Ислэг ихтэй хүнс хэрэглэх нь чихрийн шижнээс сэргийлдэг

Монголд чихрийн шижин өвчин нэлээд газар авсан. Гэвч ихэнх хүмүүс чихрийн шижинтэй гэдгээ мэдсээр байж, эмчийн хяналтад орохгүй өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байдаг аж. Мөн таамаг төдийгөөр элдэв хоол хүнсээр эмчлэх гэж оролдох нь ч бий. Энэ талаар УКТЭ-ийн Дотоод шүүрэл эмгэг судлалын клиникийн эрхлэгч, клиникийн профессор Д.Цэцэгээтэй ярилцлаа.

-Сүүлийн үед чихрийн шижин өвчин залуужих ханд­­­­­лагатай болжээ. Энэ өвч­ний талаарх ойлголтыг ма­най уншигчдад өгөхгүй юу?

-Нойр булчирхай гэж хүний зүүн хавирганы доор ходоодны ханан хэсэгт байрлах жижиг эрхтэн бий. Түүнээс ялгардаг инсулин гэдэг дааврын зохицол алдагдсантай холбоотой гарч ирэх бодисын солилцооны эмгэгийг чихрийн шижин өвчин гэнэ. Дэлхий нийт заримдаа үүнийг өвчин биш, амьдралын буруу хэв маяг ч гэж үздэг. Сүүлийн үед энэ өвчин хөгжиж буй орнуудад нэмэгдэх болсон. Дэлхий дээр 360 сая хүн энэ өвчнөөр өвдсөн гэдэг тоо баримт байгаа.

Манай орны хувьд ч гэсэн сүүлийн үед, ялангуяа 2006 оноос хойш их өслөө. Энэ нь нэг талдаа уг өвчнийг илрүүлэх шинжилгээ, оно­шилгоо сайжирсантай хол­боотой. Нөгөө талаасаа бидний амьдралын орчин, хоол хүнс өөрчлөгдсөн, стресс, хөдөлгөөний хомсдол, суурин амьдрал зэрэгтэй холбоотой гэж үздэг.

-Энэ өвчинг үүсгэдэг гол шалтгаан нь юу вэ?

-Чихрийн шижин хэв шинж нэг, хэв шинж хоёр, жирэмсний чихрийн шижин, шинж тэмдгийн чихрийн шижин гэсэн дөрвөн хэлбэртэй байдаг.

Энэ дөрвөөс хамгийн түгээмэл нь чихрийн шижин хэв шинж хоёр юм. Уг өвчнийг 100 хувь гэж үзвэл 80-90 хувьд нь энэ хэлбэр тохиолдоод байна. Өсч буй шалтгаан нь таргалалт буюу илүүдэл жин, хөдөлгөөн, хоол хүнстэй шууд холбоотой. Ялангуяа хэт их илчлэгтэй хоол хүнс хэрэглэх нь хүнд витаминлаг зүйл өгөхөөс илүү биед хэрэггүй нүүрс, ус бий болгодог. Ийм шалтгаанаар уг өвчин ихсээд байна. Мөн сүүлийн үед стресс, сэтгэл санааны тавгүй байдал ч нөлөөлдөг гэж үзэх болсон.

-Зарим хүн уг өвч­нийг сахар буюу чихэр их идэхээр үүсдэг гэж ойлгодог. “Би ерөөсөө чихрийн төр­лийн зүйл хэрэглэдэггүй мөртлөө чихрийн шижин тусчихлаа” гэдэг. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Яагаад чихрийн шижин гэж нэрлэсэн бэ гэхээр нойр булчирхайнаас ялгардаг даавар маань цусан дахь сахар, глюкозын хэмжээг зохицуулж байдаг. Үүгээр нь чихрийн шижин гээд нэрлэчихсэн болохоос биш чихэр их идсэнээрээ өвчилдөггүй. Харин эрүүл байхын тулд хэвийн жинтэй байх ёстой. Гэтэл 170 см өндөртэй хүн 70-75 кг жинтэй биш, 100 орчим кг жинтэй байна. Ингэхээр нойр булчирхайнаас түүнд нь тохируулж, цусан дахь глюкоз, сахар, чихрийг зохицуулдаг дааврыг хэт ихээр ялгаруулна. Ихээр ялгарч байгаад сүүлдээ цуцаад үгүй болох эсвэл захын эд, эрхтэндээ очих тэсвэртэй байдал нь алдагддаг учраас цусанд сахар их хэмжээгээр бий болдог.

