ВЛОГ ХӨТӨЛДӨГ 10 МОНГОЛ ХОС

Сүүлийн үед олны танил гэлтгүй энгийн хүмүүс хүртэл сонирхлоороо хөгжилтэй, сонин содон влог хөтлөх болсон. Тэгвэл энэ удаа бид хайр сэтгэлээ холбосон, залууст эерэг, зөв хандлагыг өөрсдийн бичлэгээр дамжуулан хүргэж байгаа залуу хосуудыг онцолж байна. Мэдээж хайр дурлал бол мөнхийн сэдэв юм. Ингээд Монголынхоо үлгэр жишээ болсон гайхалтай хосуудтай танилцацгаая.

1. Positive Mongolians T+D=Love

Швед улсад ажиллаж амьдарч буй Түвшинбаяр, Дөлгөөн нарыг залуус андахгүй биз. Тэдний хайрын түүх хийгээд гэрэл цацруулсан, хөгжилтэй влогийг нь Youtube-ээс үзэх боломжтой. Мөн тэд амжилттай яваа залуустай ярилцаж, мэдлэг туршлагыг нь хуваалцдаг “Онлайн зөвлөмж” хийдэг бөгөөд одоогоор 60 бичлэг хүргээд байгаа юм. Бас бусад аз жаргалтай хостой онлайнаар холбогдож, “Хосын жор” хэмээх цуврал бичлэг хийдэг ба одоогоор 10 хостой ярилцсан юм. Залууст үргэлж эерэг эрч хүч өгдөг энэхүү хос удахгүй хуримаа хийх аж.

Youtube channel: https://www.youtube.com/channel/UCXr6n3L8EDVQR-_EUJc-2Nw

2. The Mongolian family

АНУ-д амьдардаг Тэмүүжин, Маралаа хоёрын бичлэг залууст маш урам зориг болдог билээ. Тэдний хөгжилтэй, өдөр тутмын амьдралынх нь сонин сайхантай танилцаад хэдийнэ хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд 160 орчим бичлэгийг влогдоо байршуулсан байна. Маралаа нүүр будагч бөгөөд өөрийн гэсэн тусдаа влогтой.  Хосууд маань Нара гэх бяцхан охинтой, тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа аж. Саяхан болж өнгөрсөн Эх үрсийн баяраар тэд удахгүй төрөх хүүхдийнхээ хүйсийг зарласан. Энэ мэт гэнэтийн бэлэг дүүрэн, хөгжилтэй бичлэгүүдийг та влогоос нь үзэх боломжтой.

Youtube channel: https://www.youtube.com/user/teku2723

3. Tsenguun & Tugs

Загвар өмсөгч С.Төгс, “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Ч.Цэнгүүн нарын үерхэл өнгөрөгч онд нэлээд шуугиан дагуулсан. Тэд харилцаагаа олонд ил болгосныхоо дараа влог хөтөлж эхэлсэн ба одоогоор есөн бичлэг тавиад буй. Олны танил гайхалтай хосуудын нэг бол яах аргагүй тэд юм.

Youtube channel: https://www.youtube.com/channel/UCuiJzxM6fYS-bcl4lGIqeFA

4. TwoCellos Ochko&Enxnaran

Тайваньд суралцаж байхдаа влогоо эхлүүлсэн залуу хос саяхан “Positive Mongolians”-ийн “Хосын жор” цувралд орсон. Тэд үерхээд хоёр жил болж байгаа бөгөөд цахим орчинд маш идэвхтэй байдаг. Тэд хамтдаа “Unitel” группийн рекламд тоглосон нь интернэтэд их хандалт авсан юм. Влогоо завсарласан тэд үзүүштэй влогоо удахгүй үргэлжлүүлнэ биз ээ.

