Жаргалтай хүмүүс бусдаас дараах 8 зүйлээр ялгардаг

31881
Жаргалтай хүмүүс бусдаас дараах 8 зүйлээр ялгардаг:
1. ТАЛАРХАЛАА ИЛЭРХИЙЛДЭГ: Өөрт БАЙХГҮЙ зүйлээсээ болоод БАЙГАА юмаа тоохоо больдоггүй.
2. АМЬДАРЛААС БАЯР БАЯСГАЛАН ОЛЖ АВЧ ЧАДДАГ: Амьдарлын сайхан нь өнгөрч буй цаг минут секунд болгонд оршдог. Та түр зогсоод эргэн тойрноо анхааралтай ажигла, таларх, цэцэгсийн анхилуун үнэрт согт.
3. ЗОРИЛГОДОО ҮНЭНЧ: Ихэнх хүмүүс чадахгүй юмуу нөхцөл боломж бүрдээгүйгээс болж бус, харин буцамхай хальрамхай зангаасаа болж мөрөөдлөө биелүүлдэггүй.
4. АЛИВААД ӨӨДРӨГ ГЭГЭЭЛЭГ: Бороотойд солонго харан баярла, харанхуйд анивчин гялалзах оддыг ширтэн баяс.
5. БОДОЛДОО ОРООЦОЛДОН АВТДАГГҮЙ: Бодолдоо хэт автах нь амьдарлыг тань адармаатуулж, байхгүй асуудлыг хүртэл бий болгох хөнөөлтэй /”Бодоод бодоод бодын шийр дөрөв” гээд манай ардын сайхан үг бнаа даа/.
6. БУСДЫГ ӨӨРТЭЙГӨӨ ХЭЗЭЭ Ч ХАРЬЦУУЛДАГГҮЙ: Хүн бусдын чадаж байгаа зүйлд атаархаж өөрийгөө бусадтай харьцуулснаас өөртөө сэтгэл дундуур болдог. Хүн болгон онцгой, өвөрмөц, давтагдашгүй, тиймээс өөрийгөө бусадтай харьцуулахын оронд өөрийн давуу талыг олж түүнийгээ тэжээн тэтгэж бусдад бэлэглэ.
7. АЛИВАА ШИНЭ САНАА, ТУРШЛАГАД НЭЭЛТТЭЙ: Аливаа зүйлийг хамаг анхаарлаа төвлөрүүлэн хийвэл цаг хугацаа түр зогсох мэт болдогийг сана. Аливаа шинэлэг зүйлд өөрийгөө сорьж, дуртай сонирхолтой зүйлээсээ анхаарлаа сарниулалгүйгээр тултал хий.
8. ХАЙРТАЙ ДОТНЫ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХАРЬЦААГАА БАТАТГАН БЭХЖҮҮЛЖ БАЙДАГ: Аз жаргалтай хүмүүс хайртай дотны хүмүүстэйгээ гүн гүнзгий, утга төгөлдөр харьцаатай байдаг. Тэднийгээ хайрла, тэтгэ, өсөн дэвжихийг нь анхааралтай ажин хамт бай. Та яг одоо эхэл.
(Энийг би зохиогоогүй англиар уншсаныгаа тоймлон хүргэж бгаа юм шүү)

Жаргалтай хүмүүс бусдаас дараах 8 зүйлээр ялгардаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.