-Энэ өвчнөөр тухайн хүн өвчилсөн гэдгээ яаж мэдэх вэ?

-Ам цангах, их уух зэрэг эхний шинж илрэх боловч чихрийн шижин хэв шинж хоёр хэлбэрт дээрх шинж тэмдэг нь маш бүдэг явагдана. Бүдэг шинжтэй учраас үзүүлэхгүй явсаар байгаад сүүлдээ жижиг судасны хүндэрлүүд гарсан үед оношлогдох тохиолдол практикт их бий.

Мөн ам их цангах, их уух гэсэн клиник шинжүүдээс гадна их ядардаг. Тодруул­бал, глюкоз гэдэг хүний гол хөдөлгөгч хүч нь болдог. Гэтэл тэр нь байх ёстой эд, эрхтэн дээрээ очиж чадахгүй, цусанд байхаар их ядарна. Нөгөө 90, 100 кг байсан хүн богинохон хугацаанд турж, идээтэй тууралтууд гардаг. Яагаад гэвэл нэгдүгээрт, дархлаа нь суларчихдаг, хоёрдугаарт, чихэрлэг зүйл дээр ялаа очоод суугаад байдагтай адил цусан дахь сахарын хэмжээ ихсэхээр нян, бактерууд үрждэг болохоор хөл, гараа шалбалсан үед идээлэх эсвэл идээтэй хатиг гарах зэрэг шинжүүд илэрнэ.

Энэ өвчний талаар хүмүүс мэдэхгүй, хэлэхгүй байх нэг шалтгаан бий. Цусан дахь сахарын хэмжээ өсөхөөр шээсээр сахар ялгараад эхэлнэ. Харин энэ үед бэлэг эрхтэн загатнаж эхэлдэг. Учир нь ингэж загатнахаар хүмүүс бэлгийн замын өвчин гэж бодоод өөр тийшээ яваад оношлогдохгүй, цаг алдах тохиолдол байна. Тийм учраас цусан дахь сахарынхаа хэмжээг жилд нэгээс хоёр удаа, удамдаа сахарын өвчтэй эсвэл илүү­дэл жинтэй, хөдөлгөөний хомсдолд орохуйц ажил, амьдралын хэв шинжтэй бол сахарын шинжилгээнд хамрагдах ёстой гэдгийг хэлье.

-Өвчин цаашдаа даам­жирвал яах вэ. Эрт үед нь илрүүлчихвэл эмчлэгдэхдээ хэр зэрэг хурдан байдаг вэ?

-Чихрийн шижин өвчинг архаг, удаан явцтай өвчин гэж үздэг. Тийм амархан эдгэхгүй. Гэхдээ эдгэрэх эсэх нь тухайн хүний өөрийн хариуцлага, зохион байгуулалт, тэсвэр тэвчээрээс хамаарна.

Цусан дахь сахарын хэмжээ өлөн үед 3.5-6 миль моль литр эсвэл 75-116 мильграмм дицлитр байх ёстой. Энэ хэмжээнд хоол унд, ажил төрөл, амралтаа зохицуулаад байвал хүндрэл гарахгүй. Харин сахарын өвчтэй хүнд ерөнхийдөө зовиур илэрдэггүй учраас хамаагүй идэж уугаад дэглэмээ барихгүй бол сүүлдээ жижиг хялгасан судастай хэсгүүдэд хүндрэл өгдөг. Тодруулбал, хөлөнд хүндрэл өгч хөлөө тайруулах, зүрхний шигдээс үүсэх, зүрх зогсох зэрэг том судасны хүндрэл байдаг.

Жижиг судасны хувьд гэвэл нүдний хялгасан судсанд хүндрэл өгч, нүд сохрох, бөөрний хялгасан судсыг гэмтээж, бөөрний дутагдалд орж болно. Мөн захын мэдэрлийн судлуудад нөлөөлж хөл, гарны мэдэрхүй буурах тохиолдол ч байдаг учраас тоохгүй явах юм бол амь насанд аюултай.

Бүрэн эмчлэгдэх эсэх нь өөрөөс нь шалтгаална гэж өмнө нь хэлсэн шүү дээ. Чихрийн шижнээр өвдсөн хүмүүс 40, 50 жилийн турш хяналтад ороод, эмчилгээ хийлгэдэг тохиолдол ч байдаг гэдгийг мартах учиргүй.

