Эрчүүд ичимхий бүсгүйчүүдэд дуртай юу?

d0aba7ee21bd46ec850f7b280ca50a3b

“Эр тархи” яаж ажилладгийг мэддэг бол ичимхий байх нь том асуудал юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ эрчүүдэд ичимхий бүсгүйчүүд таалагдах тохиолдол байдаг. Итгэхгүй бол уншаад үз л дээ!

Ичимхий, бүрэг бүсгүйчүүдэд тулгардаг бэрхшээлүүд тоо томшгүй. Ажилд ороход хүртэл олон хүний өмнө presentation тавих шаардлага гарна. Мэдэхгүй юмаа хүнээс асуумаар байсан ч хэлээ үдүүлчихсэн юм шиг байсаар өнгөрүүлчихнэ. Хайр дурлалын тал дээр хүртэл…Зарим эрчүүд “Ярих юм олдохгүй байна” гэдэг шалтгаанаар дөлөөд л. Бусад бүсгүйчүүд шиг л нээлттэй, илэн далангүй байх минь яав аа гэж бодож байсан үе чамд байгаа л байх. Гэхдээ юу гээч? Чи тун удахгүй бүрэг зангаасаа салчихна. Гагцхүү бодол санаа чинь үүнд бэлэн болсон цагт.

Үнэндээ, энэ бол чиний “унаган” зан биш. Нийгэмшилтээс үүдсэн олдмол чанар юм. Нэмж хэлэх юм юу ч байхгүй юм шиг санагдаад чи дуугаа хураачихдаг. Эсвэл чи өөрийнхөө ярьсан юмыг хүмүүст тэнэг санагдахвий гэж бодоод чимээгүй байхыг эрхэмлэдэг. Үүнд одоохондоо санаа зовох хэрэггүй дээ. Зүгээр л өөрийнхөөрөө амьдар, хэн нэгний төлөө өөрчлөгдөх гэж бүү чармай. Харин болзооны тал дээр, эр хүний “алсын хараа”-гаар чиний даруухан зан харин ч давуу тал болж болох юм.

Эрчүүд ичимхий бүсгүйчүүдэд дуртай юу?
Гэрэвшүү бүсгүйчүүд эрчүүдийг яг л соронзон адил татдаг. Гэхдээ зарим ичимхий эмэгтэйчүүд өөрийнхөө төрөлхийн нандин чанарыг яаж товойлгож харагдуулахаа л мэддэггүй юм. Ичимхий байна гэдэг чи өөрийнхөө гадуур зузаан хана босгочихсон байгаа гэсэн үг. Тэгэхээр чи тэр өндөр хананыхаа цаагуур жаахаан цухуйж, сонирхлыг нь төрүүлж чадвал таалагдсан эрчүүдээ бүгдийг нь өөртөө татаж чадна. Эрчүүд ичимхий эмэгтэйд дургүй гэж боддог байсан бол одоо боль. Харин ч ичимхий байна гэдэг нөгөө талаараа нууцлагдмал таахын аргагүй байна гэсэн үг. Зарим эрчүүд зогсоо зайгүй чалчдаг эмэгтэйд дургүй байдаг гэдгийг мэдэх үү?

Эрчүүд яагаад ичимхий бүсгүйд дуртай байдаг вэ?
Чамд үүнийг батлах хангалттай шалтгаан хэрэгтэй байна уу?

#1 Ичимхий бүсгүйчүүд яг л оньсого таавар адил. Чамд таалагдахын тулд юу хийх ёстойгоо тэд ойлгохгүй. Тиймээс л тэд чиний санаанд тааруулахын тулд өөр ямар ч бүсгүйн төлөө хийж байгаагүй зүйлсээ хийж ч мэднэ. Энэ нь тэдний тэмцлийг улам хурцатгаж, чамд илүү их татагдана.

#2 Ичимхий бүсгүйчүүд татах чадвартай байдаг. Ичимхий зан нь зарим талаараа хүйтэн хөндий харагдах ба энэ нь хулчгар эрчүүдийг үргээж мэднэ. Гэхдээ зоригтой, сайн залуучууд харин ч үүнээс болж чам руу улам тэмүүлнэ.

