The Wasabies: Бид зүгээр л энгийн байгаад, тараад бутарчихдаг хамтлаг биш

Монголын охидын хамгийн отгон хамтлаг болох “The Wasabies” хамтлагийн гишүүдтэй ярилцлаа. Түүнчлэн тэдний гурав дахь дуу болох “Bestie” тун удахгүй цацагдах гэж байгаа.

YOLO: Хамтлагийн сүүлийн үеийн сонин сайхан юу байна? Хоёр дахь клип болох “Ү-ГҮЙ” дуу залуучуудад сайн хүрсэн. Дараагийн клип хэзээ цацагдах вэ?

The Wasabies - Хоёр дахь дууныхаа клипийг цацаад удаагүй байна. Сая Архангай, Өвөрхангай аймгуудад очиж клипний зураг авалтаа хийгээд ирсэн. Ирээд хотод хийгдэх зураг авалтаа дуусгасан. Одоо клипний маань монтаж хийгдээд, дуусах шатандаа явж байна. Энэ дуу нь “Bestie” гэсэн, найзуудын тухай дуу. Үг, аяыг Наки багш маань хийсэн. Тун удахгүй энэ сардаа багтаад цацагдана.

YOLO: Охидын отгон хамтлаг гэдэг утгаараа хамтлагийн дуунуудын клип болон ая нь их цоглог, өнгөлөг, эрч хүчтэй санагдсан. Хамтлагийнхаа өнгө төрхийг ямар байлгахыг хүсдэг вэ?

Буяндулам - Манай хамтлагийн хувьд “Оддын академи” шоунаас анхнаасаа “шинэ зууны шинэ охид” гэсэн тодотголтой гарч ирсэн. Яг тэр чиглэлийг гэж барьсан юм байхгүй. Бид өмнө нь Монголд байгаагүй клип, өнгө төрхийг харуулахыг хүсэж, зорьж байна. Аль болох шинэ зүйлсийг л харуулахыг хүсэж байна.

Ангелина - Мөн дуу болгон маань үзэгчдэд хүрэхдээ ямар нэгэн утга учиртай байгаасай гэж хүсдэг.

Энхгэрэл - Хамтлагийнхаа өнгө төрхийг ургэлж шинэлэг, эрч хучтэй, нэг тийм галзуу гэх юмуу, аль болох эерэг, цоглог байлгахыг л хүсдэг.

YOLO: Сонсогчид танай хамтлагийг хэрхэн хүлээж авсан бэ. Хэр их сэтгэгдэл ирж байна?

Ангелина - Нийт хүмүүсийн 90 хувь нь эерэгээр хүлээж авсан. Монгол охидын хамтлаг ийм өнгөлөг, цоглог байх хэрэгтэй гэх мэт сэтгэгдлүүдээс урам их авдаг. Үлдсэн арван хувь нь к-поп хамтлагуудаас санаа авсан гэх зэргээр ярьдаг. Бид клипээ гаргахдаа өөрсдөө зохиол, санаагаа олж хийдэг. Ямар нэгэн хуулбарласан юм байхгүй. Гэхдээ хүмүүсийн харах өнцөг өөр өөр л байгаа байх. Зарим хүмүүс нь “Үгүй энэ бол м-поп” гэж өмөөрөх нь ч бий. Бүжиглэж дуулахаар л Солонгос хамтлаг болно гэж үү?

Буяндулам - Бид нар чинь Монголын хамгийн отгон хамтлаг шүү дээ. Тиймээс дэмжих хүмүүс ч байна, шүүмжилж байгаа хүмүүс  ч бий. Гэхдээ дийлэнх нь дэмжиж байгаад баяртай байна.

YOLO: Шоунд орохын өмнө магадгүй арай илүү завтай байсан байх. Шоунд орсоны дараа амьдрал хэр их өөрчлөгдсөн бэ. Өөрчлөгдөхөд та нарын хүлээж авах байдал ямархуу байсан бол?

Анужин - Өмнө нь хичээлдээ яваад л, хажуугаар нь дугуйланд явдаг байсан. Харин одоо илүү завгүй байна. Цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлдэг болсон гэж болно. Хүлээж авахад ер нь л бол гайгүй байсан. Би завгүй байх дуртай. Залуу хүн завгүй байх хэрэгтэй гэдэг шүү дээ.

