“Бид давтагдашгүй” загварын шоу болно

LxyKDFLYCC36476347_1852933094727953_1594244967822262272_n_500x500

“Бид давтагдашгүй” загварын шоу болно
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн нийгмийн бусад гишүүдийн хандлагыг өөрчлөх зорилго бүхий “Бид давтагдашгүй” шоуг зохион байгуулахаар болжээ.
Фейшн шоу долдугаар сарын 7-ны 17.00 цагаас  “Blue sky” зочид буудалд болох юм байна.
“Бид чадна” ТББ-аас тэргэнцэртэй иргэдийн загварын шоуг өмнө нь зохион байгуулж байсан бөгөөд энэ удаад мэргэжлийн загвар өмсөгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж буйгаараа онцлог аж.
Шоуг санаачлагч “Бид чадна эм эн нэгдэл” ТББ, дэмжигч байгууллагаар Хүүхэд залуучуудын хөгжлийн “Эра” төв, санхүүгийн дэмжигчээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ажиллаж байгаа юм.
Дэлхийн олон оронд “Wheel chair fashion show” буюу тэргэнцэртэй иргэдийн загварын шоу тогтмол зохиогддог аж.

Эх сурвалж http://www.info.mn


“Бид давтагдашгүй” загварын шоу болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.