Гарт чинь утас хуруу чинь утсан дээр …

Гарт чинь утас хуруу чинь утсан дээр
Галзуу хүмүүс шиг л гөлийж суухад бид яаж учрах вэ ?
Нас чинь залуу , номын хуудас бага эргүүлдэг
Нас минь ч залуу ,намайг чамруу хүргэх гүүр үгүй бол бид яаж дурлалцах вэ?
Уруул чинь утсан дээр чих чинь чихэвчтэй
Ухаарах яагаач үгүй байхад бид яаж дурлалцах вэ ?
Сэтгэл чинь хаалттай сэрүү татуулах цонх ч үгүй
Сэмхэн шагайх нүх ч үгүй байхад бид хэрхэн нэг нэгэндээ уусах вэ ?
Бид дэндүү залуухан бас эрх чөлөөтэй.
Хэтэрхий өндөрт нисэхээс нааш газарт буух талаар бодохгүй
Бид дэндүү омголон бас өөртөө итгэлтэй.
Нулимсаа залгин байж нулимсаа урсган байж нэг бус удаа алдахаас нааш алдааны амьдралын сайхныг мэдрэхгүй
Мөнгө эрхэм , мөрөөдөл холын холд
Мөнгөнөөс өөрийг мэдэхгүй хөдөлмөрлөж байхад бид яаж амьдрахын сайхныг мэдрэлцэх вэ?
Өөр өөр гараг дээр байгаа юм шиг
Бид нэг нэгнээсээ дэндүү хол.
Өр зүрхээ мэдрэлцэхгүй ч нэг нэгнээ харж чадах
Бид нэг нэгэнтэйгээ дэндүү ойр .
Сэтгэлд хүрэх гүүр бол хайр гэмээр
Сэтгэж үүнийг ойлговоос бид хайрын амтанд умбана.

Э.Пүрэвжаргал

37117833_2185382974811201_3892393203822755840_n


Гарт чинь утас хуруу чинь утсан дээр …
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.