Аминхүслэн -  Шоунд орохын өмнө бусад хүүхдүүд шиг л байдаг байсан. Дараа нь нэлээн өөрчлөгдсөн. Хамтлагийнхаа ажилд илүү цаг гаргаж, амьдралын үйл явц илүү сонирхолтой болсон. Би олны өмнө гарч дуулж чаддаггүй, тайзан дээр гарахаар л сандраад, биеэ бариад байдаг байсан. Одоо бол сайн сурч байна.

Ангелина - Миний хувьд “эмо” хүн байсан. Харин одоо илүү нээлттэй болж эхэлсэн. Жишээлбэл, ямар нэгэн зохиол гаргахад хамтлагын ахлагч бидэнд тус тусад нь ажил өгдөг. Энэ нь өөрийгөө шинээр нээх боломжийг бий болгодог. Би бүжиглэдэггүй, хийж чаддаггүй зүйл олон байсан.

Буяндулам - Шоунд орохоос өмнө нэг ч удаа дуулж үзээгүй байсан. Өмнө нь бол тайзан дээр бүжиглэх гэж олон дуучдын ард гарч байсан ч өөрөө дуулаад ардаа бүжигчидтэй гарч байгаагүй. Манай охид нөхөрсөг болохоор бие биенийхээ дуулалтан дээр тусалж, дэмждэг. Одоо бол охидуудаасаа яаж дуулах тал дээр суралцаад л, гэртээ реп үгнүүдээ бичээд байна. Харин би бүжиглэлт талаас нь илүү тусална. Ингээд л дутуугаа нөхөөд явдаг. Энэ жил төгсөх курс байсан болохоор дипломны ажил, хамтлагийн ажил, хоолой бичлэг гээд нэлээн завгүй өнгөрсөн.

Энхгэрэл - Шоу дууссаны дараа ер нь их зүйл өөрчлөгдсөн, мэдээж муугаар биш. Еренхийдөө надад ноогдох хариуцлага маань улам их нэмэгдсэн.

YOLO:  “The Wasabies”-ийнхан хэр их хугацааг хамтдаа өнгөрүүлэв? Хамтлагаараа дуулах соло дуулахаас ямар ялгаатай байна вэ?

The Wasabies - Хамт байгаад найман сар болжээ. Энэ найман сарын хоёр сар нь үй зайгүй хамт,  нойл орохдоо хүртэл хамтдаа амьдарч байсан. Хамтлагийн гол ялгаа нь гишүүд бие биенийхээ дутууг нөхөж, мэдэрч дуулдаг. Өөрөөр хэлбэл таван өөр хоолой нийлээд нэг илүү уянгалаг дуу гаргана гэсэн үг.

Ангелина - Жишээ нь би бусдаасаа бүжиглэх тал дээр илүү муу. Тиймээс надад маш их зааж зөвлөдөг. Миний төлөө гэсэн хүмүүс надад зөвлөхөд дотно, сайхан санагддаг. Клипний зурганд орох болоход хамтлагийн ахлагч намайг 5 кг тур гээд л… /инээв/

YOLO:  Танай хамтлагийн хувьд нэг клип хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

The Wasabies - Эхний клип болох “Girls Generation” дуу бидэнд туршлага болж үлдсэн. Анхны дуу болохоор зохиолын санаа гаргах гэж удсан. Охидуудтайгаа хамт тоглож, хөгжилдөж байхад гэнэт шинэ санаа орно, бодоод бодоод олдохгүй үе ч байдаг. Тийм болохоор зохиол дээр их уддаг. Зохиол гараад, батлагдсаны дараа клип хийх студитэйгээ уулзана. Дараа нь клипэнд орох обьектуудаа ярилцаж, хувцасны стиль, нүүр будалтын загварыг гаргана, тэгээд л клипний зураг авалтаа хийж эхэлнэ. Эхний клип бол нэг сар гаруй хугацаанд хийгдсэн. “Ү-ГҮЙ” дууг найруулагч маань эмнэлэгт хэвтсэн болохоор мөн нэг сар гаруй хугацаанд хийсэн. Харин сүүлийн гурав дахь клип маань хамгийн хурдан хийгдсэн. Эхний өдрөө уулзаад л зохиолоо шууд гаргачихсан. Хоёр долоо хоногийн дотор клипээ хийж дууссан.

YOLO: Өөрсдийн дуугаараа хүмүүст юу хүргэхийг зорьдог вэ?

