Америкийн реппер XXXTentacion буудуулж амиа алджээ

1529360806_xxxtentacion

Даваа гарагт Америкийн Флорида мужид болсон дээрмийн үеэр реппер XXXTentacion буудуулан амиа алдсан гэж цагдаа нар мэдээлсэн байна.

Хорин настай реппер XXXTentacion буюу Жасе Онфрой нь Даваа гарагийн 16:00 цагийн үед моторспортын дэлгүүрээс гарч явахад нь хар өнгийн SUV унасан хоёр эр дээрмийн сэдэлтэй буудан, амь насыг нь хөнөөсөн гэж орон нутгийн цагдаа мэдээлжээ.

Одоогоор хоёр эрийг эрэн сурвалжилж байгаа юм.

Реппер XXXTentacion 2016 онд гаргасан “Look at me” дуугаараа анх олонд танигдаж, залуусын дунд нэр хүнд нь өсөх болсон бөгөөд хамгийн сүүлд гаргасан “?” нэртэй цомог нь Биллбордийн нэгт бичигдэж байсан юм.

Xxxtentacion

Тэрээр гэмт хэрэгт ч нэлээдгүй холбогдож байсан юм. Тухайлбал, насанд хүрээгүй байхдаа баривчлагдаж байсан, жирэмсэн найз бүсгүйдээ хүчирхийлэл үзүүлсэн, зодоон, хүчирхийлэл зэрэг 15 хэрэгт татагдан шүүхэд дуудагдаад байжээ.

Түүний дуунуудад ихэвчлэн Америк залууст тулгамддаг асуудал, арьс өнгөний ялгаварлалт, хүчирхийллийн тухай гардаг юм.

Реппер XXXTentacion-ий үхэлд Kanye WestTygaBig SeanJuicy JTekashi 6ix9ine зэрэг репперүүд эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN, BBC

 


Америкийн реппер XXXTentacion буудуулж амиа алджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.