Эр хүнд заавал байх ёстой дөрвөн зүйл

10_500x500
Бүсгүй минь танай нөхөр/найз залууд чинь дараах зүйлс бүгд байгаа юу? Орчин үеийн эр хүнд заавал байх ёстой 4 зүйлийг нэрлэж байна. 
 
Гутал 
Сайн гутал сайхан зам руу хөтөлнө гэдэг үг бий. Сайхан залууд сайн чанартай гутал заавал байх ёстой зүйл. Гутланд бол эрчүүд хэзээ ч гар татдаггүй. Эдэлгээ сайтай хувцаснаас илүү гутал хамгийн удаан эдлэгддэг гэнэ шүү.
Харин эр хүн бүр гутлын ариун цэвэрт дээд зэргээр анхаарал тавьж сурах хэрэгтэй. Амжилтанд хүрсэн эр хүн муухай гуталтай явах нь зүйд нийцэхгүй учир гутлаа тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй.
Хослол 
Өдөр бүр өмсдөг ч бай, хааяа нэг салхи оруулдаг ч бай хамгийн сайхан зохицсон, биед эвтэйхэн чанартай хослол эр хүнд заавал нэг байх хэрэгтэй.
Хослол худалдан авахдаа чанарыг нь шалгахыг хүсвэл нилээн хэсгийг барьж байгаад мушгиад үз. Хэвэндээ хурдан орж байгаа эсэх, хэр их үрчлээс гарч байгааг нь хараарай. Нүдэнд харагдахуйц үрчлээ үлдэхгүй байвал маш сайн гэсэн үг.
Бугуйн цаг 
Бугуйн цаг бол ажил хэрэгч, юманд нухацтай ханддаг, шийдсэн шийдвэртээ хүрдэг хүмүүсийг илтгэдэг.
Эр хүн хэчнээн сайхан хувцаслаад, үсээ засаад, гартаа ажил хэрэгч цүнх барьсан ч бугуйндаа цаггүй бол “нэг л зүйл дутуу” харагдаад байдаг. Эрчүүдэд хамгийн их тохирох сонгодог загвар бол улаан алтан өнгийг багахан хар туяатай алтан өнгөтэй хольсон цаг.
Гал 
Эртнээс Монгол эр хүнд заавал байх ёстой зүйлсэд аяганы уут, хэт, хутга, хөөрөг, гаанс зэрэг байж, эдгээрийг биеэсээ огт салгадгүй байж. Суурин иргэншилд шилжсэн Монгол залуу аяганы уут, хөөрөг, гаанс зэргийг байнга авч явахгүй юм аа гэхэд заавал галтай явж байх хэрэгтэй.

Эх сурвалж http://www.info.mn


Эр хүнд заавал байх ёстой дөрвөн зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.