Авъяаслаг Анхаа гал голомтоо бадраалаа…

“Авъяаслаг Монголчууд” шоуны хөтлөгч, жүжигчин Г.Анхбаяр ёстой л есөн шид нь бүрдсэн, авъяас билиг нь ундарсан залуу гэж үнэлэгддэг. Тэрбээр өрх гэрийн тэргүүн болж долдугаар сарын нэгний билэгт сайн өдөр Тэрэлж” зочид буудалд гал голомтоо бадрааж, хур бороотой нижгэр сайхан хурим болжээ.

Түүний эхнэрийг А.Дөлгөөн гэдэг бөгөөд MCS-ийн Оджаргалын нагац дүү юм.Хосууд өнгөрөгч оны долоодугаар сард бяцхан үрээ өлгийдөн авсан.

Хөтлөгч Г.Анхбаяр хуримын урилгаа сонин адил хэвлүүлж, тухайн “Хуримын өдрийн сонин”-д гэргийтэйгээ анх танилцсан түүх болон, хайрын дурсамжуудаа бичиж, хуримын товоо зарласан байна.

Хуримын урилга ийм содон байсан бол Г.Анхбаяр, А.Дөлгөөн нар хурим хүн бүрийн мөрөөдлийн гэмээр содон, сонирхолтой байсныг хуриманд уригдсан зочид онцолжээ. Энэ хуриманд мэдээж хэрэг урлаг соёлын алдартнууд олны танил эрхэмүүд ихээр цугласан байв.


Авъяаслаг Анхаа гал голомтоо бадраалаа…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.