АВАРГА А.СҮХБАТ: БИ БАЯСГАЛАН ШИГ ИЙМ БОЛОВСРОЛГҮЙ, УХАМСАР МУУТАЙ, БОХИР ХҮҮХЭНТЭЙ ХАРЬЦДАГГҮЙ

whDlRm2

Монгол Улсын Гавъяат жүжигчин Баясгалан дуулна” гэж өөрийгөө зарлан дуулдаг байсан бяцхан охин ирээдүйгээ зөгнөж байжээ гэж хэвлэл болгонд бичсэн байдаг. Ард түмнээс нийтийн дууны гүнж хэмээх эрхэм цолыг хүртсэн тэрээр баян нөхрийн халамжит гэргий болон урлагаас хөндийрч нам гүмхэн амьдарч байгаа Т.Баясгаланг энэ удаагийн “Скандал” буландаа онцоллоо.

баясгалан зурган илэрцүүд

Ирээдүйгээ зөгнөсөн бага нас

Т.Баясгалан 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг МУГЖ, уртын дууч Д.Түвшинжаргалын охин гэдгээр нь хүмүүс мэддэг ч, ааваасаа тусдаа өссөн гэдэг. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат эдийн засагч мэргэжилтэй ээж нь Баясгаланг төрүүлчихээд нагац өвөө эмээгийн нь гар дээр өгчээ. Тэрээр багаасаа л дуу дуулах дуртай хүүхэд байсан бөгөөд өөрийгөө Монгол Улсын Гавъяат жүжигчин Т.Баясгалан дуулна хэмээн зарлаж дуулах дуртай байсан гэдэг. Хүүхдийн ордны дугуйлан, Хөгжим бүжгийн дуу, ятгын сургалтанд явдаг байжээ. СУИС-д элсэн орсноор түүний ирээдүй шийдэгдэв.

 

Буурал аав, ээжтэйгээ ойр өссөн болохоор тэр үү, ёс журам сайн мэддэг, бас бурханд сүжигтэй нэгэн. Дуучин Т.Баясгалан 11 дүгээр хороололд өссөн. СУИС-ийн оюутан байхдаа өдөр бүр гэр лүүгээ алхаж, замдаа Дашчойлин хийдээр орж, 100 төгрөгөөр ном бичүүлэн уншуулдаг байсан гэдэг.

Амжилтанд дөрөөлсөн “амлалт”

Түүнийг СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгсөх жил багш Дашиймаа нь нийтийн дуу дуулахгүй, дуурийн дуучнаар ажиллахыг санал болгожээ. Тэгэхэд дуучин Т.Баясгалан “Би ээж дүү хоёроо асрах ёстой том охин нь. Дуурьт дуулаад би одоохондоо юунд ч хүрч чадахгүй шүү дээ. Харин би нийтийн дуугаа дуулж, нийтийн дуучдынхаа манлайд нь явах болно оо. Багшаа, танд амлая” гэж хэлж байсан удаатай.

 

Амласан ёсоор нэг ангийн найз С.Жавхлантай хамтран дуулснаар олны нүдэнд өртөж, зүрх сэтгэлд хүрч нийтийн дууны ханхүү, гүнж өргөмжлөлийн эзэд болсон юм. Гэвч хослон дуулаачид нэг л өдөр цэг тавив. Тэднийг хайр сэтгэлийн холбоотой байснаас, муудалцахдаа хамтын уран бүтээлдээ цэг тавьсан гэж хэвлэлүүд нийтэлсэн нь олонтаа.

 

Энэ талаараа тэд одоо хэр үгүйсгэдэг ч үнэн хэрэг дээрээ хамтын амьдралаа эхлүүлж байсан гэх яриа чих дэлсэж байсан удаатай. Үүнээс л болж он удаан жил хамтдаа тайзнаа гараагүй тэдний дунд дахь хайр сэтгэл нэлээд гүн гүнзгий байсан гэдэг нь ойлгомжтой. Ингээд хослон дуулаач хосуудын хамтын амьдрал бүтэлгүйтсэн ч тэд 2009 оны нэг өдөр МУГЖ гэх шагналаар шагнагдсан.

