Зуны дэлгэр цаг ирж, зугаалгын улирал эхэллээ. Та бүхэн найз нөхөд, хамт олноороо салхинд гарахаар зэхэж байна уу? Ингээд зуны өдрүүдэд зугаалахдаа заавал авч явах 8 зүйлийг танилцуулья.
1. Майхан
Сүүлийн үед палатка, майхны сонголт тун өргөн болжээ. Сонголт их байх тусам ямар майхан авах вэ гэсэн эргэлзээ улам их төрнө. Хамгийн гол нь ус нэвтэрдэггүй майхан байх хэрэгтэй. Хоёр давхар байвал бороо салхинаас хамгаалж, агааржуулалт сайн байдаг. Урт замын аялалд явах бол аяллын жижигхэн майхан сонгоорой.
2. Газрын зураг, луужин, GPS
Төөрч, будлих явдал бишгүй нэг тохиолдоно. Гэтэл хэнд нь ч луужин байхгүй бол яах вэ? Тиймээс та тохиолдож болох хамгийн муу үр дагаврыг тооцоолж, газрын зураг, луужин сэлтийг заавал авч яваарай. Мөн явсан газар болгоноо тэмдэглэж, хүмүүсээс замаа сайн асууж байх хэрэгтэй шүү.
3. Дулаан өмд, цамц болон бүтээлэг
Аагим халуун өдөр замд гарсан ч та зузаан хувцас, ээлжийн оймс заавал авч яваарай. Орой болон үүрээр цаг агаарын хэм хасах градус руу ордог. Бас хувцас муухай болох, урагдах гээд олон ч асуудал бий. Голын усанд унах, бороо хувингаар цутгах гээд олон ч зүйл тохиолдоно. Ээлжийн хувцсыг хэзээ ч мартаж болохгүй.
4. Кино, фэйсбүүк, нэвтрүүлэг
Бүхэл бүтэн зургаан сарын турш ямар ч датагүйгээр кино үзэж, фэйсбүүкээр аялах боломжтой болсныг та мэдсэн үү? Юнителийн шинэ хэрэглэгч болсноор фэйсбүүкээр үнэгүй аялаж, дэлхийн шилдэг 8000 киног LookTV-ээр ямар ч дата унахгүйгээр үзэх боломжтой болсон гэнэ. Мөн телевиз ч үзэх боломжтой. Хөдөө явах үедээ уйдах ч завгүй байх нь. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
5. Зургийн аппарат
Утсаар зураг авахад бас болно л доо. Гэхдээ мэргэжлийн, сайн аппараттай бол та бараг л аян замын тэмдэглэл хийгээд ирэх боломжтой. Таны замд янз бүрийн л зүйл дайралдах болно. Ховор, гайхалтай амьтантай ч таарах юм билүү? Ядаж л гол, нар жаргах сайхан мөч, найзуудын инээдтэй, хөгжилтэй мөч гээд буулгаж авах нандин хором өчнөөн.
6. Хөгжөөнт тоглоом, дуу хуур
Аялалд гарна гэхээр хүмүүс хэзээ ч уйдахгүй юм шиг санадаг. Гэхдээ үнэндээ сул чөлөөтэй цаг ямар их гээч? Хөзөр, даалуу, янз бүрийн хөлөгт тоглоом, гитар, янзын гоё дуунуудтай кассет, CD-г мартаж үл болно. Замд хүссэн дуугаа сонсоод, дуулаад явахад ямар сайхан гээч.
7. Хивсэнцэр, бүтээлэг
Хөдөө хээр ийм хивсэнцэр тун хэрэгтэй. Учир нь зузаан тул унтах, хэвтэж амрахад газрын чулуу нухахгүй. Мөн хөнгөхөн тул ачаандаа баглаад аваад явчих боломжтой. Дээд хэсгийг нь эргүүлэхэд дэр ч хэрэггүй болно.
8. Аптек
Аялалд явахад бүрэн бүтэн том эмийн сан шаардлагагүй. Харин шархны лент, өвчин намдаагч, ойр зуурын эмтэй авсаархан аптек аминд орох үе гарна. Ялангуяа гэдэсний эм, боолт хэрэгтэй шүү. Цүнхэнд багтах жижигхэн хэмжээний байхад болно.
UB.LIFE