ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ

Хөлийн хуруун дээр гарсан яс дахиж өвдөхөө больсон. Хямдхан мөртлөө асар их үр дүнтэй хоёрхон зүйлийн ачаар. Энэ аргыг мэс заслын сувилагч зааж өгсөн юм.


Биологийн хичээл дээр генетикийн холбоотой өвчлөлийн тухай багш зааж байсан. Ямар өвчин эцэг эхээс өвлөгдөн ирж болох тухай. Үүний тодорхой жишээ болгож ээжийн чинь хөлөн дээр яс ургаж байсан бол чинийх дээр ч мөн ургана гэж хэлэхэд би маш их сэтгэлээр уналаа. Учир нь эмэгтэй хүний гоо үзэмжийг гутаадаг, сайхан гутал өмсөх боломжгүй болгодог энэ эрхий хурууны хажууд товойж ургадаг ясыг би сайн мэддэг байлаа. Учир нь миний ээж, эмээ хоёр хоёулаа энэ өвчнөөр өвчилсөн юм. Зүгээр ч нэг ургаад зогсохгүй хачин их өвддөгийг нь би бас мэднэ.

Ээж маань эмнэлгийн сувилагчаар насаараа ажилласан, байнга л босоо ажил хийдэг байсан. Багшийг ярьж хүүхдүүд анхааралтай сонсож байхад ганц би л уйлчих шахлаа. Ээж эмээ хоёрын маань зовоож байсан тэр хөлний өвчнөөр би бас өвдөх юм гэж үү…

Хөлөн дээр гарсан ясыг хэрхэн алга болгох вэ

Биологийн багш хэрхэн үүнээс сэргийлж болох тухай ч мөн ярьсан. Ихэнх тохиолдолд хөлдөө их ачаалал өгдөг, босоо ажил хийдэг, өндөр өсгийтэй гутал өмсдөг, багадсан бариу гутал удаан хугацаагаар өмсдөг, жин ихтэй хүмүүст энэ асуудал ихэвчлэн тохиолддог бөгөөд хөлөө амрааж, зөв арчилж, зөв гутал сонгож өмсөж, хөлөө хэт дааруулахгүй байж чадвал энэ асуудлаас сэргийлж болох юм байна.

Миний хөл дээр ч товойж үрэвссэн. Гэхдээ ээж, эмээ хоёрынхыг бодвол харьцангуй бага л даа. Хүүхэд байхдаа бид нэг гутлыг удаан өмсөж, барьж хөлөө өвдтөл нь өмсөөд дараагийн гуталтайгаа золгодог тийм цаг үе байлаа шүү дээ. Үүнээс л болсон гэдгийг мэдэж байлаа. Харин ээж маань эмнэлгийн ихэнх сувилагч, асрагч нарт түгээмэл тохиолддог энэ өвчнийг зогсоож, товгорыг сааруулах аргыг хэлж өгсөн юм.

Хэрэг болох зүйлс

«Хлорофиллипт» буюу хэсэг газар түрхэх зориулалттай тосон түрхэц
«Димексид» уусмал
Компресс болгон тавих хөвөн эсвэл зориулалтын зөөлөвчтэй наалт
5 мл-ийн шприц
Уусмалыг бэлтгэх хуванцар сав эсвэл дурын аяга ч байж болно.
Бэлтгэх болон хэрэглэх

1. Шприцээ ашиглан «Хлорофиллипт» тосон уусмалаас 3 гр орчмыг соруулан авч цэвэрхэн хуванцар болон дурын саванд хийнэ.

2. «Димексид»-ээс 1 гр орчмыг аван «Хлорофиллипт»-тэй савандаа нэмэн сайтар хутган холино.

3. Энэхүү бэлдмэлээ хөвөн юм уу, зориулалтын зөөлөвчтэй наалтны зөөлөн хэсэг дээр тавьж ургасан товгор ясан дээрээ тавиад бооно. Өглөө оройдоо тавих бөгөөд энэ компрессийг нэг удаадаа 15 минут тавихад л хангалттай.

Хэрэв таны хөлийн эрхий хурууны хажууд товойх, улайх шинж тэмдэг илэрч, өвдөлт мэдэрвэл та алгуурлах хэрэггүй. Яаралтай энэ аргаар компресс тавьснаар асуудлыг хүндрүүлэлгүй шийдэж болно. Үүнийг жинхэнэ авралын жор ч гэж нэрлэж болох юм. Учир нь та гайхалтай үр дүнг маш түргэн хугацаанд мэдэрнэ. Орой бэдмэлээ хэрэглээд унт, өглөө гэхэд хөлийн тань өрөвсөж улайсан хэсэг тайвширч өвчин багассан байх вий. Ийм маягаар үргэлжлүүлэн хэрэглэхэд нэг мэдэхэд өвчин нь алга болж, яс ургалт зогссон байна.

«Хлорофиллипт»-ийн тухай нэмж хэлэхэд энэ уусмал их ач холбогдолтой. Түүгээр арьсны үрэвслийг дарж цэвэрлэн ариутгах, идээлсэн хоолойг зайлах гээд олон зүйлд хэрэглэдэг юм шүү. Танд амжилт!


ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: zochin Огноо: 28 July 2018 Reply

Hoyerhon hyamdhan em chini Mongold baidaggui em bn. Unshigchdadaa zugeer neg orchuulgin material unshuulah bus amidrald ni oirhon, oldotstoi em jor taniltsuulj baihig husiy.

Нэр: sanaa onoo Огноо: 28 July 2018 Reply

ene 2 EM ni haaguur bdag bol… aptekaas asuuhaar baihgui l geh yum …

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.