 

Эцэстээ эцгээ ч мэдэхгүй үлдсэн

Дэнжийн мянгын зах дээр эх захгүй шуугиан, хөл үймээн дунд нэгэн шавилхан охин мах зарж зогссон нь Т.Баясгалан байлаа. Баянхонгор аймгийн Бууцагаан суманд эмээ өвөө дээрээ өссөн оюутан охин тухайн үедээ л мөнгөний судал атгачихсан додигор бизнестэй байсан нь тэр. Түүний аав Д.Түвшинжаргал гэдгийг нэр алдарт хүрсэн хойно нь хүмүүс мэддэг болсон билээ. Хэдий эцэг хүний хайр халамжийг мэдрүүлж чадалгүй одсон ч охиноо гэж хайрладаггүй болов уу гэмээр үйлдэл хийдэг Д.Түвшинжаргал нэгэнтээ “Баясгалан миний төрсөн охин биш” гэж хэлж байсан удаатай.

 

Тийм ээ, бурхан бүсгүй хүнд сайн аав заяахгүй ч хань нөхрийн буянг оронд нь өгдөг байх. Гэвч Т.Баясгалангийн төрсөн эцэг хэн бэ гэдэг асуулт одоо ч хариултгүй байсаар байгаа. Гэдэс цатгалан, мөр бүтэн яваа нь сайхан ч гэсэн гарал угсаагаа мэдэх чинь хүсэл мэдээж түүнд байдаг л байж таарна. Эцэс төгсгөлгүй тэмцсээр энэ амьдралаа эвлүүлж босгож чадсан Т.Баясгалан шиг эрэмгий дайчин бүсгүй ховор шүү. Түүний цусанд, ясанд байдаг заяагдмал чанар энэ болов уу.

Ирээдүйн нөхрийнхөө хуриманд дуулсан…

Ирээдүйн нөхөр буюу Д.Кёкүшюзан Батбаяр нь анхны гэргий П.Буянбилэгтэйгээ хоёр улс дамнасан нижгэр хурим хийж байх үед дуучин Т.Баясгалан, С.Жавхлан нар тэдний хурим дээр хослон дуулж байсан сонин түүхтэй. Ирээдүйн нөхрийнхөө хурим дээр дуулж байгаагаа төсөөлөөгүй явсан Т.Баясгаланг найман насаар ах найз залуугаа анх танилцуулж байхад олон нийт түүнийг өнгө мөнгөнд нь болж сонголтоо буруу хийлээ хэмээн шүүмжилж байсан. Хоёрын хоёр хүүхдээ орхин анхны амьдралдаа цэг тавьсан Д.Кёкүшюзан Батбаяр түр зуурын зугаа цэнгэлээ хийж байна гэж ч байсан.

 

Тухайн үедээ Япон, Монголыг донсолгож байсан Д.Кёкүшюзан Батбаярыг тэр өөрийн болгож түүний журамт гэргий болж чадсан. Өдгөө хүү, охин төрүүлж өгсөн Т.Баясгалан уран бүтээлээсээ хөндийрөх болсон шалтгаанаа одоо хэр тайлбарлаагүй. Айл гэрийн журамт гэргийн үүргийг зуун хувь биелүүлж, хүний хань хүүхдийн ээж болсон хэдий ч тэр ард түмнийхээ өмнө хариуцлагаа бүрэн үүрээгүй дундаас нь орхисон гэж болно.

 

МУГЖ гэх цол тэмдэг энэ хүнд ахдсан уу аль эсвэл “Би Монголын хамгийн баян эмэгтэй болно” гэх амлалтаа биелүүлэхийн тулд ийн урлагаа орхисон уу бүү мэд. Ямартай ч энэ бүхэнд ямар хариулт өгөхийг ёстой л цаг хугацаа харуулах байхдаа.

 

Баян эзэгтэй нь карьер илүү, илүү

Ганц охиноо л харж амьдардаг ээжийгээ гэсэндээ Т.Баясгаланд оюутан байхаасаа хийж үзээгүй ажил гэж үгүй. Зохиолын дууны гүнж, Арлын Японыг донсолгосон баян бизнесмэн, сумочийн эхнэр болох хүртлээ тэр тасралтгүй хөдөлмөрлөсөн. Монголын хамгийн баян эмэгтэй болох мөрөөдөл магадгүй Дэнжийн мянга дээр мах зарж байх үед нь төрсөн ч байж мэднэ.

 

Тэрбээр Кёкүшюзан Д.Батбаяртай дэр нэгтгэж, хүү төрүүлж өгснийхөө дараахан “Баясгалантай дэлхий”  эмэгтэйчүүдийн төрөх эмнэлгийг бэлгэнд авсан гэдэг. Түүний бэлэг үүгээр дуусаагүй. “Эх орон” телевизийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, “Зиндаа” сониныг худалдан авсан бөгөөд “Хүүхдийн ертөнц хөгжлийн төлөө” нэртэй  ТББ-ыг байгуулсан. Түүнчлэн Налайхын хамгийн сайн элстэй карьерийг худалдаж авсан бөгөөд элсний карьерийнхаа хажуухан талд “Баясгалан” хэмээх хүнсний дэлгүүр нээгээд амжсан гэдэг. Мөн түүнийг “Шар буурцаг”-ны холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон гэдэг. Сайн ханийн буянаар ихэнх цагаа хилийн чанадад дэлгүүр хэссэн шигээ өнгөрөөх болсон түүний аз, одыг гайхагсад олон.

 

Тал талын салбарт оролцсон баян бизнесмен байлаа гээд ядаж МУГЖ С.Жавхалан шиг тоглолтын хандиваа сайн үйлсэд гар сунгасангүй. Эмнэлэг, Хүүхдийн төрийн бус байгууллага байгууллаа гээд хүмүүнлэгийн үйлстэн болж гавиагүй ч, цахиур хагалж амжилттай яваа нэг ч салбар алга хэмээн шивэр авир хийдгийг нуух юун.

Гоо сайхны мэс засалд гундахын учир

Түүнийг нүүрэндээ төдийгүй биеийнхээ бусад хэсэгт “засвар” оруулсан хэмээн хэвлэлүүд бичиж байсан. Тэр ч бүү хэл олны танил хүмүүс гоо сайхандаа сард хэдэн төгрөг зориулдаг эсэх судалгаагаар тэрээр хоёр сая гаруй төгрөг зарцуулдагаараа хоёрдугаар байранд жагссан удаатай. Нэгэнтээ бүрэн мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрч эргэж хэвэндээ орохын тулд дахин мэс заслын ширээнээ заларснаа зарлан тунхагласан Т.Баясгаланг хэт залуудаа эд эрхтэнээ оролдсоны гор нь одоо гарч буй гэх мэргэжилтнүүд бий.

 

Ботокс гэгч эдийг дор хаяж дөч гарсан насанд хэрэглэдэг байтал тэр гуч ч хүрээгүй насандаа хэрэглэж эхэлсэн нь ботоксын хамааралтай болгож орхисон гэдэг. Хөрөнгө чинээтэй баян эмэгтэй болоод ч гоо сайхныг мөнгөөр худалдаж авч болдоггүй жамыг яалтай билээ.

Хамгийн сүүлийн үеийн сенсааци!

Аварга А.Сүхбат, Т.Баясгалан нарыг Увс аймгийн зочид буудалд амраглаж, зугаацсан талаар хэвлэлүүдэд онцлон бичиж сенсааци дэгдэж байв. Энэ талаар даян аварга “Би тийм боловсролгүй, ухамсар муутай, бохир хүүхэнтэй орооцолдох хүн биш. Өөрийгөө олон эрчүүдтэй нэр холбож ярьснаар олны анхаарлыг татдаг хүүхэн гэж сонссон. Бусдын амьдрал руу бохир шүлсээ үсчүүлсэн мунхаг эмэгтэй надад таалагддаггүй. Тийм утгагүй, муухай хүүхнээр эхнэрээ огтхон ч солихгүй” гэсэн гэдэг.

баясгалан зурган илэрцүүд


АВАРГА А.СҮХБАТ: БИ БАЯСГАЛАН ШИГ ИЙМ БОЛОВСРОЛГҮЙ, УХАМСАР МУУТАЙ, БОХИР ХҮҮХЭНТЭЙ ХАРЬЦДАГГҮЙ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.