Youtube channel: https://www.youtube.com/channel/UC6nIXVqBFsJTcsjHbdAxpNA/videos

5. Jason & Jayel

“116 Dance Studio”-гийн бүжигчид болох Номин, Билгээ нарын влог танд гарцаагүй таалагдана. Тэд мөн адил “Positive Mongolians”-ийн “Хосын жор” цувралд орсон. Одоогоор ”Яг түүн шиг” шоунд ажиллаж байгаа бөгөөд өдөр тутмын, сонирхолтой бичлэгүүд оруулж байгаа нь олон хүнд хүрч буй. Сонирхуулахад, тэд залууст зориулан цамц хийж эхэлжээ.

Youtube channel: https://www.youtube.com/results?search_query=jason+jayel+vlog

6. DamisUna

Монголд гэлтгүй дэлхийд эмэгтэй DJ нар тун цөөхөн байдаг. Тэгвэл монгол DJ Una болон түүний найз залуу Dami нарын сонирхолтой влогийг танилцуулж байна. Тун ч загварлаг тэд  аялах дуртай, очсон газар бүртээ дурсгалтай бичлэг хийдэг.

Youtube channel: https://www.youtube.com/results?search_query=damisuna+vlog+1+

7. Mongolian In The City

Чех улсад ажиллаж, амьдардаг Баяраа, Аги болон тэдний дөрвөн настай охин Мишээл гурвын влог үнэхээр хайр татам, хөгжилтэй. Та тэдний влогоос зөв хандлага, гэгээлэг, эерэг бүхнийг мэдрэх болно.

Youtube channel: https://www.youtube.com/results?search_query=mongolian+in+the+city

7. The Mongolian Couple

Хэрэв та аялах дуртай бол Хаагий, Золзаяа хоёрын влогоор зочлоорой. Бяцхан хүү Тэмүгэг нь дурдахгүй өнгөрч болохгүй. БНСУ-д амьдардаг залуу гэр бүл маань аяллын төлөвлөгөө, элдэв адал явдлаа дуранд буулган хүргэдэг. Тэд хүүхэдтэйгээ аялахад юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө влог удахгүй хийх аж. Мөн гадаадад суралцахыг хүссэн залуучууддаа зориулж зөвлөгөө, мэдээлэл хүргэх зорилготой байгаа гэнэ.

Youtube channel: https://www.youtube.com/channel/UC6ndmvgEPf0cToVk1NbvgGA

8. Misha&Liona

Олны танил үлгэр жишээ гайхалтай хос болох дуучин Э.Мишээл, жүжигчин О.Цэнгэл нар өөрсдийн гэсэн влог хөтлөөд багагүй хугацаа өнгөрсөн. Залуу хосын наргиантай, эрч хүчээр дүүрэн бичлэгийг влогоос нь үзээрэй.

Youtube channel: https://www.youtube.com/channel/UCaQsBTRAFyF1r06yVD3PHWw

9. GalZul

Америкийн баруун эргийн томоохон хот Сан-Францискогоос влогоо цацдаг Галаа, Хонгорзул хоёр саяхан анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Бяцхан хүүгийнхээ мэндэлсэн, нандин мөчийг ч влог үзэгчидтэйгээ хуваалцсан.

Youtube channel: https://www.youtube.com/results?search_query=galzul+vlog+1

10. Azaa and Margaa

Бидний танилцуулах дараагийн хос бол Өмнөд Солонгос улсад амьдардаг Аззаяа,

Маргаа хоёр юм. Тэд хүү Гүнбилигтэйгээ өнгөрүүлж буй хөгжилтэй, дурсамжтай мөчүүдээ бичин влогдоо оруулдаг. Тэд одоогоор 12 бичлэг хуваалцаад буй.

Youtube channel: https://www.youtube.com/channel/UCkVBgfFY8HaaZqIGlF8HERw

Бэлтгэсэн: Х.Хулан

 

 


ВЛОГ ХӨТӨЛДӨГ 10 МОНГОЛ ХОС
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.