Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 уран зураг

aavincent1

10. Герника-Пабло Пикасо

guernica1

Пабло Пекасогийн 1937 онд зурж дуусгасан хамгийн алдартай хар зураг.  “Герника” хэмээх зураг нь хуваагдал, эвдрэлээсээ болж устаж үгүй болсон 6000 хүн амтай байсан Герника хотын түүхийг өгүүлсэн байдаг. Тус бүтээл нь Фашизмын аймшиг болон хүн төрөлхтний хатуу хахирган байдал, уйтгар гунигийн талаарх хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. “1940 онд Пикассо-г Парист дуудуулан ирүүлж, “Та үүнийг зурсан уу?” –гэж фашистууд асуужээ. Харин хариуд нь Пикассо: “Үгүй, та нар үүнийг хийсэн” – гэж хариулжээ.

9. Өөрийн хөрөг – Винсент Ван Гог

e53e0c5e-1891-4c5a-bd2d-04fc468751d6-2587-000006b48537ec50

Алдарт зураач Ван Гог өөрийнхөө олон хөргийг зурсан байдаг ч энэ хөрөг нь бусдаасаа илүү үнэтэйд тооцогддог. Учир нь тэр өөрийгөө сахалгүй чигээр нь зурсан бөгөөд тус зургаа ээждээ төрсөн өдрөөр нь бэлэглэж байжээ. Ван Гогийн бүх л зургууд чихээ боосон, сахалтайгаар дүрслэгдсэн байдаг. Түүний хайртай хүүхэндээ илгээсээ 2 чих нь дэлхийн хамгийн үнэтэй бэлэгт зүй ёсоор тооцогддог. Тус зураг нь 1998 онд 71,5 сая доллараар зарагдсан юм.

8. Шөнийн үзэмж-Ремберант

1642 онд зурж дуусгасан Ремберантын алдарт бүтээлүүдийг нэг. Их хотын хөдөлгөөн үймээн дунд ч үүрэгт ажлаа умарталгүй зүтгэх харуулын дүрийг тодотгосон уг бүтээл нь хамгийн алдартай зургийн жагсаалтын найм дугаарт оржээ.

7. Сувдан ээмэгтэй бүсгүй- Йоханнес Вермер

Нидерландын Гаг хотын музейд хадгалагддаг Умардын Моно Лиза гэж нэрлэгддэг Герман Голландын эрлийз зураачийн шилдэг бүтээл. Уг гайхамшигтай зургийг зурсан зураач Йоханнес Вермер амьд ахуй үедээ тийм ч алдартай нэгэн байгаагүй гэдэг. Голланд зураачийн энэхүү бүтээл түүнийг насан эцэслэсний дараа олонд таашаагдаж, эзнээ алдарт гаргасан нь харамсалтай. Сувдан ээмэгтэй бүсгүйг мөн л хөмсөггүй зурснаараа тайлагдашгүй эмэгтэй хүний нууцлаг ертөнцийг тодотгосон байдаг.

6. Цаг хугацааны оршин тогтнол- Сальвадор Дали

Модернизм буюу орчин үеийн урлагийн томоохон төлөөлөгч Испанийн алдарт зураач Сальвадор Далигийн “Цаг хугацааны оршил” зураг нь дэлхийд алдартайд тооцогддог бөгөөд хүмүүс оршин тогтносоор байгаа ч чухам яаж гэдгийг ойлгуулж чадсан хэмээн уран зураг судлаачид дүгнэдэг.

