Зуны амралтаараа хийж болох бүтээлч зүйлс

233513404077202

Албан ёсоор ямар ч хичээлгүйгээр өнгөрүүлэх 3 сарын зуны амралт маань эхэллээ. Харин энэ үеэр юу хийх вэ?

Би худлаа хэлэхгүй л дээ, хамгийн түрүүнд надад гэртээ өдөржингөө унтаад, идээд, киногоо үзээд, номоо уншаад байж байх нь л хамгийн гоё зуны амралт юм шиг санагддаг байлаа. Гэхдээ нас ахих тусам //  үр бүтээлтэй зүйлс хийж, өөрөө шинэ зүйлс сураад, өөртөө хөрөнгө оруулалт хийгээд байвал залхуурч хэвтэснээс илүү дурсамжтай, сэтгэл хангалуун, мөн ирээдүйд минь хэрэгтэй санагдах болов. Магадгүй чи минь энэ зун юу хийхээ мэдэхгүй, яаж арай илүү хийсэн юмтай, бүтээлчээр өнгөрүүлэх талаар бодож байгаа бол хэдхэн санаа өгье

  1. Ажил хийх. Сонсогдож байгаа шиг чинь дарамттай, хэцүү биш. Ажил хийснээр бид маш их туршлага хуримтлуулж, их зүйлсийг сурч, хамгийн чухал нь амьдралын ухаанд суралцдаг юм шүү гэж сонсож байсан юм. Өөрийн мэргэжлийн дагуу ажлын туршлага хуримтлуулах эсвэл зүгээр л өөрийг чинь сорьж хөгжиж дэвшихэд туслах ажлыг олоорой. Саяхан олсон Insco гэсэн нэртэй фэйсбүүк хуудас ажил олж болохуйц санагдсан хөөрхөн хуудас байнлээ.
  2. Хоббигоо хөгжүүлэх/ шинэ хоббитой болох. Хүн бүрт сонирхдог нэг тийм хобби байдаг. Түүнийгээ сайн хөгжүүл, эсвэл шинэ хоббитой болоорой. Жишээ нь усан сэлэлтээр хичээллэх, спортоор хичээллэх, компьютерийн программуудад суралцах, хувь хүний хөгжлийн сургалтад суух гэх мэт.
  3. Сайн дурын ажил хийх. Ямар ч хариу нэхэлгүйгээр бусдад тус хүргэж, түүний дараах өөрөөрөө бахархах мэдрэмжийг мэдэрч, энэ дэлхий дээр нэг хүний сайхан сэтгэл хүртэл ямар том өөрчлөлт авчирч чадахийг мэдрэх боломжтой гайхалтай ажил.
  4. Айдаг зүйлсээ хийх. Бид бүгд л янз бүрийн зүйлсээс айж, магадгүй өдөр бүр түүнээсээ зайлсхийх гэж оролддог шүү дээ. Жишээ нь би аалзнаас айдаг. Харин ганц удаа өөрийн айдсаа даван туулах гэж оролдоорой. Олон хүмүүсийн өмнө гарахаас айдаг бол бяцхан уулзалтан дээр илтгэл тавих гээд оролдоод үз, клубт хамрагдаад үз. Эхний удаа маш их хэцүү санагдах боловч сүүлдээ чи яагаад айж байснаа гайхаж инээхвий.
  5. Жолооны курст суух. Жолоо барьж чаддагүй бол энэ зуныг ашиглаад жолооны курст суугаарай. Хамгийн чухал нь жолооны үнэмэлэхээ авахдаа биш бүсээ үргэлж зуудаг, бусдыг хүндэтгэдэг, чадварлаг жолооч болохдоо анхаараарай.
  6. Шинэ хэл сурах. Хэл сурна гэдэг хэцүү боловч хөгжилтэй. Нэг удаа багш маань хэл сурна гэдэг өнөөдөр залуу хүмүүст мэдлэг биш гангараа болоод байна гэж хэлж байсан юм. Олон хэлээр ярьдаг хүмүүс цаанаасаа л мэдлэгтэй, мундаг харагддаг шүү дээ. Өнөөдөр дэлхийн хүн болохын төлөө гоё хувцсаараа биш олон хэлээрээ гангаръя хэдүүлээ
  7. Ямар нэг том зүйл эхлүүл. Ажиглаад байхад бид өдрийг нэг урсгалаараа л ямар ч өөрчлөлтгүй монотон байдлаар өнгөрүүлсээр он жилийг өнгөрүүлчихдэг. Гэхдээ хүн байхын утга учир нь амьдралдаа ямар нэг зүйлийг бүтээж, эргээд харахад бүтээсэн зүйлтэй, бусдад хүргэсэн тустай байх гэж боддог юм. Тиймээс айдсаа авч хаяад том өөрчлөлтийг амьдралдаа авчир. Ном бич. Өөрийнхөө даашинзыг урла. Аялалд яв. Дасгал хийх дадал бий болго. Дуу гарга. Vlogger болсон ч болно.
  8. Аялах газруудын жагсаалт. Олон газруудаар аялах нь бидний хандлагыг өөрчилж илүү төлөвшихөд тусалдаг. Тиймээс аялах газруудын жагсаалтаа юунд ч баригдалгүй бич. Аялаж дуусмааргүй байсан ч, мөнгөгүй байсан ч зүгээр л биччих. Тэгээд амьдралдаа хамгийн гайхалтай дурсамжуудаа бүтээхийн төлөө хөдөлмөрлөөд аялах мөрөөдлөө биелүүл.
  9. Хүссэн бие галбираа олж ав. Олон олон хүмүүс өөрийн гадаад төрх, бие галбираасаа болж шаналдаг. Гэвч тэвчээр, тууштай байдал байхад л энэ бол өөрчлөгдөх боломжтой зүйл учраас зуны амралт аараа багахан зүтгэл гаргаад зорилгодоо хүрээрэй.
  10. Эрүүл, идэвхитэй амьдралын хэв маяг. 15тай байсан ч, 25тай байсан ч эрүүл + идэвхитэй амьдралын дадлуудыг өөртөө бий болгох хэрэгтэй. Юун түрүүнд тогтмол дасгал хөдөлгөөн хий, өглөө тогтмол ус уу, эерэг бай, эрүүл хоолло. Эрүүл байх нь сайхан амьдралын уг үндэс нь.
Эх сурвалж: JOY.MN

Зуны амралтаараа хийж болох бүтээлч зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.