Өө сэвгүй, шаазан шиг арьстай болгох цагаан будааны маск

Ид шидийн мэт үр дүнгээ өгдөг нүүрний арьсыг залуужуулж, чангалах цагаан будааны маскийг санал болгоё. Цагаан будаа нь линолины хүчил болон скваленыг агуулдаг бөгөөд хүчтэй антиоксидантуудаар баялаг учраас коллаген боловсролтыг сайжруулдаг.

 

Ер нь үрчлээ үүсэх гол шалтгаан бол коллаген дутагдсанаас үүдэлтэй, мөн насанд хүрэгчдийн хувьд дааврын өөрчлөлтт, буруу хооллолт, тамхи татах зэргүүдтэй холбоотой байдаг. Япон эмэгтэйчүүдийн шаазан шиг өө сэвгүй арьстай байдгийн нууц нь цагаан будааны тусгай маск хэрэглэдэгт оршдог.

 

Нүүрний арьсны асуудалтай хэсгийг чангалж, үрчлээ арилгах, гүн цэвэрлэж чийгшүүлэх зэрэг давуу талуудыг танд энэ цагаан будааны маск олгох аж.

Орц: 3 амны халбага цагаан будаа, 1 амны халбага сүү, 1 амны халбага зөгийн бал

 

Маск бэлтгэх арга:

1.Цагаан будаандаа бага зэрэг ус нэмж чанах ба будаа чанасан усаа асгахгүй байлгана. Чанасан будаагаа зөгийн бал, сүүтэйгээ хольж хутгахад өтгөн маск бэлэн болно.

 

2.Цэвэр, хуурай арьсандаа маскаа түрхээд бүрэн хатаалгүйгээр арилгаж, дараа нь будаа чанасан усаараа угаана.

 

3.Цагаан будааны уг маскийг 7 хоногт нэг удаа бэлтгэн нүүрэндээ тавьснаар гайхалтай үр дүнг нь мэдэрнэ. Цагаан будаа нь арьсыг зөөлөн, чийглэг болгохоос гадна нөсөө толботой тэмцэж, нүүрний арьсны цусны эргэлтийг сайжруулдаг. Цагаан будаанд агуулагдах антиоксидантууд нь үрэвслээс сэргийлээд зогсохгүй хэт ягаан туяаны улмаас арьсанд үүссэн нөсөө толбо, сэвхийг арилгах чадвартай.


Өө сэвгүй, шаазан шиг арьстай болгох цагаан будааны маск
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.