Миний бахархал-Залуу нас!

a8c99879f930ef28e67402013075ebaf

Таван жилийн өмнө өөр сургуульд элссэн бол, зургаан жилийн өмнө өөр алхам хийсэн бол, арван жилийн өмнөөс л арай өөрөөр амьдарсан бол…Ингэж бодох бүрт “хоёр дахь боломж” үргэлж хойно үлдчихсэн байдаг нь харамсалтай. Бас нэг харамсалтай зүйл бол, хүн ирээдүйд халаглах зүйлээ одоо цагт үйлдэж байхдаа, огт анзаардаггүй. Уг нь өнөөдрийг өөрөөр дуусгавал, маргаашийг өөрөөр эхлэх боломжтой болохгүй гэж үү? “Өнөөдөр бол ирээдүйн өнгөрсөн цаг”. Тиймээс яг одоо л өөрөөр хийчих юм бол, ирээдүй цагаа өөрчлөх боломжтой. Дараа нь харамсахгүй байх боломж “яг одоо” л гарт чинь байна. Харин чи “яг одоо”-г юунд зарцуулж байна?

Залуу насыг бид зүгээр л нэг туулаад өнгөрөх зүйл мэтээр бодож дутуу үнэлдэг. Яагаад гэвэл бид “хөгшин” байх ямар байдгийг…өөрөөр хэлвэл хичнээн хийе гэсэн ч, бүтээе гэсэн ч боломжгүй болсон үед ямар байдгийг мэдэхгүй. Яагаад гэвэл залуу насанд боломж “байж л байдаг”. Хэтэрхий олон байдаг. Тийм болохоор л бидний зарим нь боломжийг үнэлдэггүй, ашиглая гэж боддоггүй байх. Харин нас ахих тусам боломж хязгаарлагдмал болж эхлэнэ. Энэ үеийг л “ухаан суух” гэж нэрлэдэг ч юм билүү?

Зарим хүмүүс цаг хугацааны хуулийг эртхэн ойлгож, өөртөө байгаа, хэзээ нэг цагт хуучрах “шагнал”-Залуу насаа ирээдүйнхээ тусын тулд ашигладаг. Марк Зукерберг 20 настайдаа Facebook-ийг бий болгосон. Стийв Жобс 16 настайдаа Apple-ийг зохион бүтээсэн. Билл Гейтс 20 настайдаа Майкрософтыг байгуулж байсан. Суутнууд л ингэж чаддаг гэж үү? Миний бодлоор тэд зүгээр л залуу насаа яаж өнгөрүүлэхээ, “яг одоо”-гоо яаж зарцуулахаа эрт ухаарсан хүмүүс. Чи ч бас ингэж чадна. “Бусдын лангуунд энэхүү шагналаа Бутархай мөнгө шиг тарааж хаясаар…” /Р.Чойном-“Залуу нас”/ хамгийн үнэтэй баялагаа хамгийн үнэгүй болгож дуусгаж болохгүй.

Чи залуу бол-чи баян. Бурхан минь, чамд амьдралаас өвлүүлсэн гайхалтай их баялаг байна. 3 компанитай, чамаас 30 насаар ах хүний нүдэнд, халаасандаа нэг ч төгрөггүй мөртлөө, зүрхэндээ дүүрэн мөрөөдөлтэй чи өөрөөс нь хэд дахин илүү баян харагдаж байгаа. Яагаад гэвэл чамд 30 жилийн дараа гэхэд 3 ч биш, 30 компани байгуулчихсан байх боломж байна. Бүх юм чиний урд байгаа болохоор л, ирээдүйд бахархах зүйлийнхээ үндсийг өнөөдөр хийх цаг чамд байгаа болохоор чи баян. Чамд одоо юу ч байхгүй байж болно. Гэхдээ чамд бүхнийг бий болгох нас бий. Энэ бол чамд байгаа шидэт дохиур. Цаг хугацааг захирах түлхүүр. Бас чиний хамгийн их бахархах ёстой зүйл мөн.

Юу ч мэдэхгүй байна гэдэг бол, юм бүхнийг боломжтойд итгэх чадвартай байна гэсэн үг. Тиймээс л гэнэн бай, тэнэг бай, залуу бас шинэхэн бай гээд байдаг юм ш дээ! Харин хэдэн нас хүрэхэд залуу нас дуусах вэ гэж үү? Нас бол цаг хугацааны биш, сэтгэл зүрхний л боол.

Төгсгөлд нь нэг бяцхан түүхийг өгүүлье. “…Хүн болгоноос бахархлынх нь тухай асууж л дээ. Зарим хүн өнөөдрийг хүртэл барьсан барилгынхаа тоогоор бахархаж. Зарим хүн зохион бүтээсэн зүйлээрээ бахархжээ. Зарим хүн хийсэн өөрчлөлтөөрөө бахархан ярьж байв. Харин тэр дунд байсан 21 настай залуухан гишүүнээс бахархлынх нь тухай асуухад “Надад яг одоо барьсан барилга, хийсэн өөрчлөлт, зохион бүтээсэн зүйл байхгүй л дээ. Гэхдээ надад та бүхний насан дээр очихдоо хэд дахин олон барилга барьж, хэдэн арван юм зохион бүтээж, хэдэн зуун өөрчлөлт хийчихсэн байх нас байна. Миний бахархал-Залуу нас!” гэжээ.


Миний бахархал-Залуу нас!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex