7 настай охин 220 вольтод цохиулж нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

19576677_1286168478148935_2047397302_o2-900x570

Налайх дүүрэгт бага насны хүүхэд тогонд цохиулж нас барсан талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. 2018 оны долдугаар сарын 05-ны өдөр 17.00 цагийн орчимд Налайх дүүргийн VI хороонд долоон настай эмэгтэй хүүхэд тогонд цохиулсан байдалтай нас барсан гэх дуудлага ирсэн. Үүний дагуу Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай алба шалгахад “Болор” амралтын газрын хойд талын 10 айлын тог татсан шон газарт унаж, улмаар цахилгааны утасны хажуугаар дугуйтай явж байсан хүүхэд утсан дээр унаад тогонд цохиулсан байдалтай амь насаа алдсаныг Налайх дүүргийн цагдаагийн мөрдөн байцаах тасаг шалгаж байна. ЦЕГ-т ирүүлсэн мэдээллээс шон унаад удаагүй, бороо орсон байсан учир цахилгаан гүйсэн байжээ. Урьдчилсан байдлаар 220 вольтод цохиулсан гэсэн дүгнэлт гарчээ. Иймд ЦЕГ-аас аж ахуйн нэгж, байгууллагууд руу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар албан мэдэгдлийг хүргүүлж, илт үр дүнг тооцож ажиллах юм байна.
Мөн СХД-ийн 7 дугаар хороо, “Эко эмийн сангийн гадаа хүүхдийн амь нас хохирсон хэрэг гарсныг СХД-ийн цагдаагийн I хэлтсийн мөрдөн байцаах тасаг шалгаж байгаа. Яг одоогийн байдлаар Шүүх шинжилгээ болон Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт хараахан гараагүй байна.
Дашрамд сануулахад, 2018 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад амь нас нь хохирсон 34 хүүхдийн хэрэг шалгагдаж байна. Харин гэмтсэн хүүхдийн тоо 833-т хүрсэн. Энэ нь өнгөрснө оны мөн үеэс 34 хувиар өссөн үзүүлэлт юм.


7 настай охин 220 вольтод цохиулж нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.