Бүсгүйчүүд маань нэгнээсээ суралцаж, бие биенээсээ урам зориг авдаг. Энэ удаад сахиусан тэнгэрүүдийн арьс арчилгааны аргуудтай танилцъя.
Sara Sampaio
Гоо сайхны нууц: Гэрэлтүүлэгч бол нүүр будалтын үеийн шилдэг туслах. Арьсыг маань гэрэлтсэн, толигор харагдахад тусалдаг. Хацарны товгор хэсэг, хамар, эрүүний хэсэгтээ түрхэснээр нүүрний хэлбэрийг тодотгож өгдөг. Мөн хооллолт болон нойроо зөв зохицуулах хэрэгтэй.
2. Rachel Hilbert
Гоо сайхны нууц: Амралтаараа маш сайн амардаг. Ингэснээр бие маань эрч хүчтэй байж, сэргэдэг. Мөн ус сайн ууж, бие дэхь хорыг гадагшлуулж, чийгшлийг бүрэн авахыг хичээдэг. Өдөрт 8 аягаас багагүй ус ууж, өглөөний цайныхаа өмнө хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Ингэснээр бие махбодыг хоргүйжүүлэхэд тусалж, хоолны шингэцийг сайжруулдаг.
3. Josephine Skriver
Гоо сайхны нууц: Ус уух бол миний гоо сайхны шалгарсан арга юм. Байнга ус ууж хэвшсэнээр арьс маань цэвэр, цэнгэг байж, бие маань эрч хүчээр дүүрэн байдаг юм. Мөн инээмсэглэл эерэг хандлагыг бий болгодог. Сайхан инээмсэглэлээсээ хүн өөрөө сайхан мэдрэмжийг авч байдаг шүү дээ. Өглөө болон оройд бага зэрэг лемонтой ус байнга уудаг. Заримдаа бага зэргийн цагаан гаа нэмдэг. Гоо сайхан гэдэг дотроосоо гэрэлтэх ёстой.
4. Bridget Malcolm
Гоо сайхны нууц: Үр жимс болон ногоог сайн идээрэй гэж зөвлөе. Лаазалсан үйлдвэрийн бүтээгдэхүүнээс зайлсхийж, органик бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг гайхалтай гоё болгодог. Идэж байгаа хоолоо аль болох олон төрлийн хүнсний ногоог оруулж солонгоруулж идэх хэрэгтэй. Нүүр будалт хийхдээ уруул болон нүдээ онцлон будах хэрэгтэй гэж боддог түүнээс арьсан дээрээ маск шиг зузаан давхарга үүсгэж болохгүй. Мөн хөмсөгөө хэт тод будах нь надад таалагддаггүй. Арьс элдэв будаггүй цэвэрхэн байхад л би дуртай. Өөртөө таатай санагдах дуртай ажлаа хийж, шинэ санаа гарган, толгойгоо ажиллуулахыг хүсдэг.
5. Karlie Kloss
Гоо сайхны нууц: Би дасгал хийхийн өмнө болон дараа заавал нүүрээ цэвэрлэдэг. Арьсны гүнд бохирдол үлдээх вий гэхээс үнэхээр их санаа зовдог.
6. Adriana Lima
Гоо сайхны нууц: Нүүрээ будахаас өмнө дасгалаа хийдэг. Миний хувьд арьсаа чийгшүүлж, толигор байлгах арга бол маш их ус уух юм.
7. Alessandra Ambrosio
Гоо сайхны нууц: Ус маш сайн ууж, нарны тосыг байнга хэрэглэдэг. Мөн антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэдэг.
8. Constance Jablonski
Гоо сайхны нууц: Би чанартай сүрчиг хэрэглэхийг эрхэмлэдэг. Би чихнийхээ ар хэсэгт сүрчигээ түрхэж хэрэглэх дуртай. Хайртай хүн маань үнсэх үед багахан тааламжтай үнэр гарахад дуртай байх болно шүү дээ.
9. Jasmine Tookes
Гоо сайхны нууц: Унтахаасаа өмнө нүүрээ мөсөөр арчдаг. Ингэснээр арьс маань чанга байдаг. Энэ бол ээжээсээ сурсан арьс арчилгааны арга маань юм.
10. Doutzen Kroes
Гоо сайхны нууц: Нүүрээ их будахыг хүсдэггүй учраас аль болох арьсаа сайн чийгшүүлж, уруул сормуусаа л буддаг.
11. Isabeli Fontana
Гоо сайхны нууц: Би шүршүүрт орсоныхоо дараа эрдэсжүүлсэн ус хэрэглэдэг. Жирийн ус нь нүүрийг бохирдуулах магадлалтай байдаг.
12. Joan Smalls
Гоо сайхны нууц: Би арьсаа өдөрт олон удаа чийгшүүлдэг. Хэзээ ч хоёроор хязгаарлагддаггүй.
13. Lily Aldridge
Гоо сайхны нууц: Би баллетаар хичээллэдэг. Хүүхэдтэй болсныхоо дараа 7 хоногийн 3 өдөр хичээллэдэг болсон. Хөдөлгөөн бол гоо сайхны салшгүй нэг хэсэг.