Жентельмэн Б.Баттүшиг, “эрх гүнж” Н.Цэлмүүн нар хүүтэй болжээ

Монголын толгой баяны “эрх гүнж” гэгддэг хатагтай Н.Цэлмүүн өнгөрсөн хоёрдугаар сард Солонгост амаржиж хүүтэй болжээ. Шинэ хүн нь Н.Цэлмүүний хоёр дахь хүү бол Б.Баттүшигийн анхны хүү юм.
Тэртээ 10 жилийн өмнө Хар зүрхний нуурт анхны хуримаа нижгэр хийж байсан Б.Цэлмүүн өнөөдөр Сү. Батболдын ууган хүүгийн эхнэр болж, удам залгах хүүг төрүүлсэн нь амьдрал хаашаа ч эргэж болохыг харуулсан жишээ боллоо.
Б.Баттүшигийн хувьд энэ цагийн жентельмэн. Түүний боловсрол хүмүүжил, өв хөрөнгөтэй ярих ч юм биш. Тэр бусад “ханхүү”-д шиг эхнэр хүүхний асуудлаас хол хөндий байсаар өдий хүрсэн. Ёстой л цэв цэвэрхэн “амьтан”.
Тэднийг анх жиг жуг болсон гэхэд итгэх хүн барагтаа байгаагүй. Өөрөөр хэлбэл, заа Сү.Батболд дагавар хүүхэдтэй, хүүгээсээ насаар эгч хүүхнийг ууган хүүгийнхээ эхнэрээр сонголоо юу гэх яриа амнаас ам дамжиж байсан ч, хосууд 2017 оны эхээр болзож байгаагаа ил тод болгосон.
Ямартаа ч, монголын элит хөрөнгөлөг хосуудын тоог нэгээр нэмж, шинэ хүнтэй болсон Б.Баттүшигийн гэр бүлд сайхан бүхнийг хүсье.


Жентельмэн Б.Баттүшиг, “эрх гүнж” Н.Цэлмүүн нар хүүтэй болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.