Ажил хэрэгч бүсгүй та
Амжилт бүтээлээрээ манлайлж яваарай
Зорьсон зорилготоо хурдан хүрээд
Зовлогоос бусдыг гэтэлгэж өгөөрэй
Хээнцэр чамбай бүсгүй та
Хичээл зүтгэлээрээ тэргүүлж яваарай
Мөрөөдлийн зүгтээ түргэн очоод
Мөнхүү бусдыг энэрч гийгүүлээрэй
Ялдам турьхан бүсгүй та
Ямагт урагш тэмүүлж яваарай
Хүслэнт өндөрлөгөө даруйхан эзлээд
Хүмүүсийн харцыг итгэлээр дүүргээрэй
Ухаалаг нямбай бүсгүй та
Улам нягт боловсорч яваарай
Төсөөлийн сайхнаа амьдрал болгоод
Төөрөлдөн алдагсдын нүдийг нээгээрэй
Үзэмж гоёхон бүсгүй та
Үргэлж дээшээ мацаж яваарай
Домгийн мэт түүх бүтээгээд
Дорноос гэрэлтэн дэлхийг өөрчлөөрэй
Б.МӨНХ-ОРГИЛ
2018.06.16-нд