Буяндулам - “Оддын академи” шоуны үеэр бидэнд маш олон хичээл ордог байсан. Хамгийн анхны хичээл дээр Наранзун продюссер маань яг энэ асуултыг асууж байсан. Тэр үед одоогийнхоосоо өөр зүйл ярьдаг байсан. Харин продюссер маань бидэнд дуугаараа зүгээр л аз жаргалыг бэлэглэх хэрэгтэй гэж хэлсэн юм. Хүмүүст аз жаргалыг мэдрүүлж чадсан бол тэр сайн дуу байх. Бид ч бас тухайн үед мэдэрч байсан мэдрэмжээ сонсогчдод тэр хэвээр нь хүрээсэй гэж мэдэрч дуулах гэж хичээдэг. Найзын тухай дуу бол найзыг, хайрын тухай дуу бол хайрыг мэдрээсэй гэж хүсдэг.

YOLO: Дуулахаас өөр сонирхол бий юу?

Ангелина - Сайн зурдаггүй ч зурах дуртай. Одоогоор 50 гаруй зурсан зураг байна. Бас нэг цуглуулж байгаа зүйл бол сайхан дуу сонсоод түүнээсээ юу мэдэрч байгаагаа бичиж, хадгалж үлдээдэг. Бага байхдаа дизайнер болно гэж мөрөөдөөд цаасан дээр хувцасны загвар гарган зурдаг байсан.

Анужин - Манай гэр бүл их спортлог, тоглох дуртай хүмүүс. Би ээжийгээ дуурайгаад воллейбол тоглох дуртай. Нэг жилийн хугацаанд секцэнд явж байсан.

Аминхүслэн -  Би багаасаа юм юмыг л оролдож үзсэн. Зурах, воллейбол тоглох, нугарах, загвар өмсөх гэх мэт төрөл бүрт өөрийгөө сорьж үзсэн. Багадаа нугардаг байгаад гэнэт больсон. Тэгэхэд их эвгүй, хамаг бие чилээд, дасгал хийхгүй бол тайван байж чадахгүй, бие өвдөөд байдаг юм байна лээ. Дараа нь “Андра” академид гурван жилийн турш загвар өмссөн.

Буяндулам - Амралт чөлөөт цагын үеэр нүүр будалт / make uр / хийх дуртай. Клипэн дээр хийгдэх нүүр будалтанд их анхаардаг. Мөн стилист хийх сонирхолтой болохоор алдартай стилистүүдийн ажиллах арга барил, хийж байгаа зүйлсээс нь суралцдаг. Ерөнхийдөө бол fashion, make up хийх сонирхолтой.

Энхгэрэл - Багадаа шүлэг бичдэг байсан. Бас бүжиглэх их дуртай. Суулийн уед дуу зохиох гэж оролдож байна.

YOLO:  Гишүүдийн ихэнх нь сая арван жилээ төгсөөд, ЭЕШ-ийн шалгалтаа өгсөн. Ямар мэргэжилээр суралцана гэж төлөвлөсөн бэ?

Анужин - Олон улсын харилцаагаар сурна гэж бодож байна.

Аминхүслэн - Багаасаа жүжигчин болно гэж боддог болохоор СУИС-ийн жүжигчний ангид орно.

Энхгэрэл - Анужинтай адилхан олон улсын харилцаагаар сурах байх. Яг сайн сонгож чадаагүй байна.

Ангелина - Би маш олон мэргэжилд дуртай. Сэтгэл зүйч, дизайнер, маркетинг гэх мэт. Яг бол маркетингийн чиглэлээр суралцах байх.

Буяндулам - Солонгос судлалаар суралцаад, баклаврын зэргээ сая хамгаалсан.

YOLO: Ямар хамтлаг, дуучдыг сонсдог вэ?

The Wasabies - Little mix хамтлаг.

Ангелина - Ер нь барууны дуу их сонсдог. Би Adele-ыг сонсох дуртай.

Анужин - Хишигдалайгийн дуунуудыг сонсдог. Мөн шинэ гарсан поп дуунуудыг ихэвчлэн сонсдог.

Аминхүслэн - Norah Jones-ын дуунуудад дуртай. Сонсож байгаа дуунуудаа харахаар тайвандуу хэмнэлтэй дуунууд байдаг.

Буяндулам - Ука эгчийг байнга сонсдог. Ерөнхийдөө эрч хүчтэй, хаана шинэлэг дуу гарна тэрийг сонсдог.

Энхгэрэл - Бусад гишүүдтэйгээ адилхан. Сүүлийн үед дуучин LP-ыг сонсож байна.

YOLO:  Хоолойны бэлтгэлээ яаж хийдэг вэ? Дуулалт хэр их өөрчлөгдөж байгаа вэ?

The Wasabies - Одоохондоо бол тус тусдаа хийж байна. Гэхдээ өдөр болгон бүгд гэртээ хоолойн дасгал гаам уншдаг. Мөн бүжгийн бэлтгэлээ хийж байна. Нэг бүжгийг бараг сар гаруй хугацаанд бэлддэг. Клип хийх хугацаандаа тааруулж маш эрчимтэй бэлдэх шаардлагатай байдаг . Одоохондоо бэлтгэлийн байргүй болохоор өдөр бүр бэлдэж чадахгүй байгаа.

Анужин - Өмнө нь дээд өнгө гайгүй, доод өнгө муу байсан. Хоолойн дасгал байнга хийснээр хоолойны цар хүрээ илүү өргөн болдог юм байна лээ.

Ангелина - Доод өнгө бас муу байсан. Одоо сайжирч байгаа.

Аминхүслэн - Шоунд орохоос өмнө миний хоолой сөөнгө байгаагүй. Одоо доод өнгө болон сөөнгө дугарахдаа сайн болсон.

Буяндулам - Би өмнө дуулж байгаагүй учраас дууны өнгөө алдчихдаг. Одоо харьцангуй өнгө тогворжиж байгаа. Бас илүү ашигтай өнгө гаргах гэж сурч байна.

Энхгэрэл - Дуулалтын хувьд дээшээ гарахдаа илүү сайжирч, уянгалаг, зөөлөн дуулдаг болсон.

YOLO: Хамтлагаараа цуглахаараа юу хийдэг вэ? Хамгийн хөгжилтэй үе?

The Wasabies - Амттай хоол иднэ. Ихэвчлэн хамтдаа бол зураг авалт, зохиолын санаа гаргах, бэлтгэлийн үеэр л уулздаг. Ихэнх фактууд бол Ангелинатай холбоотой байдаг даа. Хамаагүй ярьж болохгүй байх.

YOLO:  Та нарын “Bestie”гэж ямар хүн байдаг вэ?

Ангелина - Яг л ээж шиг баярлаж, гуниглах бүх үед хамт байх найз.

Аминхүслэн - Буруу зүйл хийхэд зөвлөж, үнэнийг хэлж өгдөг хүн.

YOLO: Хамтлагын цаашдын мөрөөдлөө хуваалцаач?

The Wasabies - Чадвартай, зүгээр л энгийн байгаад, тараад бутарчихдаг хамтлаг биш, удаан оршин тогтнох чадвартай, чанартай уран бүтээл гаргадаг, болж өгвөл гадаад зах зээлд гарна гэсэн мөрөөдөлтэй байна.

YOLO: Урлагийн өөр салбарт орно гэж боддог уу?

The Wasabies - Ингээд урлагийн салбарт орж эхэлсэн болохоор хийх зүйл олон байна. Энэ утгаараа тайз дэлгэц, кино урлаг зэрэг бусад салбаруудад орж үзэх хүсэлтэй. Өөрийгөө өөр талаас нь харах бас нэг боломж шүү дээ. Тиймээс сайн чадвартай байх хэрэгтэй. Бид суралцсаар л байна.

YOLO: Уншигчдад маань хандаж юу гэж хэлэх вэ?

The Wasabies - Бид нарыг дэмждэг сонсогчид, гэр бүлийнхэн, ивээн тэтгэгч, продюссерүүд гээд бүх хүмүүстээ баярлалаа. Бидэнд маш их урам зоригийг та нар өгч байдаг юм шүү.

“Bestie” дууны хэсгээс…

Бид шивнэлдэнэ оч будрах халуун мөчүүдээ

Анхны хайрын гэгээн захидлуудаа

Учир нь чи бүх нууцыг хадгалагч банк

Ямар ч үед хамт зогсох танк

Б.Мөнхбайгаль

 

YOLO.mn


The Wasabies: Бид зүгээр л энгийн байгаад, тараад бутарчихдаг хамтлаг биш
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex