Хүмүүсийн харцыг итгэлээр дүүргээрэй…
- Views832
- Likes0

Ажил хэрэгч бүсгүй та
Амжилт бүтээлээрээ манлайлж яваарай
Зорьсон зорилготоо хурдан хүрээд
Зовлогоос бусдыг гэтэлгэж өгөөрэй
Хээнцэр чамбай бүсгүй та
Хичээл зүтгэлээрээ тэргүүлж яваарай
Мөрөөдлийн зүгтээ түргэн очоод
Мөнхүү бусдыг энэрч гийгүүлээрэй
Ялдам турьхан бүсгүй та
Ямагт урагш тэмүүлж яваарай
Хүслэнт өндөрлөгөө даруйхан эзлээд
Хүмүүсийн харцыг итгэлээр дүүргээрэй
Ухаалаг нямбай бүсгүй та
Улам нягт боловсорч яваарай
Төсөөлийн сайхнаа амьдрал болгоод
Төөрөлдөн алдагсдын нүдийг нээгээрэй
Үзэмж гоёхон бүсгүй та
Үргэлж дээшээ мацаж яваарай
Домгийн мэт түүх бүтээгээд
Дорноос гэрэлтэн дэлхийг өөрчлөөрэй
Б.МӨНХ-ОРГИЛ
2018.06.16-нд
Хүмүүсийн харцыг итгэлээр дүүргээрэй… | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |