Хүүхдүүд юунд хамгийн их гомддог вэ?

86baac8122f21b25great

Эцэг эх бол хүүхдийн хамгийн ойр дотны хүмүүс. Тиймээс тэдний алдаа: уур хилэн, бухимдал, үл ойлгох зэрэг нь бяцхан үрийнх нь зүрхэнд үүрд арилахааргүй шарх үлдээх нь бий. Үр хүүхдийнхээ сэтгэл зүрхийг шархлуулахгүйн тулд эцэг эхчүүд өөрсдийнхөө үйл хөдлөл, үг ярианд юуг анхаарвал зохих вэ?

Тоомжиргүй хандах
Энэ бол төрсөн гэр бүлдээ хүүхдийн амсаж болох хамгийн айхтар зүйл гэж болно. Сэтгэл судлаачдын баталж байгаагаар тоомжиргүй хандах, үл тоомсорлох нь хашгирч зандчиж, шийтгэснээс хамаагүй ихээр хүүхдийн сэтгэхүйг гэмтээдэг байна.

Ойлгохгүй байх
Дотных нь хүн ойлгохгүй байх нь хүүхдийн сэтгэлийг их шархлуулдаг. Ээж нь л ойлгохгүй юм бол өөр хэн түүний баяр хөөр, зовлон гунигийг ойлгох вэ дээ. Хүүхдийнхээ сэтгэлийн зовнил, уйтгар гунигийг тоохгүй өнгөрөөхийн хэрэггүй, учир нь тэдний хувьд бүх зүйл жинхэнээсээ байдаг. Ээж нь хамгийн дотны хүн нь мөн болохоор хүүхдээ ямар ч байсан ойлгож, хүлээн авахыг хичээх хэрэгтэй.

Харьцуулах 
Үеийнх нь хүүхдүүд юмуу, ах, эгч, дүү нарынх нь хэн нэгний амжилтыг шагшиж түүнтэй харьцуулах нь тэдэнд үнэхээр гомдолтой санагддаг, тэдгээр үгсийг хүүхэд насан туршдаа мартдаггүй. Тэр чамайг бодвол тийм мундаг…. гэх мэтчилэнгээс аль болох зайлсхий.

Шударга бус шийтгэл
Шударга бусаар шийтгүүлсэн хүүхэд үүнийгээ насан өндөр болтлоо мартаж чаддаггүй. Хэрвээ шударга бусаар шийтгэх магадлал өндөр байвал алдаа гаргахаасаа өмнө шйитгэхээ болих хэрэгтэй. Уучлал үзүүлэх нь хэлмэгдүүлснээс хамаагүй их хүмүүжлийн ач холбогдолтой байх нь бий.

Дутуу үнэлэх 
Ихэнх хүүхэд, зарим нэг нь бүр том болсон хойноо ч эцэг эхдээ ямар сүрхий хүн болсноо батлахыг байдаг чадлаараа оролддог. Байгуулсан гавъяаг нь хэн ч анзаарахгүй, хэн ч тэмдэглэхгүй өнгөрөөвөл хичнээн эмэгнэлтэй, энэ нь түүний сэтгэлийг загнаж шийтгэснээс илүү шархлуулдаг. Хүүхдийнхээ хийсэн бүтээсэн, хүрсэн ололт амжилт болгоныг нь анзаарч, аль болох их магтаж урамшуулж байгаарай.


Хүүхдүүд юунд хамгийн их гомддог вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.