BLACKPINK-ийн ‘Ddu-du Ddu-du’ дуу нь хамгийн хурдан хугацаанд 140 сая хандалт авчээ

https---blogs-images.forbes.com-bryanrolli-files-2018-06-blackpink_ddu_du_ddu_du-1200x600.jpg-100237-643950386

-BLACKPINK хамтлаг эргэн ирлээ-

YG энтэртайментаас 2ne1 хамтлагийн дараа гаргасан анхны охидын хамтлаг болох BLACKPINK нь гарч ирсэн цагаасаа хойш олон сая залуусын шүтээн хамтлаг болоод байгаа юм.

Хамтлаг байгуулагдаад хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа ч бүрэн болон богино хэмжээний цомог хараахан гаргаж амжаагүй байсан аж.
Харин энэ удаад тэд фэнүүддээ бэлэг барьж, богино хэмжээний цомог гаргажээ. Тэдний шинэ цомог болох “Square up” нь дөрвөн дуунаас бүрджээ.

Жэнни (Jennie):  BLACKPINK хамтлагийн олон төрлийн хөгжмийн өнгө аясыг харуулахуйц цомог гаргаж байгаадаа маш их баяртай байна.

BLACKPINK хамтлагийн As If It is Your Last дуу нь  Youtube хуудсанд 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан дууны дөрөвдүгээр байранд бичигддэг ба Кпопын түүхэнд хамгийн их лайк авсан эмэгтэй гишүүдтэй хамтлагийн дуу аж.

Харин тэдний шинэ уран бүтээл болох ‘Ddu-du Ddu-du’ нь  хамгийн хурдан хугацаанд 50 сая хандалт авсан анхны охидын хамтлагийн дуу болжээ.
Мөн тэд өнгөрсөн онд Япон улсад фэнүүдтэйгээ уулзсан бөгөөд 14,000 хүн хүрэлцэн ирсэн ба 200,000 хүн тэдний уулзалтын тасалбарыг авахаар зорьж байжээ. Гэвч тасалбарын тоо хязгаартай байсан аж.

Ийнхүү та бүхэн кпоп ертөнцийн шинэхэн тренд болоод буй BLACKPINK хамтлагийн шинэхэн уран бүтээлийг хүлээн авна уу.

Дашрамд сонирхуулахад тэдний дуу Өмнөд Солонгосын #Melon чартаас 24 цагийн дотор хамгийн олон хүн сонссон охидын хамтлагийн дуугаар нэрлэгдээд байгаа юм. Тэдний дууг 1,015,669 хүн сонссон бөгөөд охидын хамтлагийн хувьд 1 сая давсан сонсогчтой болсон анхны тохиолдол гэнэ шүү


BLACKPINK-ийн ‘Ddu-du Ddu-du’ дуу нь хамгийн хурдан хугацаанд 140 сая хандалт авчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.