ШАНХАЙН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД МОНГОЛ КИНО ШИЛДГИЙН ШИЛДГЭЭР ШАЛГАРЧЭЭ

74399a4affbcd6997ca0af7eab36d31e

БНХАУ-ын Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох “Жиньжүе” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэ наадамд Монгол, Швейцарийн хамтарсан “Out of paradise” кино шилдгийн шилдгээр  шалгарч,  “Best Feature Golden Goblet” шагнал хүртлээ.

Уг киноны найруулагчаар Ч.Батбаяр ажиллаж, гол дүрийн жүжигчин Г.Эрдэнэцэцэг нарын хамт шагналыг гардан авчээ. Жүжигчин Г.Эрдэнэцэцэгийн хувьд өмнө нь “Ороолон”, “Хөгжилтэй гэр бүл” ОАУСК, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг киноны гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж үзэгчдийн танил болсон залуу жүжигчин юм.

Энэ жилийн Шанхайн олон улсын кино наадамд дэлхийн 108 улс орны  3447 кино оролцсноос ийнхүү шилдгийн шилдгээр Монгол кино бүтээл шалгарсан байна.


ШАНХАЙН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД МОНГОЛ КИНО ШИЛДГИЙН ШИЛДГЭЭР ШАЛГАРЧЭЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.