K-POP-ыг байлдан дагуулж буй охидын хамтлаг BLACKPINK

blackpink-as-if-its-your-last-music-video

Дуу хөгжмийн ертөнцөд “K-POP” буюу Солонгос улсын хамтлаг дуучдын дуунууд ойрын үед ихээхэн том байр суурь эзлээд байгаа билээ. Тэдний уран бүтээл илүү чанартай болж, Азидаа төдийгүй дэлхий даяар тархан, бүх насны залуус шимтэн сонсдог болсны нэг жишээ нь “BlackPink” охидын хамтлаг юм.

“BlackPink” хамтлаг нь 2016 оны наймдугаар сарын 8-нд “YG Entertainment”–ын хоёр дахь охидын хамтлаг болон дэбют (Debut-шинээр гарч ирэх) хийсэн. YG энтертайнмент нь Солонгос улсын хамгийн том гурван байгууллагын нэг бөгөөд 2009 онд “2NE1” хамтлагийг гаргаж ирсэн юм. Ийнхүү 2016 онд “2NE1”  хамтлаг албан ёсоор тарж “BlackPink”  YG энтертайнментийн цорын ганц охидын хамтлаг болсон билээ.

BlackPink хамтлаг нь Женни (Jennie), Жисү (Jisoo), Лиса (Lisa), Руже (Rose) нийт дөрвөн гишүүдээс бүрдэх бөгөөд хамтлагийн ахлагч байхгүй гэдгээрээ бусад хамтлагуудаас ялгаатай юм. Учир нь гэвэл тэд өрсөлдөгчид биш найзууд, нэг хамт олон учир ямар нэгэн өрсөлдөөн байх ёсгүй хэмээн үзжээ. 2016 оны наймдугаар сарын 8-нд “BoomBaYah” “Whistle” хэмээн хоёр дуугаа олон нийтэд цацаж, үүнээс хойш маш олон амжилт, рекордыг эвдээд байгаа юм.

Тэд 2017 онд  “As If It’s Your Last” хэмээх дуугаараа шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан бөгөөд шүтэн бишрэгчдийн тоо нь чамгүй ихээр нэмэгдсэн юм. Дуу нь гарсан даруйдаа “Youtube” хуудаснаа тренд болж 24 цагийн дотор хамгийн олон үзэгчтэй болж чадсан дуугаар тодорсон билээ. (Энэхүү жагсаалт одоо өөрчлөгдөж, хамгийн олон үзэгчтэй болж чадсан дууны 4-р байранд бичигдэж байна.)

Ийнхүү тэд 2017 оны “Шинэ залуу дуучид”, “Шилдэг дуу” гэх мэт олон хүндтэй шагналуудын эзэн болсон билээ.

Бүтэн нэг жилийн турш тэд чимээгүй байсан бөгөөд эцэст нь зургадугаар сарын 15-ны өдөр “Square Up” хэмээх анхны мини альбомоороо шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан билээ. Альбом нь нийт дөрвөн дуутай бөгөөд гол дуу нь “Ddu-du Ddu-du” юм. Хоёрхон долоо хоногийн дотор уг дуу нь 140 сая гаруй үзэлттэй болоод байгаа юм. Ийнхүү тэдний нэр хүнд улам өссөөр байгаа билээ. YG энтертэйментийн цор ганц охидын хамтлаг учир тус студи нь тэдэнд маш их анхаарал хандуулдаг ба K-POP-ын гүнж нар хэмээн нэрлэгдээд байгаа аж. Мөн маш олон телевиз, нэвтрүүлгийн хамт олон тэднийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулахын тулд урт дараалал үүсгэж байгаа гэнэ шүү.


K-POP-ыг байлдан дагуулж буй охидын хамтлаг BLACKPINK
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.