Ким Кардашян: Сошиал медиа намайг хамгийн их айлгадаг

c9f3f9_kim-k-taking-selfie_x974

Дэлхийн хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг Ким Кардашян. Тэрбээр  Холливудын кинонд тоглоогүй, биллбоард чартыг тэргүүлсэн хит дуу дуулаагүй, зөвхөн америкт л гардаг телевизийн нэвтрүүлгийг хөтөлдөг атлаа дэлхий дахинаа од болон гялалзаж чадсан нэгэн.

Тэгвэл Реппер Канье Уэстийн үзэсгэлэнт гэргий Ким LOVE сэтгүүлийн өнгөрөгч хоёрдугаар сарын нүүр хуудсыг загвар өмсөгч Кара Делевинийн хамтаар чимжээ. Улмаар Кара Делевинийн Ким Кардашянтай хийсэн сонирхолтой ярилцлага тус сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Папарацчдын дуранд байнга өртөн шар хэвлэлүүдийн анхаарлын төвд байж, элдвээр бичигддэг түүний амьдрал, үр хүүхдийнхээ талаар дэлгэсэн ярилцлагыг энэ удаагийн оддын цаг буландаа орчуулан хүргэж байна.

-Амьдралдаа хамгийн их айдаг зүйл?

-Сошиал медиа намайг хамгийн их айлгадаг. Хэчнээн хүүхдүүд цахимаар нэг нэгийгээ доромжилж, боомилж буйг чи ч гэсэн харж л байгаа. Хүмүүсийн бичсэн жигшүүртэй, бузар муухай зүйлсийг сошиал медиагаар ямар ч шүүлтүүр, цэнзургүйгээр хүүхдүүд шууд хүлээн авч буй нь надад үнэхээр харамсалтай санагддаг юм.

Алдар нэртэй, олонд танигдсан байлаа ч, тэд чинь энгийн л хүүхдүүд шүү дээ.

Сошиал медиагаар хэн нэгний урмыг хугалж, хэзээ ч өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чадахгүй болгож болно

Сошиал медиагаар хэн нэгний урмыг хугалж, хэзээ ч өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чадахгүй болгож болно.

Миний хувьд хүмүүсээс ална, тална гэсэн сүрдүүлгээс эхлээд “тарган” гэх хоч хүртэлх бүх л зүйлийг сонссон. Нэг үгээр хэлбэл би ямар нэг зүйлийг хийсэн ч, хараалгана, хийгээгүй ч хараалгана гэсэн үг. Хэрвээ би Нортын зурагнуудыг постлохгүй бол муу ээж гэх зэргээр элдвээр хэлүүлнэ, харин эсрэгээр постолвол, мөн л постоллоо гэж чичлүүлнэ.

-Яагаад?

-Би нэг удаа охиноо анхны усанд сэлэлтийн дасгалаа хийснийх нь дараа ванны алчууранд ороогоод тэвэрч буй  зураг болон  анхны алхамаа хийж буй зурагнуудыг нь инстаграммдаа нийтэлсэн юм.

Тэр үед миний сэтгэл үнэхээр их хөдөлсөн байсан. Гэвч нэг сэтгэгдэл намайг маш том цочролд оруулсан. Тэнд “Охин чинь намаг балчигт шигдэж, үхээсэй” гэсэн байсан.

-Хэн түүнийг бичсэн юм бэ?

-Мэдэхгүй. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд би байнга л хэвлэл мэдээллийн хэрэгслийн цуу яриа, таамгийн бай болж, амьдарч байна. Олон сэтгүүлчид намайг ямар хүн бэ гэдгийг зүгээр л таамаглаж, төсөөлж  бичдэг. Түүгээрээ намайг дүгнэдэг. Тийм болохоор тэдний буруу байсан гэдгийг нотлохдоо би дуртай байдаг юм.

-Таны талаар олон нийтийн дунд үүссэн хамгийн том ташаа ойлголт?

-Маш олон ташаа ойлголт байгаа гэж би бодож байна. Инээдтэй ч юм шиг. Лэнвины шоуны үеэр Албер Элбазтай тайзны ард ярилцаад зогсож байхдаа хүртэл  хэзээ ч нэрийг нь сонсож байгаагүй шоунд оролцчихсон байсан шүү. Хүмүүс л тэдгээр түүхийг зохиодог.

