Үсээ угаахад анхаарах зүйл

dandruff-illustration

Yсийг норгоод шампунаа алганы хонхорт тааруулж хийгээд алгандаа хавсарч байгаад үсэндээ хурууны өндгөөр тарааж түрхээд массажлаж угаана. Энэ үед хөөсрөхгүй байсанч заавал 2-3 минут массажлах хэрэгтэй.

Дараа нь дахиад 2 дахь удаагаа угаахдаа эхний хийсэн шампуны хэмжээнээс 1 дахин бага хийж угаагаад дахин сайн массажлаж угаах хэрэгтэй. Аль болох шүршүүрт орохдоо гэдийж урсгаж угаах нь зөв угаалт болно. Доошоо тонгойж угаах нь үсний ургалтын эсрэг сөрж угааж байгаа болохоор аль болох тонгойж угаах хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

Мөн үсээ усанд орохын өмнө норгоод шампунь түрхэж хөөсрүүлж 5-10 минут сайхан массажлаж байгаад шууд усандаа ороод 2 дахь удаагаа угааж болно. Yсийг 5-10 минут угаахад хуйхны цэвэрлэгээ гүйцэд хийгдэх бөгөөд үсийг гялалзуулж эрүүлжүүлж мөн шампуны хэрэгцээт бодисууд шингэж өгдөг байна.

Анхаарах зүйлс:

- Шампунь тань хөөсрөхгүй байна гээд хэт их шампундаж угааж болохгүй учир нь шампуний найрлага дахь элдэв химийн бодисууд үсийг хордуулдаг. Тиймээс шампуныг аль болох бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

- Үсээ угаасны дараагаар заавал ангижруулагчаар үсний уганд хүргэхгүйгээр үзүүр хүртэл зайлах хэрэгтэй. Харин тослог үстэй бол байнга ангижруулагч хэрэглээд хэрэггүй.

- Yсээ алчуураар үрж арчих нь хамгийн буруу. Харин алчуураар толгойгоо ороох болон зөөлөн дарах зэргээр үсээ хатаах хэрэгтэй.

 Таны үс хэр эрүүл байгааг үсээ угаасныхаа дараа л маш хялбар мэдэх боломжтой байдаг. Тодруулбал, үснийхээ усыг алчуураар дарж бага зэрэг шингээж авсны дараагаар үсээ дээрээс нь доош самнана. Сам хаа хүртэл самнагдаж зогсож байна тэр хүртэл таны үс эрүүл байна гэсэн үг бөгөөд үлдсэн хэсэг нь өвчилсөн үс юм. Мөн урт үсийг дандаа үзүүрээс нь эхэлж самнаж дайхыг нь гаргаж заншаарай.


Үсээ угаахад анхаарах зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.