Хуримын тухай чиний мэдэхгүй 6 үнэн

jHbMVb2

Цагаан даашинз өмсөж, өөрийгөө үнсгэлжин мэтээр төсөөлж хуримаа хийхийг мөрөөддөггүй бүсгүй хүн гэж энэ хорвоо дээр байхгүй биз. Яг үнэндээ хурим гэдэг санаан зоргоор тийм ч амархан бүтчихдэг зүйл биш. Хуримын тухай чиний мэдэхгүй үнэнүүдийг дор жагсаалаа.

1. Кинон дээр л хуримын анхны шөнө гардаг Ихэнх шинэхэн хосуудын хуримын анхны шөнө кинон дээр гардаг шиг байдаггүй. Бүсгүй нь угаалгын өрөөнд удаж, удаж сандралтын байдалтай гарч ирээд л… Тийм ээ энэ зөвхөн кинон дээр л гардаг байх. Орчин үед сексийн зохицолоо харгалзалгүйгээр гэр бүл болдог хосууд бараг л байхгүй болов уу? Тиймээс чи Бүрэнхий киноны Белла шиг сандрана гэж өөрийгөө төсөөлөх хэрэггүй. Бүх зүйл ном ёсоороо болно. Мөн ихэнх хосуудын хувьд хуримынхөө үдэш төсөөлж байснаасаа ч их ядарчихсан байдаг учраас, төлөвлөсөн шигээ урт удаан халуухан шөнийг өнгөрүүлж чаддаггүй. Гэхдээ та хоёр хоёулаа эрч хүчээ хангаттай нөөцөлж чадах юм бол болохгүй юм хаа байхав.

2. Хүн бүр чамд хамаатай байхыг хүснэ Үнэндээ бүх хүмүүс л чиний хэрэгт оролцоод байгаа юм шиг санагдах болно. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд гээд л…Чи тэдний сонирхсон асуултанд нэг нэгэнгүй хариулж, бүхий л тайлан тооцоо, зарлага, зохион байгуулалт, цаг заваа тайлагнаж гарна. Ингэх нь чамд ядаргаатай санагдаж буримдах үе бишгүй тохиолдоно. Энэ үед тэдгээр хандлагуудыг эерэгээр хүлээж авч, чиний төлөө санаа зовж байгаад нь талархах хэрэгтэй. Үнэндээ тэд амьдралд чинь ганцхан удаа тохиох хуримыг чинь сайхан болоосой хэмээн хүсэж байгаа хэрэг.

3. Хурим гэдэг тийм ч амар ажил биш Өөрөөр хэлбэл чи нэгэн томоохон хүлээн авалтын зохион байгуулагч хийж байна л гэсэн үг. Хэдийгээр гэр бүлийнхэн чинь чамд туслах боловч бүхий л зүйлийг чиний таалалд нийцүүлэхийн тулд хүссэн хүсээгүй энэ зохион байгуулалтанд чи оролцох хэрэгтэй болно. Хаана хүлээн авалт хийх үү, зочдын зоогийн ширээ ямар байх уу, урилгаа ямархуу өнгө загвартайгаар хэвлүүлэх үү гэх мэт бүх л асуудал чиний шийдвэрийг хүлээдэг. Үүнээс гадна үсээ хэрхэн янзлуулах, ямар даашинз өмсөх гээд түм буман сонголтын дунд төөрч будилах тал бий.

4. Хэтэрхий их зүйл хүлээгээд хэрэггүй Кинон дээр бүсгүйчүүд хуримын санал хүлээж авахдаа ихээр дуу алдан баярладаг. Хурим гэдэг бүх зүйл сайхнаар өөрчлөгдөхийн нэр юм шиг л сэтгэгдэл төрүүлдэг. Гэтэл үнэндээ тийм биш юм. Чи урьдных шигээ л амьдардагаараа амьдарч, амьсгалдагаараа амьсгалах болно. Мэдээж хайрттайгаа албан ёсны эхнэр нөхрүүд болно гэдэг гайхамшигтай явдал мөн л дөө. Гэхдээ гэрлэлтээс хэтэрхий их зүйл хүсэн хүлээгээд хэрэггүй. Ямар нэг ид шидийн болох юм шиг төсөөлчихвөл урам чинь хугарчихаж магадгүй. Сэтгэл зүйгээ бэлэн байлга. Харин ч урьдныхаасаа илүү буулт хийж, харилцан ойлголцох хэрэг гарна.

5. Хурим бол сорилт Хуримын бэлтгэл ажил болон хуримын үе тэр чигтээ сорилт байдаг. Хуримын бэлдэх явц болон үйл ажиллагааны үеэр хосууд бие биедээ хэр нийцэж байгаа эсэхийг бүх л хүн сонжих болно. Ялангуяа сүйт бүсгүйг хүн бүр шинждэг. Тэгээд дараа нь хосуудын зохицол, нийцэл, сүйт бүсгүйн өмссөн даашинзын тухай яриа хөвөрсөөр л байх болно.

6. Санаанд нийцээгүй бэлэгний сонголт Хэдий онцгүй сонсогдож байвч үнэндээ зардалаа зочдын өгсөн бэлгээр “нөхдөг” гэж хэлэхэд болно. Шинээр айл гэр болж буй хосуудад хэрэгтэй зүйлс мундахгүй олон. Гэтэл бэлэг давхцах тохиолдол бишгүй олон байдаг. Тиймээс хамгийн дотны хүмүүстээ шинээр гал голомтоо бадраахад хэрэгтэй эд зүйлсээ захьчихсан нь дээр. Сайн найзууддаа ч бас.


Хуримын тухай чиний мэдэхгүй 6 үнэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.