Сэтгүүлчдийг зарим байгууллага дотогш оруулдаггүй, эсвэл өөрсдөө залхуу, баримтгүйгээр хэвлэн нийтэлсэнээр болж ташаа ойлголт их үүсдэг. Хэн нэгэн надаас “чи яг юу хийдэг юм бэ” гэж асуух надад үнэндээ залхмаар санагддаг юм. Хүмүүс үүнийг мэдэхгүй байлаа гээд  харанхуй бүдүүлэг болчихгүй биз дээ. Би ингэж л боддог.

-Ингэхэд охиноо яагаад Норт гэж нэрлэсэн юм бэ. Яагаад Саут биш гэж?

-Саут гэдэг нэрэнд би дургүй. Норт гэдэг нэр хэвлэлийнхнээс л гарч ирсэн юм. “Канье, Ким нар охиндоо Норт Уэст гэдэг нэр өгчээ” гэх мэдээг хүмүүс уншаад анхандаа наргиа гэж бодсон байх гэж би боддог юм.

Охиноо төрсөний дараа бид нэрийнх нь тал дээр маш нухацтай бодож эхэлсэн. Тэгээд би нөхөртөө Норт гэдэг нэр бяцхан Хиппитэй адил санагдахгүй  байна гэжүү гэж хэлсэн. Ингээд л охиноо Норт гэж нэрлэсэн.

-Норт 19 сартайгаасаа л эхэлж, ээжтэйгээ загварын шоунууд дээр хамгийн урд эгнээнд сууж, хамгийн загварлаг бяцхан хүүхдүүдийн нэг болсон. Түүнчлэн дөнгөж нэг ойтойдоо загварын сэтгүүлийн нүүрийг чимж байсан шүү. 

-Өнөөдөр би нөхөртэйгөө охиныгоо жирийн бяцхан охид шиг паркид тоглуулах, байрныхаа гадаа хэрхэн гаргах талаар ярилцаж байлаа. Нэгдсэн улсад бол бид үргэлж л хувийн цэцэрлэгт хүрээлэн рүү явах хэрэгтэй болдог. Яг л миний хүүхэд ахуй нас шиг.

-Та алдар нэрээ алдахаас айдаг уу? Эсвэл үүрд нэр алдартай байна гэж боддог уу?

-Би үнэнийг хэлэхэд, үүнээс айдаггүй. Хэрвээ чи надаас хэдэн жилийн өмнө энэ асуултыг асуусан бол би арай өөрөөр хариулах байсан байх. Гэхдээ бүх зүйл хэрвээ маргааш дуусах байсан бол энэ надад харин ч сайхан санагдах болно.

Парис руу нүүж, тэндээ нам гүмхэн амьдралаар амьдрана даа. Эцсийн эцэст хүн гэр бүлтэй болж, өөрийн амьдралынхаа үлдсэн хугацааг хэн нэгэнд зориулж, хэн нэгэнтэй амар амгалан амьдрах л хамгийн чухал гэж би боддог. Хэрвээ нэр алдар эцсийн мөч хүртэл минь дагана гэвэл энэ л харин миний хувьд хамгийн их сэтгэл зовоосон асуудал болох байх.

-Ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орж байсан тохиолдол бий юу?

-Байхгүй.

-Хийхийг хүсдэг зүйлсийн чинь жагсаалтад ч байхгүй гэж үү?

-Тийм ээ. Байхгүй. Энэ үнэн шүү.

-Нэг удаа ч гэсэн оролдож үзэхийг хүсч байгаагүй юу?

-Үүнийг нэг  удаа ч хийх шаардлага надад байхгүй. Ер нь би хэзээ ч ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орохыг хүсэхгүй. Би тийм зам руу хазайх нэгэн биш.

-Таны хамгийн дуртай дотуур хувцас юу вэ?

Би сарын өмнөөс л дотуур хувцас өмсөж эхэлсэн юм байна. Өмнө нь хэзээ ч дотуур хувцас өмсөж байгаагүй. Hanky Panky брэндийн дотуур хувцас их таалагддаг.

-Миний хувьд Sexy Panties болон Naughty Knickers брэндийн дотуур хувцаснуудыг өмсөх дуртай. Саяхнаас гэдэсний даруулга зүүдэг болоод байгаа. 

-Чи тэгээд бие засахдаа яаж байна даа. Би байнга л даруулган дээрээ бие засчих гээд байдаг юм. Энэ ч ёстой лайтай шүү. Гэхдээ ихэнх гэдэсний даруулганууд хангалттай хэмжээгээр биеийн өөг дарж чаддаггүй юм аа.


Ким Кардашян: Сошиал медиа намайг хамгийн их айлгадаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex