10 төрлийн амтат ХУУРГА-ны жорыг нэг дороос

өбөаөаөа

Дэлхий дээр маш олон мянган төрлийн хуурсан хоол бий. Тэдний дундаас манай монголчуудын хийж идэж болох олон төрлийн амтат хуурганы жоруудыг хүргэж байна.

 

Тухайн жорыг дэлгэрэнгүй алхамтай үзэхийг хүсвэл жорын тайлбарын доорх холбоос дээр дарна уу.

 

1. Нарийн мах, чинжүүтэй хуурганы амттай жор - Та бидний өдөр тутмын хоолонд өргөн хэрэглэгддэг түгээмэл нэгэн хоол бол яах аргагүй нарийн мах, чинжүүтэй хуурга билээ. Тэгвэл уг хоолыг хэрхэн амтлаж хийдэг жорыг хүргэж байна.

http://www.1000jor.mn/recipes/more/265

 

 

2.Тахианы махтай будаатай хуурга хийх амархан жор - Эзэгтэй нартаа зориулж өдөр тутам хийж идэж болох гарын доорх хүнсний бүтээгдэхүүнээс бүрдэх хоолны жоруудыг хүргэж байгаа билээ. Энэ удаад тахианы махтай будаатай хуургыг хэрхэн амттай хийх жорыг хүргэж байна.

http://www.1000jor.mn/recipes/more/276

 

http://www.1000jor.mn/recipes/more/206

 

 

 

3. Таван цулын хуурга - Бөөр, зүрх, элэг, уушги, гүзээ буюу ходоодыг таван цул гэдэг. Энэ таван цул эрхтэнийг оролцуулж таван цулын хуургыг хийнэ. Ер нь монголчууд малын дотор махыг хүний “хужир” гэдэг. Малын гэдэс дотрыг хааяа идэхсэн гэж хүсэл төрдөг нь тэрхүү “хужир” гэдэгтэй утга дүйнэ.Тураг маханд байдаггүй биологийн идэвхит бодисууд дотор маханд буй. Эх сурвалж: Уламжлалт Монгол хоолны 99 жор ном

http://www.1000jor.mn/recipes/more/306

 

 

 

4. Улаан лооль, өндөгтэй хуурга - Хүнд махан хоолноос татгалзаж хаяа ч гэсэн хөнгөн атлаа шим, тэжээллэг, шингэц сайтай хоол идмээр үе байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү өндөг, улаан лоольтой хуургыг хийхэд маш амархан бөгөөд хэсэгхэн хормын хугацаа л шаардлагатай. Уг хоолыг үдийн цай болон өглөөний цайнд ч хэрэглэхэд нэн тохиромжтой.

http://www.1000jor.mn/recipes/more/410

 

 

 

5_Амин дэмээр баялаг үхрийн мах, брокколитой хуурга - Үхрийн маханд хүний биед хэрэгтэй олон төрлийн эрдэс бодисыг агуулдаг хамгийн тэжээллэг маханд ордог бол брокколи нь олон төрлийн амин дэмээр баялаг хамгийн эрүүл хүнсний ногоонд зүй ёсоор тооцогддог. Тэгвэл энэ хоёрыг хослуулсан амтат хуурга хийж идвэл та хэсэгтээ л эрч хүчээр дүүрэн байх болно.

http://www.1000jor.mn/recipes/more/419

 

 

 

6. Амтат өндөгтэй хуурга - Ажлаа тарж гэртээ ирээд хань ижил, үр хүүхдүүддээ оройн халуун хоолыг нь хийж өгөх хэрэг гардаг. Харин богино хугацаанд маш хялбархан аргаар хэрхэн амттай хоол хийх энгийн жорыг дэлгэж байна.

http://www.1000jor.mn/recipes/more/432

 

 

 

7. Шарсан төмстэй хуурга - Өдөр тутам хийж иддэг амтат хоолныхоо жорыг арвижуулж, улам амттай олон төрлийн хоол хийж сурахын хүсвэл танд зөвхөн манай сайт туслах болно.

http://www.1000jor.mn/recipes/more/448

 

 

 

8.Үхрийн мах мөөгтэй хуурга - Хэдхэн орц ашиглан арааны шүлс гоожуулам амттай үхрийн мах, мөөг, ногоотой хуурга хийж сураарай. Оройн хоолонд зориулан гэр бүлийнхэндээ хийж өгөхөд амархан бөгөөд амттай.

http://www.1000jor.mn/recipes/more/859

 

 

 

9. Брокколитой будаатай хуурга - Хэрвээ та эрүүл , зөв хооллолтонд илүү ач холбогдол өгдөг бол брокколи болон цагаан будаа бусад хүнсний ногоо хосолсон амтат хуурга хийх жорыг санал болгож байна.

http://www.1000jor.mn/recipes/more/845

 

 

 

10. Байцаатай хуурга - Байцаа нь шингэц сайтай, эрүүл тэжээллэг хүнсний ногоонд ордог бөгөөд хүний ходоодны өөх тосыг өөртөө шингээж эрүүлжүүлэх ач тустай тул эрүүл, зөв хооллох сонирхолтой хүмүүс энэхүү жорыг сураад аваарай.

http://www.1000jor.mn/recipes/more/514


10 төрлийн амтат ХУУРГА-ны жорыг нэг дороос
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.