Монголын охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж эхэлсэн “Ринчен Есүй”

t4

“Ринчин Есүй” брэнд маань байгуулагдаад ердөө нэг жил найман сарын нүүрийг үзэж байна. Гэвч тус брэндийн нэр хүнд охид бүсгүйчүүдийн дунд өдөр бүр тэлж, амжилт олох болсон. Хэрэглэгчдийнхээ хүсэл, сонирхлын дагуу бүтээгдэхүүнээ урладаг тус брэндийн алчуур, цүнх, ээмэг, гоо сайхны бүтээгдэхүүн, дээл зэрэг нь өдгөө хэдийнээ хүлээлт үүсгэж эхэлсэн байна.

“Ринчин Есүй” брэндийн дээлээр гангарахыг хүссэн бүсгүйчүүдийн эрэлт тун их байгаа гэнэ. Үүний нууц нь үндэсний хувцасыг дэлхийн загварын чиг хандлагатай чадварлаг хослуулан цөөн тоогоор тансаг зэрэглэлийн материалаар бүтээгдэхүүнээ урладагт оршдог ажээ. Тус брэндийн өдөр тутмын болон гоёлын дээлээр Монголын урлаг соёлын олон алдартай бүсгүйчүүд гангардаг болжээ. “Ринчин Есүй” брэнд нь өнгөрсөн хугацаанд зөвхөн монголчууддаа танигдаад зогсохгүй Болгар болон Япон улсад бүтээгдэхүүнээ борлуулж гадны хэрэглэгчдэд үндэсний хувцасаа таниулж эхлээд байгаа.

Олны танил нэр хүндтэй бүсгүйчүүдээр нүүр царайгаа сонгодог нь тус брэндийн үнэ цэнийг улам тодосгож өгдөг. Энэ удаагийн нүүр царайгаар “Тютю” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Цэрэндолгор сонгогдсон бөгөөд түүний өвөрмөц дүр төрх, монгол бүсгүйн өв тэгш гоо үзэсгэлэнгээр “Ринчин Есүй” брэндийг төлөөлүүлж байгаа нь төгс зохицол болж буй юм.

М.Цэрэндолгорын оролцсон зураг авалтууд нь байгаль дэлхийг эмэгтэй хүний дотоод мөн чанар , гоо үзэсгэлэнтэй хослуулсан өнгө аястай болсон нь тус брэндийн зүгээс байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалсан агуулгатай аж. Ер нь “Ринчин Есүй” брэнд коллекц бүрээсээ олсон ашгаас тодорхой хувийг хүмүүнлэгийн ажилд зарцуулдаг уламжлалтай. Энэ удаад Монгол оронд усны хомсдол нүүрлэж, гол мөрөн ширгэж байгаатай холбоотой байгаль орчин нөхөн сэргээх ажилд хувь нэмрээ оруулахаа мэдэгдсэн байна.

“Ринчин Есүй”-г  бүсгүйчүүд хурал цуглаан , баяр ёслол , хурим найр гэх мэт бүхий л чухал мөчүүддээ сонгох болсон нь  үндэсний брэндээ дэмжиж буй сэтгэлийн илэрхийлэлтэй холбоотой. Тэр тусмаа салбар салбарын манлайлагч нар аливаа олон нийтийн арга хэмжээнд тус брэндээр гоёх болсон аж. Тухайлбал, хийлч Б.Байгаль, жүжигчин, загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн, дуучин Ука, “Glamour” брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан, Монголын маркетингийн холбооны тэргүүн Ж.Золзаяа нарын өдөр тутмын гоёл бол “Ринчин Есүй” юм.

Тус брэндийг гадаадууд ихээр сонирхож эхэлсэн нь үндэсний онцлогийг харуулсан шинэлэг загвараас гадна маш тансаг материал нь тэдэнд сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Сүүлд “Ринчин Есүй” брэндийн бүтээгдэхүүнийг Англичууд олон тоогоор худалдан авснаас гадна тэдний дунд загварын салбарт ажилладаг хүмүүс байсан тул хамтарч ажиллан, дэлхийн зах зээлд гарах санал хүлээж авчээ.

https://scontent.fuln6-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/36865658_1001572543339748_3328871946736631808_n.jpg?_nc_cat=0&oh=033a25d2f9d423e816a3510055d47666&oe=5BDF2E5F


Монголын охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж эхэлсэн “Ринчен Есүй”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.