5. Хашгираан-Эдвард Мунк

“Хашгираан” бүтээл гэсэн дөрвөн хувилбартай. Хоёр хувилбарыг нь тосон будгаар, хоёрыг нь пастелаар бүтээжээ. Мунк –ийг сэтгэлзүйн хувьд нэлээн тогтворгүй нэгэн байсан гэх яриа бий бөгөөд түүнийг сэтгэл доторхи зовлон шаналалаа бүрэн илэрхийлэхийн тулд энэ зургаа ийм олон удаа зурсан гэх яриа ч бий. Түүнчлэн Мунк эмнэлэгт хэвтэж, уран бүтээлээ үргэлжлүүлэх боломжгүй болоогүйсэн бол орилж буй энэ хүний дүр улам сүртэй, улам шаналалтай болох байсан гэдэг. Курс эмчилгээнд хамрагдсаныхаа дарагаар Мунк нь арай дуусаагүй байсан “Хашгираан” хэмээх энэ бүтээлээ үргэлжлүүлэн зураагүй юм. Мунк тус бүтээлээ 1893 онд анх зурж байжээ.

4. Одтой шөнө-Винсент Ван Гог

“Одтой шөнө” зураг нь Нидерландын зураач Винсент Ван Гогын 1889 оны бүтээл юм. Уг зураг нь түүний шөнийн тэнгэрийг дүрслэх гэсэн анхны оролдлого биш юм. Ван Гог одтой шөнөө зурахдаа бидний харж буй бодит ертөнцөөс илүү төсөөлөн бодож болох гайхалтай ертөнцийг бүтээхийг зорьжээ. Энэхүү алдарт бүтээл нь Нью-Йоркийн музейд хадгалагддаг.

3. Адамын бүтээл-Микаланжело

Сэргэн мандалтын үеийн алдарт зураач Микеланжело бурхан хүн хоёр нийлэх боломжгүй хэмээн үзэж бурхан Адам хоёрын гарыг хооронд нь хүргэлгүйгээр зуржээ. Зураач бурханыг үлэмж ихийг бүтээх энергиэр дүүрэн, Адамыг хүч чадал, гоо сайхан бие бялдартайгаар дүрслэн харуулжээ. Тус бүтээл нь одоог хүртэл Ромын музейд хадгалагддаг бөгөөд зураач 1502-1512 оны хооронд 4 жил зуржээ.

2. Сүүлчийн оройн зоог-Леонардо Да Винчи

Леонардо Да Винчи амьдралынхаа ихэнхи хугацааг зарцуулан зурсан нэгэн зураг бол Италын томоохон хот болох Милан хотын “Piazza Santa Maria delle Grazie” сүмд байдаг байдаг сүмийн ханан дээр зурсан “Сүүлчийн оройн зоог” хэмээх зураг юм. Маш их хөлс хөдөлмөр, чин сэтгэл, хайр шингэсэн уг бүтээлийг харсан хүн Леонардо Да Винчи бурханыг үнэхээр хайрладаг хүн байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг байна. Учир нь тэр бол үнэлэж баршгүй бүтээл юм. Түүнийг хэн нэгэн хүнд бус Бурханд таларахсан сэтгэлээр бүтээжээ. Леонардо Да Винчи өөрийн агуу авъяасаа бурханаас эхтэй гэж хүлээн зөвшөөрдөг байсан юм. Мөн тус зургийг нууцлаг үйл явдал, утга санаануудыг агуулсан гэж үздэг бөгөөд зарим урлаг судлаачид Есүс Христийн хайр дурлалыг харуулсан зураг ч гэлцдэг.

1. Мона Лиза- Леонардо Да Винчи

Жоконда буюу Мона Лиза дэлхийн хамгийн алдартай уран зурагт зүй ёсоор  тооцогддог. Да Винчи тус бүтээлээ өөд болохынхоо өмнөхөн буюу 1504 онд зуржээ. Энэхүү агуу бүтээл одоог хүртэл Францын алдарт Луврын музейд хадгалагддаг бөгөөд жил бүр гагцхүү энэ зургийг үзэхийн тулд 6 сая хүн музейг зорьдог байна. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хамгийн сайхнаар гаргаж, маш их нууцлаг ертөнцийг гүн гүнзгий гаргаж чадсан уг бүтээлийн талаар олон сонирхолтой түүхүүд байдаг.

 


Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 уран зураг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.