-Энэ өвчнөөр аль насны хүмүүс илүү өвчилдөг вэ. Удамшдаг уу?

-Социализмын үед хам­гийн түгээмэл тохиолддог хэв шинж өвчнийг 45 дээш насны хүмүүст тохиолддог өвчин гэж үздэг байсан. Одоо энэ тоо залуужаад 35 дээш насныхан өвчилдөг болчихлоо. Энэ нь сүүлийн үед таргалалт их болсонтой холбоотой. Биеийн жингээ барихгүй бол инсулины тэнцвэрт байдал алдагдана. Их таргалах л юм бол чихрийн шижнээр өвчлөх магадлал 80, 90 хувьтай болно гэж бодох хэрэгтэй.

Чихрийн шижинтэй аав, ээжээс гарсан хүүхэд тэр хоёрын генийг өвлөсөн байдаг учраас тухайн хүүхэд жингээ хэвийн хэмжээнд барьж, хоол хүнсээ зөв тохируулахгүй бол өвдөх магадлал өндөр. Тэр тусмаа нас ахих тусам өвчлөх магадлал өндөрсдөг.

-Хүүхдүүдийн дунд энэ өвчин хэр элбэг байдаг вэ?

-Хүүхдүүдийн дунд харь­цангуй бага. Чихрийн шижин туссан хүүхдүүдийн 80, 90 хувь нь чихрийн шижин хэв шинж хоёр байдаг бол үлдсэн 10 хувь нь хэв шинж нэгт багтдаг. Өнгөрсөн жил Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд чихрийн шижинтэй 60-аад хүүхэд байдаг гэсэн. Тэгэхээр өөрсдөө мэдэхгүй, эмнэлэгт хандахгүй байгаа хүүхэд хэд байдгийг хэлэх аргагүй юм.

-Хоол хүнсний хувьд ямар дэглэм баривал зүгээр вэ?

-Чихрийн шижин өв­чин гэж анагаах ухааны нотолгоонд тулгуурлаад онош тавьчихсан нөхцөлд бол түүнд чиглэсэн таван эмчилгээ бий. Юуны түрүүнд өвчнийхөө талаар мэдэх хэрэгтэй учраас сургалт эмчилгээ, хоёрдугаарт, өвч­­­­ний үүсэх шалтгаан нь хоол учраас эргээд хоолны эмчилгээ хийдэг. Дараа нь хөдөлгөөний эмчилгээ. Өөрөөр хэлбэл, тарган хүмүүс их хөдөлгөөн хийснээрээ булчин нь сайн ажиллаж, цусан дахь сахарын хэм­жээгээ бууруулна гэж үздэг. Дөрөвдүгээрт нь эмийн, тавдугаарт инсулин эмчилгээ гэсэн шат дараалсан таван эмчилгээ бий.

-Ихэвчлэн ямар хоол идвэл зохистой вэ. Хүмүүс цагаан идээ идвэл сайн гэх зэргээр янз бүрийн л арга хэрэглэж үздэг?

-Сүүлийн үед хоолны эмчилгээ гэхээс илүү эрүүл хооллолт гэж ярих болсон. Гэхдээ хүмүүс эрүүл зөв хооллолтыг мах идэхгүй цагаан хоол идэхэд л болдог гэж боддог. Энэ нь тийм биш. Хүний биед байдаг нүүрс ус, өөх тос, уургийн солилцоо яг зохих харьцаанд байх ёстой. Уургийг л гэхэд бид махнаас авдаг. Харин уургийг амьтны гаралтай махнаас илүүтэй ургамлын гаралтай шар буурцаг эсвэл дүфү, өндөг, самар, эрдэнэшиш зэргээс авч болно.

Хамгийн чухал нь ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. Нүүрс, ус нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх хамгийн гол хүчин зүйл байдаг. Бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг бүлэг бол­гоод үзэх юм бол гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, будааны төрлийн зүйл, цагаан идээ, жимс, ногооны төрлүүд гэж ангилагдана. Бидний хэрэглэдэг ихэнх хүнс маань нүүрс, ус агуулдаг. Нүүрс, ус нь дотроо сайн, муу гэж байдаг учраас эрүүл хүнсээ сонгон хэрэглэх нь их чухал асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сүүлийн үед хүмүүс хар гурилаар хийсэн талх, хар боов зэрэг ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг их иддэг болж. Ислэг ихтэй хүнс нь ходоод гэдсэнд удаан шимэгдэж, нүүрс, ус болсон ч гэсэн удаан задардаг гэдэг утгаараа эрүүл хүнсэнд орно. Зуны нөхцөлд бол бид цагаан идээгээ идэлгүй яах вэ. Гэхдээ тос ихтэй хурц өрөм, айраг зэрэг нь нэг талдаа сайн ч сахартай хүнд хориотой.

