Дотогш алсрахуй буюу Өнөөх”

“Утгагүйтэл замбараагүйтэл гэдэг төгс төгөлдөрт хамгийн дөхсөн чанар” гэх үг бий. Гэвч урлаг этгээд, гаж байх тусмаа бусдын анхаарлыг татна хэмээн сэтгэж, “орчин үеийн” гэх үгээр хэлбэрддэг хаацайлагчдад л энэ үг хамаатай.

Хэдийгээр бүтээл туурвих шинэ замыг эрэлхийлэх нь зөв ч сүүлийн үеийн цөөнгүй уран бүтээлч, зохиолч агуулга бус хэлбэрийг тодотгох болсон мэт. Тэгвэл тэр дундаас амьдралын үнэн, хүн чанар, эгэл хүмүүсийн дүр төрхийг нээн үзүүлдэг тоотой зохиолчийн нэг нь Т.Бум-Эрдэнэ. Тэрбээр зохиол бүтээлээ харьцангуй хожим буюу 40 хүрэх насандаа интернэт ертөнцөөс эхэлжээ. Т.Бум-Эрдэнэ анхны ном “Сэмэрч үл барагдана”-ыг 2007 онд гаргаснаас хойш “Америкт зорчсон Жийжээ”, “61 ах” тууж, өгүүллэгийн түүврээ хэвлүүлсэн билээ. Тэгвэл түүний “Өнөөх”, “Эмэгтэй хүн” ном хэвлэгджээ.

“Дурласан бүсгүйг бүдэгхэн үзэмжит аялгуу тойрон эргэлддэгийг, буйд ахуйн үдэш зөөлөн гуниг агч мод шиг үнэртдэгийг, усан бороонд уйтгар нэрэн алхахад газрын судас гүрэлздэгийг, үхлийн өмнө хүртэл хормойгоо хямгадан эрхэмсэг оршиж болдгийг, зөөлөн хатуу энэ орчлонд зөвхөн дурсамжаар цадах өдөр ирдэг гэдгийг бид мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг”. “Өнөөх”-ийн өмнөтгөлд редактор Э.Адъяасүрэн ийн бичсэн нь уг номын хамгийн оновчтой тодорхойлолт болов уу. Тэгвэл “Эмэгтэй хүн”-ий тухай яруу найрагч Б.Эрдэнэсолонго, “Зохиолч Т.БумЭрдэнэ эмэгтэй хүний тухай ном бичжээ. Зөвхөн бичээд зогсохгүй энэ хачин (гайхам) ертөнц рүү өнгийж, тэндээс олж харснаа бидэнд дэлгэн үзүүлж байна. Бүхний өмнө ил хэрнээ хамгийн нууцлаг энэ ертөнцийн талаар бусдад ойлгуулахаар махран зүтгэнэ гэдэг нэг талаар сайн хандлага, бас ихээхэн бөх зүрхтэй хүний барьж хийх ажил юм.

Учир нь эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө тухай бичээд ч хайрын (хүн судлалын) их шинжээчид хэдэн зуун жил нухаад ч олигтой үр дүнд одоо хүртэл хараахан хүрээгүй байгаа гэдэг” хэмээн бичжээ. Тэгвэл амьдрал, эмэгтэй хүн “судлаач” энэ эрхмийг сэтгүүлч Б.Галаарид, “Т.БумЭрдэнэ үргэлжилсэн үгийн төрлөөр бичиж эхлээд олон жил болоогүй ч өөрийг нь мэддэг, шинэ өгүүллэгийг нь хүлээдэг үнэнч уншигчидтай болж чадсан нэгэн. Энэ нь түүний өгүүллэгүүд дэх энгүүн атлаа нэг л донжтой зураглал, өвөрмөц санаатай холбоотой гэж болно. Амьдралын эрээн бараан, гэрэл сүүдрийг нэг их төөрөлдөлгүй ялгаж салгаж чадахуйц ухаан суусан дөчин насандаа тэрбээр бичиж эхэлжээ.

Цагийн хувьсал, хувь заяаны учралаар хүний нутаг, гүний газарт очиж, өөр орчин, өөр ахуйд орсноор монгол гэсэн бүхнээ өөрөөр харж, шинээр нээж, тэрхүү шинэлэг сэрэл мэдрэмж зохиол бүтээлд нь гүнээ шингэсэн нь тодорхой байдаг.

Түүний зохиол бүтээлд монгол ахуй, аж байдлын зураглал ихээхэн үүрэгтэй нь анзаарагддаг. Мэдээлэл технологиор мэргэжил эзэмшиж, Америкт чамгүй хэдэн жил амьдарсан тэрбээр харийн соёлд омтгойрч, алив нэгэн хэлбэр хөөсөнгүй. Энгийн, үнэн, ухаарал өгсөн, амьдралын мөн чанар, утга учрыг олж таних эрлийн үр дүн болсон өгүүллэгүүд нь түүний урын санг үнэ цэнэтэй болгодог” хэмээн тодорхойлсон юм. Тус бүр 20 орчим өгүүллэгээс бүрдэх эдгээр ном хайрлахгүй байхын аргагүй ёстой хүмүүс, энгийн нэг агшнаас ургах амьдралын мөн чанар, зүй тогтолын тухай эргэцүүлэл рүү таныг хөтөлж, сэтгэл доторх “Өнөөх” хүнтэйгээ ярилцаж, дотогш алсрах боломж олгох биз.

Б.ЭГШИГЛЭН

unuuduraracerсоздание продвижение и оптимизация сайтовпродвижениекак взломать чужие сообщения в контактечехлы для macbook airсрочный займ денег онлайнfree casino online games no download registrationdubai escorts for couplesbedava slot oyna888 casinoтуры на кипр в маефитнес центр зебра на братиславскойкредитные карты доставкой почтетанзани¤ туры ценысрочно нужны деньги 20000 рубкредит ип на развитие бизнеса альфакраткосрочный займ от учредителя договор образецкредитка на 1000 грнtranslate greekинтернет магазин все для кухни аксессуарыгусятница алюминиевая купитьwhat is a wedding ceremonyфильтр googleполотенцесушители в москвеполотенцесушитель своими рукамивидео геникологкак готовить пасту карбонара со сливками


Дотогш алсрахуй буюу Өнөөх”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.