Манай хойд хөршийн Новгород (Novgorod)-ийн иргэн Анатолий Москвин хэмээх эр бодит хүүхэд шиг хэмжээтэй том хүүхэлдэй цуглуулдаг нэгэн байжээ. Гэтэл түүний хүүхэлдэйнүүдийн дотроос 26 охины занданшуулсан цогцос гарч ирсэн. Тэрээр зоос, марк биш харин охидын цогцос цуглуулдаг нь чухам ямар зорилготой байсан нь тодорхойгүй. 2000 оноос эхлэн энэ гажиг эр охидын цогцсыг Новгород болон Москвагийн бусад оршуулгын газраас ухаж гаргадаг байсан гэжээ.
Шүүх түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн үзсэн учир хорих ял оноогоогүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.