Ер нь жимс, ногоо, цагаан идээ, махаа тааруулж, гури­лан бүтээгдэхүүнээс хар гурилтайг нь хэрэглэх тал дээр бодох хэрэгтэй. Ногоон навчит ургамлууд, байцааны төрлийн зүйлүүд ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнд ордог.

-Манай Улсад энэ өвч­ний талаар хийсэн судалгаа шинжилгээ байдаг уу?

-Монголд 1999 онд доктор Сувдаа багшийн хийсэн судалгаагаар нийт насанд хүрэгчдийн дунд чихрийн шижин өвчин 3.1 хувь, 2009 онд ДЭМБ-аас ивээн тэтгэсэн судалгаагаар 6.2 хувь нь чихрийн шижинтэй байна гэж гарсан. Ийм өсөлттэй явагдаж байна. Энэ өвчтэй хүмүүсийн 80, 90 хувь нь эмчид хандаагүй хүмүүс байсан.

Ер нь эмчийн хяналтад байхгүй, хаана явж байгаа нь мэдэгдэхгүй тоо баримтууд их байдаг. Одоогоор нийт өвчтөнүүдийн 92 хувь нь хяналтгүй байна гэж үздэг. Тэгэхээр амь насанд нь аюултай болж, цусанд халдвар орох, нүд сохрох, бөөрний дутагдалтай болох зэргээр хүндэрчихсэн тохиолдол олон бай­на. Иймээс эрүүл мэн­дээ хамгийн нэгдүгээрт тавьж, эрт эмнэлэгт хандах хэрэг­тэй. Сүүлийн жилүүдэд Мянганы сорилтын сангийн сахарын хэмжээ илрүүлэх шинжилгээ зөндөө явагдсан. Нэг талаасаа илрүүлж байгаа нь сайн боловч дараа нь зүгээр хаячихдаг дутагдал бий. Шинжлүүлсэн хүмүүс нь энэ өвчний талаар ойлголт авч, эмнэлгийн байгууллагад хандаж, дараагийн шатны хүндрэлээс урьдчилан сэр­гийлэх нь чухал.

-Нас баралт хэр байна вэ?

-Яг чихрийн шижин өвчнөөр нас барахгүй ч гэсэн энэ өвчний улмаас болж үүссэн хүндрэлээр нас барах тохиолдол гардаг. Үүнээс гадна нойр булчирхайн хурц үрэвслээр нас барах тохиолдол ч их.

-Энэ өвчнийг тусахгүй байж болох уу. Үүний тулд яах ёстой вэ?

-Энэ өвчнийг тусахгүй байж болно. Яагаад гэвэл халдварладаггүй, тухайн хүнээс их шалтгаалдаг. Хүн биеийн жингээ хэвийн хэм­жээнд барих ёстой. Ялангуяа чихрийн шижин хэв шинж хоёрт өртөгсөд төвийн таргалалттай байдаг. Төвийн таргалалт гэж гэдэс, хэвлийн таргалалтыг хэл­дэг. Дараа нь хөдөлгөөн чухал. Хүн өдөрт 30-40 минут тодорхой хэмжээний хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэгээд зөв хооллолт. Энэ бүхнийг эрхэмлэж чадвал чихрийн шижнээр өвдөхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: “Өглөөний сонин” раскрутка сайтапродвижениераскруткаанонимайзер одноклассники игрычехол на айфон 4 sсрочные онлайн микрозаймы через интернетonline casino gambling usaasian escort agenciesbedava gazino slot oynaOnline william hillотдых в тарзанииденьги в долг под расписку в липецкекак взять деньги в долг на нссteam altezza tanzaniaвозьму деньги в долг доска объявленийтур в танзанию через катарсколько стоит путешествие в танзаниютовары для дома и интерьераегипет 2015 цены на туры горящиекупить аксессуары для кухни в интернет магазинедать рекламу в гуглеlocal seo companiesназвание учебного заведенияпроект канадского домаклиника неврозов харьковкилиманджаро играть онлайн бесплатно


Ислэг ихтэй хүнс хэрэглэх нь чихрийн шижнээс сэргийлдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex