Инээмсэглэл бол хамгийн гоёмсог акссесуар гэдэг. Харин хоёрт юу ордог гээч? Дэгжин үс засалт. Гэхдээ үдэшлэг рүү очихынхоо өмнө үсчнээр дайрч амжихгүй байсан ч санаа зоволтгүй. Дараах 7 засалтыг чи хорин минутын дотор л өөртөө бий болгож чадна.
1. Женнифер Лов Хевитийн Ва-ва-вүүм-Пин-Ап охидын үс засалтыг дуурайхын тулд чамд хажуулдсан чёлк хэрэгтэй. Хэрэв чи чёлкгүй бол үсээ нэг тал руу нь гүн хуваагаад, доохно хавьд боочих. Тэгээд дух руугаа унаж ирэх үсийг тэрүүхэнд нь тогтоогоод
2. Эшли Грийний ретро долгион-Нойтон үсэн дээрээ мусс буюу хөөс түрхээд хэсэг хэсгээр нь доороос нь дээш базаж хэв оруул. Хуурай үсэн дээр мусс түрхэхэд хатуу, буржгар болдог. Харин чийгтэй үсаэн дээр түрхвэл зөөлөн, том том долгионтой болно.
3. Женнифер Лопезын зөөлөн “bun”- Үснийхээ хэсэг бүрийн доор хуурай шампунь түрхэж, самна. Тэгж хөвсийлгөсөн үсээ дээш шуун боо. Хэтэрхий торгомсог зөөлөн үсийг “bun” болгож болохгүй.
4. Эмма Стоуны гялтгар долгион-Чи үсээ сэнсээр бүрэн хатааж байсан уу? Ихэвчлэн жаахан чийгтэй орхичихдог биз? Тэгвэл дахиад 5 минут сэнсд. Эммагийнх шиг зөөлхөн гялтгар долгиотой болохын тул бүрэн хатсан, хуурай үстэй байх шаардлагатай.
5. Бейонсын сүлжилт-Түүнийх шиг замбараагүй мөртлөө дэгжин үстэй болохыг хүсвэл, сүлжсэнийхээ дараа үсээ хуруугаараа бага зэрэг оролдож, сэгсийлгэхэд л болно.
6. Лорен Конрадын далий шуулт-Энэ бол хамгийн амархан мөртлөө гоёмсог засалтын нэг. Үсээ эмх замбараагүйгээр шууж боо. Тэгээд духныхаа урдуур унасан үсийг нарийхан индүүгээр доороос нь дээш нь буржийлгах маягаар ороо.
7. Эшли Тиздэйлийн хагас боолт-Эхлээд уг хэсгээ ар талаас нь самаар юм уу сэнсээр босгоно. Дараа нь үснийхээ хагасыг хавчаараар хавч.
8. Женнифер Энистоны динамик давхрага-Үснийхээ урд хэсгүүдийн үзүүрийг индүүгээр хальтхан гадна тийш орооно. Бүрэн ороож буржийлгахгүй, зөвхөн гадагшаа эргүүлэгтэй болгох төдий л индүүд. Бусад хэсэг үснүүдээ ч бас дээрх шиг индүүгээр мушги.
Goolingoo.mn