НЯРАЙ ХҮҮХДИЙГ ТАЙВАН УНТУУЛЖ СУРГАХ ЗӨВЛӨМЖ

1464102273-sleeping-baby

Нярай хүүхэд өдөр ирэх тусам нойр нь сэрвэлзэж ээж нь хангалттай унтаж чадахгүйгээс ядарч байх нь хэвийн үзэгдэл мэт ойлголт түгээмэл. Тэгвэл бид дараах байдлаар хүүхдээ тавтай унтаж амрах орчин нөхцлийг бүрдүүлбэл энэ асуудал тийм ч айхавтар “толгойны өвчин” байхаа болино гэдэгт итгэлтэй байна.

Ор

Хүүхэдтэйгээ хамт унтаад байхаар хүүхэд ганцаараа унтаж чадахгүй болдог. Мөн ээжүүд хэвтэж байхдаа хүүхдээ хөхөөрөө хооллож огт болохгүй. Үүний оронд нэг өрөөнд унтаж байх нь зүйтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ орыг өрөөндөө тавьчихдаг нь хэн хэн нь сайн унтаж амрах оновчтой арга болдог.
Чимээ

Гэрлийн унтраалга дарах, хаалга онгойх зэрэг бяцхан чимээ хүүхдийг тань сэрээгээд байвал “цагаан чимээ” ашиглаарай. Энэ нь хүүхэд эхийн хэвлийд сонсож байсантай төстэй, давтамжтай чимээ бөгөөд хүүхэд үүнийг сонсоод хэдхэн минутын дотор нам унтах юм. Үүгээр зогсохгүй шөнө сэрэхгүй. Ийм чимээг /white noise/ та гар утсан дээрээ татаж авч болох ажээ.

Дасал

Хүүхдэд унтах цаг болсныг зааж өгөх тун амархан. Унтахын өмнө ямар нэг зүйл тогтмол хийж, дадал болговол хүүхэд унтах цаг болсныг мэддэг. Үүний тулд та хүүхэддээ иллэг хийж, усанд оруулж, живхийг нь сольж болно. Эсвэл хөгжим сонсгож, бүүвэйлсэн ч болох юм. Ингээд удахгүй хүүхэд эдгээр үйлдлийг хийх үед унтах цаг болсныг ойлгодог болох ажээ.

Өдөр, шөнө

Өдрийн цагаар идэвхитэй байх хэрэгтэй. Хүүхэд сэрүүн байх үед тоглож, ярьж, дуу дуулж байгаарай. Үүний дүнд хүхэд шөнө бөх унтдаг. Гэхдээ үдэш болох үед хүүхдийг хэт ядрааж болохгүй. Ингэснээр хүүхэд тайвширч, тогтож өгдөггүй бөгөөд унтаж чадахгүй болдог. Мөн хүүхдийг өдөрт 20-30 минутын хугацаатайгаар 2-3 удаа унтуулж байгаарай. Дөнгөж төрсөн хүүхэд л биш бол өдөрт гурваас олон цаг унтах хэрэггүй.

Гэрэл

Хүмүүс гэрэлтэй өрөөнд унтаж чаддаггүй шиг хүүхэд ч мөн харанхуйд унтах дуртай. Хурц гэрэл хүүхдэд садаатай байдаг ажээ. Өглөө хүүхдийнхээ өрөөг гэрэлтэй байлгаж, өдрийн унтлагын цагаар гэрлийг унтрааж, харин шөнө харанхуй байлгах хэрэгтэй. Ингэснээр гэрэлгүй болох үед хүүхэд өдөр, шөнийн ялгааг мэддэг болно. Мөн шөнө босч, живхийг нь солихдоо ч аль болох бүдэг гэрэлтэйд хийж заншаарай.

Нойр

Олон эцэг эхчүүд хүүхдээ бүүвэйлж унтуулчихаад чимээгүйхэн оронд нь тавьдаг. Энэ нь маш буруу юм. Учир нь хүүхэд шөнө сэрсэн тохиолдолд эргэж унтах аргаа олдоггүй. Харин үүний оронд та нойр нь хүрсэн хүүхдээ хүчээр унтуулалгүй, оронд нь хэвтүүлээрэй. Байж боломгүй санагдаж болох ч ингэснээр хүүхэд өөрөө унтаж сурдаг. Нойрмог хүүхэд байн байн нүдээ цавчлан эвшээж, тайван байдаг бөгөөд хүүхдээ оронд нь хэвтүүлэхэд хэсэг зуур нойр нь сэргэж мэдэх ч, удахгүй унтаад өгөх юм. Мөн хүүхдийг ямагт дээш харуулан хэвтүүлж хучаарай.

Хэм

Хүмүүс хэт халуун, эсвэл хүйтэн байхад унтаж чаддаггүй. Хүүхэд ч мөн адил. Харин хүүхдэд хамгийн тохиромжтой нь цельсийн 21 хэм юм. Хүүхэд халууцаж, хөлөрвөл хучлагыг нь нимгэлж, даарвал хөнжил нэмээрэй. Хүүхдийг хүйтэн оронд хэвтүүлж болохгүй. Температурын өөрчлөлтөнд хүүхэд уцаарладаг.

Унтах цаг

Хүүхдийг тогтмол цагт унтуулж, тогтмол цагт босгож байх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ижил цагт унтах нь зүйтэй. Гэхдээ ингэхийн тулд хүүхдийнхээ унтах цагийг өөрсөддөө тааруулж өөрчилбөл хүүхэд тавгүйтэж, дааврын ялгарал нь өөрчлөгддөг. Өглөө их унтуулахын тулд орой унтуулахгүй байж болохгүй. Ингэвэл хүүхэд ядрахаас гадна тайвширдаггүй. Тогтмол цагт унтсанаар хүүхдийн биед “сэрүүлэг” ажиллаж эхэлдэг бөгөөд унтах цаг болмогц хүүхэд өөрөө нойрмоглож эхэлдэг.

maamuu.mn


НЯРАЙ ХҮҮХДИЙГ ТАЙВАН УНТУУЛЖ СУРГАХ ЗӨВЛӨМЖ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.