Жеорж Клунигийн харшийг Том Круз худалдаж авах гэнэ
- Views793
- Likes0
Комо голын эрэг дэх жүжигчин Жеорж Клунигийн тансаг харшийг Холливудын алдарт жүжигчин Том Круз худалдаж
авахаар болсон гэсэн яриа дэгдэх болжээ. Италийн “Giornale dell”Umbria” сонинд нийтэлснээр Италийн өмнөд хэсэг рүү нүүх гэж байгаа бөгөөд одоо амьдарч байгаа байшингаа зарахаар шийджээ. Түүний хамтран амьдрагч Стэки Кайблерт нь Клунигийн 10 гаруй жил амьдарсан Комо голын эрэг дэх байшин нь тийм ч таалагддаггүй бололтой. Харин саяхан ганц бие болсон Том Круз тэдний тансаг харшийг худалдаж авахаар зэхэж байгаа гэнэ.
Б.Ууганчимэг
Жеорж Клунигийн харшийг Том Круз худалдаж авах гэнэ | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |