Бурхны кофе

32308

Сургуулиа төгсөөд нэлээд удсан хэсэг төгсөгчид их сургуулийн багшийндаа зочилж очжээ. Тэд удалгүй ажил, амьдрал нь ямар их стресстэй байгаа талаар гомдоллож эхлэв. Зочдоо кофегоор дайлахаар профессор гал тогооны өрөө рүүгээ ороод том гүцтэй кофе болон төрөл бүрийн аяганууд барьсаар гарч ирэв. Тэдгээр аяганууд шилэн, шаазан, хуванцар, болор, энгийн, чамин, хямд, үнэтэй гээд янз бүр байв.

Тийнхүү тэдэнд аягаа сонгон уухыг санал болгов. Бүх шавь нар нь аягаа сонгож дууссаны дараа профессор ийнхүү ярьж эхлэв. “Хэрэв та бүхэн сая анзаарсан бол бүх гоё сайхан, үнэтэй аяганууд хамгийн түрүүнд сонгогдож, харин энгийн хямд аяганууд тэнд үлдсэн байна. Мэдээж та бүхэн өөртөө хамгийн сайхныг нь сонгох нь чухал боловч энэ л та бүхний толгойг өвтгөсөн асуудлуудын жинхэнэ шалтгаан болоод байгаа юм. Кофены амт чанарт аяга огт нөлөөлөхгүй гэдгийг санах хэрэгтэй. Аяга кофеноосоо үнэтэй байдаг, мөн бидний ууж байгаа зүйлийг нуудаг. Тэгээд л боллоо. Гэвч та бүхний жинхэнэ хүссэн зүйл бол кофе болохоос аяга биш.

Та нар шууд л хамгийн гоё аяга руу гараа явуулсан. Дараа нь нэг нэгнийхээ аяга руу харж эхэлсэн. Тэгвэл одоо та бүхэн төсөөлөөд үз. Кофе бол амьдрал. Ажил, мөнгө, албан тушаал зэрэг нийгмийн хүчин зүйлс бол аяга. Тэд зүгээр л амьдралыг багтаах хэрэгсэл төдий зүйл. Аяга ямар байх нь бидний амьдралын чанарыг тодорхойлж, өөрчлөхгүй. Бид заримдаа зөвхөн аяганд л бүх анхаарлаа хандуулж, бурхны бидэнд өгсөн кофег амтлан хүртэж чаддаггүй. Бурхан аягыг биш кофег чанадаг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс кофегоо амтархан ууна уу”.
http://www.info.mn/news/91656.htm


Бурхны кофе
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex