Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрч байвал өөртөө анхаарал хандуулах цаг нь болжээ!

Хүний бие организм гэдэг гайхалтай зүйл бөгөөд өдөр тутам бидний биед төрөл бүрийн процесс явагдаж байдаг. Хэрвээ ямар нэг зүйл буруу эргэж байвал бидэнд ямар нэг аргаар мэдээлэл ирдэг. Гэхдээ ихэнхи хүмүүс үүнийг тоохгүй өнгөрдөг юм. Тоохгүй өнгөрөөхийн оронд уг өөрчлөлтийг сайн ажиглаж, шаардлагатай эмчилгээг хийх хэрэгтэй. Тиймээс хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрч байвал эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.

31832

Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрч байвал өөртөө анхаарал хандуулах цаг нь болжээ!
Арьс хуурайших

Танд Е амин дэм дутагдаж байна гэсэн үг. Тиймээс та хоол хүнсэндээ самар, загас болон ургамлын гаралтай тосон бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Үс, хумс хугарах

Та В амин дэм болон кальцийн дутагдалд орсон бололтой. Бүхэл үр, бүхэл үрийн каш, талх зэрэг нь танд хэрэгтэй.

Буйлнаас цус гарах

Энэ нь С амин дэм дутагдсанаас болж буйлнаас цус гардаг байна. С амин дэм нь сонгино, сармис, жимс болон хүнсний ногоонд ихээр агуулагддаг юм. Мөн үүнээс гадна нохойн хошуун ханд ууж болно.

Нойр хүрэхгүй байх

Хэрвээ таны нойр хүрч байвал таны бие магни болон калийн дутагдалд орсон бололтой. Энэхүү элемэнтүүд нь чангаанз, тоор, хар чавга болон хүрэн манжинд агуулагддаг учир эдгээр хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатай.

Шөрмөс татах

Мөн л кали болон магнийн дутагдалтай үед илэрдэг шинж тэмдэг.

Тохойны арьс хуурайших

Тохойны арьс хуурайших нь С болон А амин дэмийн дутагдалд орсныг илтгэж байгаа хэрэг. Тиймээс та улбар шар өнгөтэй жимс болон хүнсний ногоо хэрэглэх хэрэгтэй.

Давстай зүйл идмээр санагдах

Таны биед ямар нэгэн нян эсвэл үрэвсэл байгаа бөгөөд ялангуяа шээсний зам үрэвссэн байх магадлалтай юм.

Чихэрлэг зүйл идмээр санагдах

Магадгүй та мэдрэлийн ядаргаанд орсон учраас чихэрлэг зүйл идэж эрч хүчээ нөхөж авахыг хичээж байгаа бололтой. Энэ тохиолдолд та зөгийн бал эсвэл хар шоколад идэж болно.

Амтгүй хоол идмээр санагдах

Таны ходоод гэдэс үрэвссэн бололтой. Амтгүй шарж хуураагүй хөнгөн хоол нь ходоод тайвшруулах үйлчилгээтэй байдаг.

Хоол амтгүй санагдах

Та сэтгэл санааны хямралд өртсөн байх магадлалтай.

Хар самар идмээр санагдах

Таны бие организмд антиоксидант дутагдаж байгаа шинж тэмдэг.

Исгэлэн зүйл идмээр санагдах

Элэг болон нойр булчирхайн үйл ажиллагаа саатсан үед ихэвчлэн энэхүү шинж тэмдэг нь илэрдэг бөгөөд та хүнсэндээ нимбэг болон цангис жимсийг хэрэглээрэй.

Гашуун зүйл идмээр санагдах

Таны ходоод гэдэс асуудалтай байгаа бололтой. Энэ тохиолдолд та ходоод гэдсээ зөөлөн цэвэрлэхэд л хангалттай.

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн идмээр санагдах

Таны бие организм йодын дутагдалд орсон байх магадлалтай юм.

Халуун ногоотой зүйл идмээр санагдах

Халуун ногоотой зүйл нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг хэдий ч бага хэмжээгээр идэх, өлөн дээрээ идэхгүй байх хэрэгтэй.


Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрч байвал өөртөө анхаарал хандуулах цаг нь болжээ!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.