Нүдний хараа сайжруулах дасгал

snimayte ochki

Нүдний хараа нь нүдний эргэн тойрон байгаа булчингаас шууд хамааралтай гэж нүдний эмч хэлж байсан юм. Булчингуудыг ажиллуулах ёстойг хүн болгон мэднэ. Нүдний дасгалыг өглөө сэрээд эсвэл орой унтахаасаа өмнө хийвэл илүү үр дүнтэй гэжээ. Дасгал болгоныг 5 удаа хийх бөгөөд аажмаар давтамжийг нэмнэ. Дасгалыг огцом хийхгүй, аажим зөөлөн гүйцэтгэнэ. Дасгал хооронд амрахдаа нүдээ анивчуулаарай.Дасгалыг нүдний шил болон линзгүйгээр хийнэ.Хараагаа сайжруулахын тулд та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Нэгдүгээр дасгал Цонхоор хар Цонхон дээр ямар нэгэн зүйлээр цэг тавь. Цонхноос цааш харагдах алсын барааг хэдэн секунд ширтээд цонхонд тэмдэглэсэн цэг рүү хараагаа аажим шилжүүлнэ. Дасгалыг аажим хүндрүүлж алсын бараагаа бүр цааш болгоно.

Хоёрдугаар дасгал Иллэг “Айж буй” байдлаар харна. 5 секунд энэ байрлалдаа байлгаад дараа нь нүдээ томоор нээ. Дасгалыг 10 удаа давтана.

Гуравдугаар дасгал Усан иллэг Өглөө, оройдоо нүдээ усаар шавшиж бай. Өглөөдөө бүлээн усаар дараа нь хүйтэн усаар шавшина. Харин унтахаасаа өмнө эсрэгээр буюу эхлээд хүйтэн, дараа нь бүлээн усаар шавшина.

Дөрөвдүгээр дасгал Зураг зурах Нүдээ аниад 3-5 минутын дараа хийсвэрээр нүдээрээ сайхан зураг зур. Бүлээн алгаараа нүдээ аажуухан дараад зургаа зурвал илүү үр дүнд хүрнэ.

Тавдугаар дасгал Нүдээрээ буудах Эхлээд нүдээрээ дээш хараад дараа нь шууд доош харна Цагийн зүүний дагуу нүдээ эргүүлээд дараа нь эсрэгээр нь эргэлдүүлнэ Нүдээрээ дөрвөлжин зурна Нүдээ хагас тойрог байдлаар эргүүлнэ, ээлжлэн дасгалыг хийнэ Нүдээрээ ромб зурна S үсгийг өөр өөр өнцгөөс харна Хамрынхаа үзүүрийг харах гэж оролдоорой Эрвээхийний далавч шиг нүдээ анивчуулна


Нүдний хараа сайжруулах дасгал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.