Сайн байцгаана уу эрхэм уншигчид аа, би 29-тэй дарааллан гаргасан 4 хүүхэдтэй нөхөртэй эмэгтэй байлаа. Би өөрийгөө гайхамшигтай гэж боддог байлаа. Нөхөртөө 4 амьд бурхан төрүүлж өгсөн гэж бахархан тэр биднийг хэзээ ч орхихгүй байх гэж боддог байв. Гэтэл одоо нөхөр маань надаас сална гэнээ, тэр хэзээ ч надад гар хүрч байгаагүй боловч суусан цагаасаа эхлэн архинд толгойгоо мэдүүлсээр ирсэн. Тэр хэсэг байж байгаал хоногоор архи уугаад уцаа салгаад таг болно. Би өөрөө архи уудаггүй болохоор их дургүй хүрдэг тэхдээ уучилж тэвчиж л байдаг. Надад тэгэх бүрт нь салмаар санагддаг ч чадахгүй байдаг 4 хүүхэд минь нүдэнд харагддаг байлаа.
Тэгээд хэд хоноод ирэх бүртээ амлалт өгч уучлалт гуйгаад сүйд болдог боловч тэр нь цөөхөн л хоног үргэлжилдэг. Гэтэл сүүлийн үед бүр их хэрэглэж зодоон цохион хийж цус ножтойгоо холилдон орлогогүй гэрийн буг гэж зүхэх боллоо. Би өөрийгөө маш их халамжтай гэж хэлэхгүй ч хоол цайг нь бэлэн байлгаж хувцас хунарыг нь угааж цэвэрлэж үр хүүхдээ түүний гарыг ч хүргэлгүй авч явж дурыг нь хангаж чөлөөтэй уучилж тэвчиж байгаа ч хангалтгүй гэнээ.
Тэгээд бүтэн 8 жил тасралтгүй нэргүй зарц хийж, хүүхдүүдээ харж гэртээ суусан би орлого олохоор саяхан ажилд ороод л гарчихлаа. Найз нөхөд хамт олонтой болох сайхан санагдаж их өөдрөг болсныг минь нууц амрагтай болоод гэгэлзэж байна гэж хардлаа. Гэтэл хамт ажилдаг хүмүүстэйгээ анх удаа 3 цаг кароакедсны миний төлөө надад бузар янхан гэдэг нэр зүүлээ.
Гэтэл би өөрөөс нь өөр хүнтэй дотно байж үзээгүй шүү дээ. Кароакедох тийм ноцтой байдгийг би мэдсэнгүй. Түүнийхээр бол би дахин гэртээ эргэж суух хэрэгтэй гэнээ. Би эргэж гэрийн мухар сахилаа. Гэтэл тэр 3 цагийг өдөр бүр ярьж хэрүүл гуйдаг боллоо. Тэр архиа ууж хонож өнжиж явсаар л. Харин одоо би шууд салая гэж бодож байна. Тэр хүн хүнийг зөв ойлгох, хүний хөдөлмөрийг зөв үнэлж (4 хүүхэд өсгөх гэдэг мөнгөөр үнэлвэл өндөр цалинтай ажил гэж би бодож байна) мөн эхнэртээ итгэх чадваргүй учраас би цаашид амьдрах итгэлгүй болсон.
Өөрийнх нь болоод хүүхдүүдийнхээ төлөө хичнээн жил зарцуулж хамт олон найз нөхөдгүй явсныг ухаарсангүй. Тэрээр намайг 3 цаг явалдсан гэж хоосон хардаад түүндээ итгээд хамгийн инээдтэй нь ээж нь бас чи явалдснаа хэлчих хэлчих гээд байвал яах вэ? Үнэхээр явалдах бол жаахан удаж байж явалдах байлгүй дээ сайн танихгүй хүнтэй явна гэж байх уу?
Харин би их гайхаж байна. гэхдээ тэр өөрөө салах шалтаг хайж байсан мэт санагддаг тэр шал утгагүй юм яриад харааж зүхээд хамаг байсан мөнгө төгрөг картыг хүү хаман 4 хүүхдийн минь амийг арчин хаалга саваад зугтаах шахуу яваад өглөө. Мэдээж би амьд хүн хэдэн нялх хүүхдээ яаж ийж байгаад хоосон хонуулахгүй, түүнээс бид нэг ч төгрөг гуйхгүй ээ. Хэтэрхий зөөлөн байсны минь сайхан л энэ байх. Гэхдээ энэ бүхэнд үнэхээр би буруутай гэж уу?