Очир төвд 13 настай охиныг хөнөөсөн этгээдүүд тохиролцоё гэжээ

822CB2D2-DD54-4AA0-B281-3531AE670A13

Өнөөдрөөс 10 сарын өмнө “Очир” төв гэх газар 13 настай  охиныг хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө 9:00 цагт эхэлж одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм. Хохирогчийн талд сайн дурын гурван өмгөөлөгч ажиллаж байгаа бол шүүгдэгчийн талд нэг өмгөөлөгч ажиллаж байна.
 
Талийгч охины эцэг Т.Лхагвасүрэн хэлэхдээ: “Миний охиныг тарчлаан зовоож, амь насыг нь бүрэлгэсэн тэдгээр хүмүүст бүх насаар нь хорих ял өгөхийг хүсч байна. Охины минь аминд хүрсэн тэдгээр залуус хамт архи уусан хүчирхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа хэдий ч архи цутгаж, зодож гэмтээгээгүй хэмээн мэдээлсээр байгаа.
Ер нь шүүх хурлын үеэр миний охиныг өөрөө архи уугаад, хүчирхийлүүлж амь насаа алдсан мэт зүйл ярьж байна. Яллагдагчийн талаас хоёр ч удаа над руу халдсан. Ингэхдээ танай охин заяа муутайдаа хүнд хүчирхийлүүлж үхсэн гэж хэлсэн. Мөн шүүх хуралд “Очир” төвийг төлөөлж аль нэг хүнийг оролцуулах хүсэлтийг тавьсан ч “Очир” төвөөс шүүх хуралд оролцохоор хүн ирээгүй, уг төв одоог хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байна”, Монголын шүүх цагдаагийн байгууллага үнэн шударга ажилладаг эсэхийг одоо харья” гэлээ.
Харин талийгч охины ээж: “Миний төрүүлж өсгөсөн үр минь шороонд булагдчихсан хэвтэж байхад энэ хэргийг үйлдсэн бузар этгээдүүдийг өмгөөлж, өмгөөлөгч хүний ёс зүй ярьж буй энэ өмгөөлөгчөөс ичиж байна. Тухайн хэрэг үйлдэгдэхэд гурван хүн байсан гэж мэдүүлсэн байдаг. Гуравдагч этгээдийг яагаад шүүх хуралд оролцуулахгүй, сул чөлөөтэй явуулж байгаад гайхаж байна” гэжээ.
Тэгвэл шүүгдэгч талын өмгөөлөгч н.Оюунцэцэг: “Би бусдын адил эх хүн, эмээ хүний адилаар хүний үр хүүхэд амь насаа алдсанд харамсаж байна. Гэхдээ өмгөөлөгч хүний ёс зүйн хувьд ажлаа хийж байгаа учир намайг увиагүй өмгөөлөгч хэмээн нэрлэх нь зүй бус” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
http://ikontalk.com

Очир төвд 13 настай охиныг хөнөөсөн этгээдүүд тохиролцоё гэжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.