Биеийнхээ “аальгүй” хэсгүүдийг тодруулах бяцхан заль

116f10225f051b3c284c6d89cc1a94e3

Бүсгүй хүн харцаа нуусан ч, хараа булаам бие галбир нь бусдад “аальгүй дохио” илгээгээд байдаг. Бидний биед төрөлхийн гоо сайханлаг байхаар заяагдсан хэсгүүд олон бий. Тэдгээрээс хөх, хөл, бэлхүүс гурав бидний биеийг онцгой уран харагдуулдаг. Тэгвэл биеийн эдгээр гурван “аальгүй” хэсгийг нүүр будалтын аргыг ашиглан хэрхэн тодруулж харагдуулах залийг толилуулъя.

1. Хөх- Мөргүй даашинз өмсөн үдэшлэгт явах гэж байна уу? Тэгвэл та гарахаасаа өмнөх 10 минутыг хөхөндөө зарцуулаарай.
a. Гутал, цүнх зэрэг бусад зүйлсээ бэлдэж байхдаа толгойн дээрээ 2 ширхэг хүнд ном тавиад 10 минутын турш гэрээрээ алхаарай. Цэх нуруу таны хөхийг ямагт гайхалтай харагдуулдаг.
b. Мэдээж биед эвтэйхэн, өргөгчтөй (push-up) хөхөвч өмсөх хэрэгтэй. Хөхний даруулгаа зүүсний дараа суганыхаа хоёр талын махыг хөхөвч рүүгээ шахаж оруул.
c. Харин одоо бяцхан залиа хэрэгжүүлэх цаг. Та өөрийнхөө арьсны өнгөнөөс 2 тоноор бор тень аль эсвэл хацар өнгөлөгч аваад хөхнийхөө дээд хэсгийг хагас тойрог хэлбэртэй будаарай. Харин дараа нь өөрийн арьсны өнгөнөөс 2 өнгө цайвар өнгөөр хөхний дунд талын гурвалжинг буд.

2. Хөл- Эрчүүд хамгийн түрүүнд эмэгтэй хүний нүд рүү, хоёрт нь алхаа гишгээ болон хөлийг нь ажигладаг гэдгийг мэдэх үү? Дараах зөвлөгөөг даган та өөртөө улам илүү итгэлтэй алхаарай.
a. Хананд биеэ нийлүүлэн цэх зогсож байгаад 30 удааа өлмий дээрээ босож буух дасгалыг хийгээрэй. Таны шилбэний булчин бага ч гэсэн чангарч цэгцтэй харагдах болно.
b. Хөлний 2 хажуу талыг мөн л өөрийн арьснаас 2 тон бороор будаарай. Таны хөл илүү тэгшхэн харагдах болно. Мөн хүсвэл 2 тон цайвар өнгөөр хөлнийхөө урд хэсгийн голыг дээрээс доош чиглэлээр эгцхэн будаарай. Хамар өндөрлөхтэй адилхан гэсэн үг. Ингэснээр илүү урт хөлтэй харагдах болно.
c. Чинийх шиг гайхалтай хөлөнд мэдээж гайхалтай өсгийтэй гутал хэрэгтэй. Хөлөндөө эвтэйхэн, дэгжин өндөр өсгийтөө өмсөөд хотын гудамжаар алхан эрчүүдийн харцыг өөр дээрээ унагаарай бүсгүй минь.

3. Бэлхүүс- Бэлхүүсээ гаргасан богино цамц аль эсвэл бикини өмсөх гэж байна уу? дараахи бэлхүүсийг тань гайхалтай харагдуулах болно.
a. Гэрээсээ гарахаасаа өмнө 30 удаа гэдсний таталт хийгээд гэдсээ чангал.
b. Урьдынхын адилаар бэлхүүсний 2 хажуу талаар бор өнгөөр сүүдэрлэж өгөөрөй. Харин гол хэсэгийг нь цайвар өнгөөр будахдаа болгоожтой байгаатай. Хүйснээс доошоо цайвараар биш харин эсрэгээр нь бор өнгөөр сүүдэрлэх хэрэгтэй.


Биеийнхээ “аальгүй” хэсгүүдийг тодруулах бяцхан заль
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.