НАС БАРСАН ХҮНИЙГ ЗҮҮДЛЭХ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

Waking-in-the-night

Хүн бүр хайртай дотны хүнээ алдана гэдэг энэ амьдралд нөхөж болшгүй их гарз авчирдаг. Тэдэнтэйгээ зүүдэндээ уулзах нь нэг талаараа сайхан боловч ойр ойрхон зүүдлэх нь муу байдаг аж.

Шашны талаас өөд болсон хүн нь 49 хоногтоо гэртээ байдаг бөгөөд хэрэв танд талийгаачид ойр ойрхон зүүдлэгдвэл тэр хүн төрлөө олоогүй таныг нөгөө ертөнц дуудаж байгааг харуулдаг байна.

Зүүдний тайлалд өгүүлснээр зүүдэлсэн хүн тань булшиндаа, үхсэн хэвээр үзэгдэж байх нь тийм ч таатай биш, харин амьд сэрүүн аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж, мөн танд ямар нэг учир нь ойлгогдохгүй зүйлсийн тухай хэлж, сануулж байвал сэрэмжтэй байхыг сануулдаг гэнэ. Харин сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар, нас барсан нэгнийг зүүдлэх нь тэднийг хэт дурсаж, шаналсантай холбоотой бөгөөд энэ үед тэдний тархинд мэдээлэл очсоноор зүүдэлдэг аж.

Барууны сэтгэлгээнд, хэрэв нас барсан хүн хуримын ёслол, шинэ хүүхэд төрөх мөчид хамтдаа байгаагаар зүүдлэгдэх нь, хурим аз жаргалгүй, төрсөн хүүхэд нь сул дорой, өвчин ороосон хүүхэд болно хэмээн ихэд цээрлэдэг юм байна.


НАС БАРСАН ХҮНИЙГ ЗҮҮДЛЭХ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.