#3 Ичимхий бүсгүйчүүд илүү эмэгтэйлэг, хөөрхөн харагддаг. Тестостероны хэмжээ өндөртэй эрэгтэй хүн бүр эмэгтэй хүний уян зөөлөн чанарт татагддаг.

#4 Хэт илэн далангүй бүсгүйтэй зүгээр л найзууд байхыг хүсдэг. Ялангуяа эрэгтэй найзуудаар хүрээлүүлдэг эмэгтэйчүүдийг эрчүүд жирийн найзын нүдээр л хардаг. Харин нөгөө талаар ичимхий даруухан бүсгүйчүүд эрчүүдэд хайрыг мэдрүүлдэг.

#5 Ичимхий бүсгүйчүүд гэнэн цайлган харагддаг. Ичимхий бүсгүйтэй ярилцах үед эрчүүд өөрийн эрхгүй тэдний цагаан цайлган байдалд татагдаж байгаагаа мэдэрнэ.

#6 Гаднаа ичимхий ч, орон дотроо ичимхий биш эмэгтэй бол эр хүн бүрийн мөрөөдөл. Тайлбар хэрэгтэй гэж үү? Хэрэв олон хүнтэй газар даруухан байдаг мөртлөө, орон дотроо халуухан байж чаддаг бол эрэгтэй хүн чамтай учирсандаа баярын нулимас дуслуулахаас наагуур хөөрөх болно.

#7 Ичимхий бүсгүйн хажууд тэд өөрсдийгөө баатар мэтээр төсөөлдөг . Эрчүүд үргэлж л хэн нэгнийг хамгаалах далдын хэрэгцээтэй явдаг. Харин даруухан бүсгүйчүүд тэдний энэ инстиктийг өдөөдөг.

#8 Ичимхий бүсгүйн нүүрний хувирал тэдэнд эгдүүтэй санагддаг. Ичимхий бүсгүй юм ярьж байхдаа ичингүйрч улайдаг даа? Яг тийм. Энэ л эрчүүдийн чамайг төрсөн өдрийнхаа лаа руу ширтэж байгаа жаахан хүү шиг харахад нөлөөлдөг.

#9 Ичимхий бүсгүй цөөхөн байдаг. Харин цөөхөн бүхэн үнэ цэнэтэй байдаг.

#10 Ичимхий бүсгүй эрчүүдийн сонирхлыг илүү удаан барьдаг. Бүхнээ ил гаргаад хэлчихдэггүй болохоор тэд чиний талаар бүхнийг мэдэх гэж насан туршдаа хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно.

Ичимхий бүсгүйг илүү дур булаам болгох зөвлөгөө
#1 Өөрчлөгдөх хэрэггүй. Өөрөөрөө байхдаа л чи тэдний мөрөөдлийн бүсгүй болж чадна.
#2 Нэг их ярих хэрэггүй. Нээлттэй байхын тулд амандаа орсон юм болгоноо яриад байж болохгүй. Эхний ээлжинд асуултанд нь л хариулж инээмсэглэ. Тэр илүү их татагдана.
#3 Өөртөө итгэлтэй бай. Ичимхий гээд өөртөө итгэлгүй байж болохгүй. Хааяа өөрийнхөө үзэл бодлыг өөртөө итгэлтэй нь аргагүй баталж ярих хэрэгтэй.
#4 Тайвшир. Хэтэрхий хүйтэн хөндий байдал гаргаж эрэгтэйгээ сан. Түүнийг юм ярихад нь дотноор инээмсэглэ. Ингэвэл чи их юм ярих шаардлагагүйгээр өөрийгөө түүнд талтай байгааг харуулж чадна.
#5 Даруухан мөртлөө дур булаам хувцасла. Энэ нь чиний зан араншинтай яг тохирно.

Хэдийгээр чи ичимхий байсан ч, хэдэн болзооны дараа өөрийгөө нээж эхлэхгүй бол тэр ямар ч үр дүнгүй зүйлийн араас хөөцөлдөж байгаа мэт санагдах болно гэдгийг санаарай. Ичимхий зангаараа өөрийгөө чимэхдээ бэлдээд…


Эрчүүд ичимхий бүсгүйчүүдэд дуртай юу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.