бөгөөд сорвигүй эдгэхэд туслах юм.

3. Үүг арилгана
Ногоон цай нь антиоксидантаар баялаг учир үүний ургалтыг зогсоодог болохыг та мэдэх үү? Хэрэглэсэн цайны идээг хөрсний дараа үү ургасан хэсэгтээ тавина. 15 минутын дараа цайны идээг авах бөгөөд өөр шинийг ахин тавих хэрэгтэй. Мөн л 15 минутын дараа аваарай. Ингээд таны үү хэдхэн хоногийн дараа гэхэд жижгэрч, улмаар алга болно.

4. Нүдний хаванг буулгана
Дараагийн удаа та цай бэлтгэж уучихаад, хэрэглэсэн цайны идээгээ нүдэн дээрээ тавьж, хавангаас салж болох юм.

5. Бохирдлыг амархан цэвэрлэнэ
Тостой зууралдсан аяга тавгаа яаж угаана даа хэмээн санаагаа чилээж суугаа бол цайны идээг ашиглаарай. Аяга тавагнуудаа усанд хийж, дээр нь хэдэн ширхэг цайны идээ нэмэхэд хангалттай. 1-2 цагийн дараа гэхэд аяандаа бохирдсон хэсэг нь өөрөө цэвэрлэгдсэн байх болно. Эцэст нь аяга, тавгаа бүлээн усанд зайлаад л болох нь тэр.

6. Хөргөгчний үнэрийг дарна

Хөргөгчнөөсөө гарч буй эвгүй үнэрийг цайны идээгээр дарах бүрэн боломжтой. 3-4 ширхэг цайны хандыг эвгүй үнэр гарч буй хэсэг дээр тавиарай. Эсвэл цайныхаа хандыг хэрэглэснийхээ дараачаар хөргөгчиндөө хийж, удаан хугацаагаар байлгаарай.


Хэрэглэсэн цайны идээгээ хаях гэж бүү яараарай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.