Модель бүсгүй хүний наймааны золиос болох шахжээ

d1bf636a4f1f15c4bcdc64f439d1ee15

Клой өдгөө 20 настай, нэг хүүхэдтэй ганц бие ээж юм. Тэрээр Лондонд моделиор ажилладаг байжээ. 2017 оны зургадугаар сард 30 настай Лукас Херба (Lukasz Herba) гэгч эр түүнд Италийн Милан хотод тун боломжийн ажил санал болгосон аж. Гэвч бүсгүйн гэмт хэрэгтнүүдийн урхинд орсноо мэдээгүй юм. Тэрээр Лукас Хербаг даган Миланд очсон аж. Зургийн студид түүнийг аваачсан бөгөөд зураг авалтын үеэр шприц барьсан залуу орж ирээд түүнийг үл мэдэх зүйлээр тарьсан гэнэ. Дараа нь түүнийг моринд тарьдаг тайвшруулах эмээр хордуулж өөр нэгэн байшинд аваачсан байна.

tp-composite-chloe-ayling

“Би сэрээд хар тамхинд хордсоноо мэдсэн. Хэсэг хугацааны дараа толгой сэргэж эргэн тойрноо хартал машины ар талд байгаагаа ойлгосон” гэж Клой ярьжээ.

“Тэд намайг хааш нь авч явж байгааг би мэдэхгүй байсан. Толгойд есөн бусын бодол орж ирсэн. Намайг хүчиндэх гэж байна уу, эсвэл алах гэж байгаа юм болов уу?”

477full-chloe-ayling1055634

“Би амьд үлдэхийн тулд тэдний уурыг хүргэж болохгүй гэж бодсон. Хүү дээрээ амьд очихын тулд би тэр залуустай унтахад ч бэлэн байсан. Лукас Хербаг намайг үнсэхэд нь би айж зугтаагүй. Уурыг нь хүргэхээс айсан. Би түүнд “Магадгүй дараа нь” гэж хэлсэн. Учир нь түүний хүссэн зүйлийг өгвөл намайг шууд л алах байсан” гэж Клой хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

“Тэр надтай унтчихаад, дараа нь барын хоол болгоно гэж хэлсэн” хэмээн бүсгүй амьдралынхаа хамгийн хэцүү цаг мөчүүдийн талаар өгүүлсэн байна. Ийм хүнд байдалд эмэгтэй зургаан хоног байжээ.

Chloe-Ayling-679376

Гэхдээ хэсэг хугацааны дараа Лукас Херба бүсгүйд сэтгэлтэй болж, түүнийг өрөвдөөд Милан дахь Их Британийн Элчин сайдын яамны гадаа чемоданд хийгээд орхижээ.

Клой амьд гарсныхаа дараа шууд цагдаад хандахаас айсан гэнэ. Гэхдээ хэсэг хугацааны дараа мэдүүлэг өгөхөөр зориг шулууджээ.

nintchdbpict0003437252512

Мөрдлөгийн үеэр түүнийг хулгайлсан залуус “Black Death” нэртэй хүн худалдаалах бүлэглэлийн гишүүн байсан нь тогтоогджээ. Удалгүй гэмт хэрэгтэн  Лукас Хербаг олж баривчилсан байна. “Клойг зарах төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ тэр миний сэтгэлийг эзэмдсэн. Хүүтэй гэдгийг нь сонсоод өрөвдөх сэтгэл төрж, түүнийг сулласан” гэж тэр байцаалтын үеэр хэргээ хүлээжээ.

Chloe Ayling age 20 Yrs at home in Coulsdon in Surrey with dog Nialla after her being kidnapped in Milan, Italy.

Хэд хоногийн дараа Лукас Херба өгсөн мэдүүлгээ өөрчилж “Клой өөрийн алдартай болох төлөвлөгөөндөө намайг татан оролцуулсан” гэж хэлжээ. Гэсэн ч цагдаа нар түүнийг галзуу, солиотой залуу гэж үзсэн байна.

Түүнийг сэтгэцийн өвчтэй гэж үзэхэд нотлох баримт хангалтгүй гэж үзээд өнгөрсөн сард Миланы дээд шүүхээс 16 жилийн ял оноосон юм.

lucasz herba зурган илэрцүүд

Харин Лукас Хербагийн дүү нь түүний хамсаатан болох нь тогтоогджээ. Энэ баасан гаригт дүүгийнх нь шүүх хурал болох юм.

lucasz herba зурган илэрцүүд

Клой өөрт тохиолдсон явдлын талаар бичсэн номоо энэ оны долдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Холбоотой Зураг


Модель бүсгүй хүний наймааны золиос болох шахжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.